Нийгэм мэдээ

Боомоор өвчилсөн үхрийн махыг идсэн 11 иргэнээс хоёрынх нь бие муу байна

Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Уг тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Тухай иргэн одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Түүнчлэн үхэр төхөөрч, махыг нь 11 иргэн хүнсэндээ хэрэглэсэн бөгөөд мах идсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал муу байгаа аж.

Тодруулбал, тухайн иргэдийн хувьд бие нь хөөх, хавагнах гээд боом өвчний анхны шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчин бүртгэгдсэн газарт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, Зүүнговь сум руу мэргэжлийн баг явсан байна.

Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uwsiin lalruud yana uu bidend yamar hamaa bnaa

Зочин
Зочин

тэнэг малчид турж үхлээ юу боом чинь 150 жил хөрсөнд байдаг гэдэг биз дээ балиар заваан юмаа

Зочин
Зочин

Хувьсгалын өмнөх үеийн тухай зохиолд монголчууд боомоор өвчилдөг тухай гардаг.

Зочин
Зочин

Үхэрийн мах идэлтгүй болжээ, бага адуу л зүгээр юм байна. Хаана ч тарчихсан юм бүү мэд шүү дээ.

Иргэн
Иргэн

Ajig sejiggui tuhuurch idej bna gej yu bhav sejig bsan l bgaa harin heneggui l bna daa

Холбоотой мэдээ

Back to top button