“Дүнжингарав”-ын дэлбэрэлтийн хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татжээ
Энэ оны нэгдүгээр сард БЗД-ийн 26-р хороонд “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд болсон дэлбэрэлтэд хоёр иргэнийг яллагдагчаар татжээ.
Тус хэргийн ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.
Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хоёр хүнд Эрүүгийн хуулийн
- 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/,
- 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/,
- 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1д.Тэр хийн машины өөдгүй жолооч амиа бодож зугтсан,зугтаж болно , гол нь тэр ойр орчимд байж болохгүй гэж бу�####�д сануулга,хориглож явах байсан 2д. Онцгой Байдлын ажилчид-МЭДЛЭГГҮЙ, тэдэнд "хий"-н т�##�аар ямарч МЭДЛЭГ БАЙХГҮЙ ,Сург�##�т байдаггүйн шинж,үр дагавар-УДИРДЛАГЫГ ШИЙТГЭХ 3д.тэр нэг 2 юм ДҮГНЭЛТ гарг�##�аа гээд ТВ-гээр сүржигнээд ,дүгнэлтээс үндэслэж Зөвлөмж-гэсэн чинь-ОБ-н ажилчдад-Хувцас авч өг-гэнээ ,тэнэгтээч , СУРГАЛТ-МЭДЛЭГ, хувцас-бу�####�ар хэлүүлээд байлтгүй авах ёстой зүйл.
Үгүй л дээ онцгой байдлынхан ирээд хүйтэн усаар буудаад дэлбэлцэншдээ ямарч хариуцлага хүлээгээгүй