Нийгэм мэдээ

Хүн бүр гэр бүл зохиох үүрэггүй, ганц бие байх үгүй нь хувь хүний асуудал

БНХАУ-аас гаралтай “Ганц бие хүмүүсийн өдөр” өнөөдөр тохиож байна. Нэгийн тоо нь өөрийн хосоо олоогүй байгаа хүмүүсийг илэрхийлдэг тул Хятадад энэ өдрийг “Ганц бие хүмүүсийн өдөр” хэмээн нэрлэдэг. Мөн худалдаа эрхлэгчид энэ өдрөөр хямдралтай худалдаа зохион байгуулдаг аж.

Эл өдрийг 1990-ээд оны үед Хятадын оюутан залуус Валентины баярын эсрэг баяр болгон тэмдэглэж эхэлсэн гэж эх сурвалжууд бичжээ.

Манай улсад энэ баярын соёл тогтоогүй буюу төдийлөн ач холбогдол өгдөггүй гэж хэлж болно. Харин цахим сүлжээнд мэдээлэл солилцож, хуваалцах байдлаар ханддаг.

Үүнийг дагаад ганц бие хүмүүс ойрын хүрээллээсээ "баярын мэнд, хэзээ хостой болох вэ" зэрэг хувийн орон зайд нь халдсан үг, үйлдлийг хүлээж авдаг. Хөнгөн мэт боловч хүн бүрд тодорхой нөхцөл шалтгаан бий. Жишээлбэл хостой болох төлөвлөгөөгүй, өөр зүйлд цагаа зарцуулахаар төлөвлөсөн эсвэл өссөн орчин, амьдралын хэв маяг, өнгөрсөн дурсамж, эрүүл мэндийн байдал нөлөөлсөн зэрэг маш олон шалтгаан байж болно.

Тиймээс энэ бүрийг тооцоололгүйгээр харилцааны хэм хэмжээ, хил хязгаарыг давах нь бүдүүлэг, мэдрэмжгүй үйлдэлд тооцогдоно. Гэр бүл зохиох нь хүний заяагдмал хэрэгцээ биш. Харин ямар сонголт хийх нь хувь хүний заяагдмал эрхийн асуудал. Өөрөөр хэлбэл хүн заавал гэр бүл зохиох үүрэггүй. Иймд ганц бие байх нь ичих, гэмших зүйл биш юм.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

Хар амиа бодсон, хятадын бодлогыг дэмжиж Монгол Улсын хүн амыг цөөрүүлж хөгширүүлж устгах бодолтой явдаг хүний үг байна. Бид ямар хятад шиг тэрбум хүнтэй биш, мөн чамайг хөгширөхөөр тэжээх ахмадын асрах газар бүрэн хүрэлцэхгүй байх

Бат
Бат

За тэгвэл ганцаараа амьдрая дө, олдсон хүүхнээ хусчихаад Хятад ах нар шигээ...

Зочин
Зочин

Хүний эрх гэдэг чинь энэ

Зочин
Зочин

Orcuud usuj urjihgui baival sain

зочин
зочин

Маш олон хүүхэдтэй болцгоо

Холбоотой мэдээ

Back to top button