Нийгэм мэдээ

Зүүнговь сумын иргэн үхэр төхөөрөхдөө боом өвчний халдвар авчээ

Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгджээ. Уг тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Тухай иргэн одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, сумын онцгой комисстой хамтран хариу арга хэмжээг авч ажиллаж байна.

Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.

Боомын халдвар нь өвчилсөн болон үхсэн мал, амьтны түүхий эд (мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур г.м), боомын нянгаар бохирлогдсон хөрс бууц, малын хэвтэр, усанд боомын нян хадгалагддаг.

Халдвар дамжих зам нь өвчилсөн, үхсэн  мал, малын түүхий эд,  хүүр сэг зэм, арьс шир, яс, үс ноос,  халдварын бохирдолтой хөрснөөс халдвар авч хүн боомоор өвчилдөг. Боомын үүсгэгч гэмтсэн арьсаар дамжин хүний биед нэвтрэн  орсоноор арьсны хэлбэрийн өвчлөл үүсгэдэг нь үндсэн  хэлбэр болдог. Хүний өвчлөл дараах эмнэлзүйн  хэлбэрээр илэрнэ.

Уушгины хэлбэр

Агааржуулалт муутай  нөхцөлд  хөрс, бууц цэвэрлэх, арьс элдэх, ноос, яс боловсруулах зэрэг үед боомын нян аэрзоль байдлаар цацагдаж амьсгалын замаар боомын халдвар үүсгэнэ. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурч цээжээр хатгуулах, толгой өвдөх, ядрах, хуурай ханмалгах, цаашид цустай цэр гарах, цустай ханиах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.

Гэдэсний хэлбэр

Боомын гэдэсний ба залгиурын хэлбэр нь мал, амьтны гаралтай халдвартай бүтээгдэхүүнийг түүхий болон дутуу боловсруулж хэрэглэснээс үүснэ. Халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүрч халуурах, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, бөөлжиж цусаар гүйлгэх болон ам залгиурын хэлбэрээр өвчилсөн үед хэл, хүүхэн хэл, залгиур, хоолойн хэсгийг шархлуулна.

Арьсны хэлбэр

Халдвартай мал, амьтан тэдгээрийн түүхий эдтэй харьцах үед ахуйн байдлаар халдвар авч боомын арьсны хэлбэрээр өвчилнө. Арьсны хэлбэрийн боомын халдварын зарим тохиолдолд булчирхайгаар дамжин үжил үүсэх тохиолдол бий. Энэ үед эмнэлзүйн өвөрмөц бус шинж тэмдэг болон амьсгал давхцан өвчтөн шоконд орохоос гадна захын судасны цусан хангамж буурснаас комд орох, хэдэн цагийн дотор нас барах тохиолдол ч байдаг байна. Арьсны хэлбэрийн боомын үед арьс загатнаж толбо гарч гүвдрүү үүсч улмаар цэврүүтэж эмзэглэлшүй хар тав тогтож их хэмжээний хаван үүснэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
baigalid baidag
baigalid baidag
11 сар 12, 2024 11:44

boomiin nyan baigali deer hursund baidag biz dee. tuuniig ni uul uurkhainhan uhaj tunhuj il gargaad, m#l tuugerer ni uvhcluud baigaa shuu

Холбоотой мэдээ

Back to top button