Нийгэм мэдээ

Дүнжингаравын осолд "Дашваанжил"-ын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин авто ослын улмаас дэлбэрсэн.

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Уг хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ. 

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 2 хүнд,

  • Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/
  • 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/

зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Тодруулан асуухад, “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татжээ.

10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.3 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.5 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2024 10:25

nuguu chihej orson jolooch ni bur zamhraad alga bolsnuu hurgan darga bolhooroo

Zochin
Zochin
11 сар 14, 2024 11:07

Яамны гар ямар ч буруугүй юу? Шударга юм �##�гаа энэ улсад

Иргэн
Иргэн
11 сар 14, 2024 11:32

Ёстой шудрага бус шүүжээ , Газтай машиныг уурандаа очиж мөргөсөн дарганцарыг яасан бэ . Гол буруутаныг шүүх байсан бус уу . Монголын хууль гэж цул авилг�##� юмаа

Шударга Ёс
Шударга Ёс
11 сар 14, 2024 11:50

Газ �##�даад байхад автомашинаа аюулгүйн газарлуу шилжүүлээгүй жолооч бас бүхэл бүтэн компани удирдаж байж ганц ч ХААБ -н инженер байхгүй энэ захир�##� 2 дүн өвөлөөр 80 гаруй айлын голомтыг самарчихаад ялаа эдлэх ёстой

Зочин
Зочин
11 сар 14, 2024 12:46

Хөгийн хар амиа хоохойлсон новшийн жолооч ял авах ёстой. Дээрээс нь нэмээд тэр жипний жолоочыг чихд...

Зочин
Зочин
11 сар 14, 2024 15:19

хэцүү ч юмдаа, уг нь газны компаниудаас хамгийн үйлчилгээ сайтай, бас ч гэж хөл дээрээ зогсч байсан нь энэ дашваанжил байхаа, одоо тэр олон тэрбумын өрнөөс яаж гарна даа, тэр олон орон гэргүй болсон хүмүүс бас хэцүү, томоор харахад манайх эрсдэлтэй бизнес эрхлэгчдийг заав�##� даатг�##�д хамруулдаг тогтолцоонд ормоор юм, бензиний машинууд ч гэсэн энд тэнд шатхаар, хөөрхий нэг муу жолооч л хохироод өнгөрч байх шиг

Холбоотой мэдээ

Back to top button