₮26 тэрбумаар шинэчлэл хийж буй Зайсангийн хуучин гүүр ирэх оны 7 сард ашиглалтад орно
2024 оны 11 дүгээр сарын 01-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана. Тодруулбал, шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөөд байсан юм.
Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина. Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин "D" үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа юм.
Тэгвэл уг Зайсангийн гүүрийг өргөтгөл, шинэчлэлийн тендерийг 2022 онд 26 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Зайсан чиглэлийн төмөр бетон гүүр нь хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт аж. Уг гүүрийн маргааш буюу 11 дүгээр сарын 08-наас эхлэх бөгөөд 12 дугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулах юм. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 8-нээс эхэлнэ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ. Энэ хугацаанд баруун талын гүүрийг сөрөг урсгалаар ашиглах замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ” гэв.
Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад долоон метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил зургаан метрийн дор явагдана.
Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-ээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-ээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулах юм. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИ ТООЦООЛЖ ҮЗЛЭЭ ЭНЭ МӨНГӨ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ МӨНГӨ БАЙНА ЭНЭ ДҮНГЭЭ АРАВ ДАХИН ӨСГӨӨД ӨГЧҮҮЛ БИ САРЫН ДОТОР БАРИАД ӨГИЙ БОЛОХ УУ?
За за