Муу кино сайн жүжигчдээр өнгөө засаж, уран бүтээлчид үнэгүйдсэн цаг
Жүжигчин Ч.Болд хоёр хоногийн өмнө кино бүтээгчид болон уран бүтээлчдийг шүүмжилсэн. Тодруулбал маш богино хугацаанд кино контент нэрээр халхавч хийж чанаргүй, үлдэцгүй, зорлилтот санаа өгүүлэмжгүй зүйлийг мөнгөний төлөө бүтээж салбараа үнэгүйдүүлж байна гэх санааг илэрхийлсэн юм.
Нэг талаараа түүний эл үйлдэл шүгэл үлээж буй хэлбэр мөн. Бидний сайн мэдэх алтан үеийн буюу дээр үеийн гэгддэг монгол кинонуудыг одоогийн кино контентуудтай харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай. Хар дүрсээр бичигдэж үлдсэн монгол кинонууд дүрийн тоглолт, өгүүлэмж, санаа, агуулга, зохиол гээд бүх зүйлээрээ ялгарч харагддаг. Товчхондоо амьд.
Харин кино контент нэрээр IPTV-д төлбөртэй байршуулдаг бүтээлүүд энэ зэрэгт үнэлэгдэж, харьцуулагдашгүй. Өөрөөр хэлбэл зорилгогүй, гүйцэтгэх үүрэггүй. Ихэвчлэн нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж буй мэт ажиглагдах боловч хэт илсэн, ойлгомжгүй, алдаа ихтэй, тогтож ажиллаагүй, зохиолгүй харагддаг.
Тухайн контент бүрд үзэгчдийг татах зорилгоор олонд танигдсан жүжигчдээр дүр бүтээлгэдэг. Энэ алдаанаас үүдэж кино бүр дээр хэдхэн хүн харагдах болсон нь салбараа үнэгүйдүүлж буй нэг шалтгаан болж байна.
Жүжигчид хэдий ажлаа хийж байгаа боловч дагах үүргээ ухамсарлаж сонголт хийх нь зүйтэй гэдэг санаа үүний цаана нуугдаж буй. Манайх шиг жижиг зах зээлтэй улс чухал салбараа өдий хүртэл унагаж, бүтээгчид болоод жүжигчид мэргэжлээ хэт мөнгөөр үнэлэх нь цаашдын хөгжилд том тээг авчирч буй. Том зургаараа бол хяналт тавьж, бодлогын хэмжээнд анхаарч наад зах нь Монголоосоо хальж, нийтээрээ олон улсын зах зээлд гарах трендээ дагах нь ирээдүйд оноо болох талтай.
Нөгөө талд чанарт анхаарч олон улсад хөл тавьж буй олон кино уран бүтээлчид бий. Тэд хүрээгээ тэлэх хандлагатай байгаа ч дийлэнх төлөөлөл салбарынхаа биш ашгийн төлөө байгаа нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргээд байгаа юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болд үнэн юм хэлсэн шүү. Мөнгөний төлөө ад чөтгөрийн кинонд тоглож байхаар өөрийнхөө нэр хүнд оршин тогтнох байр сууриа хамгаолж зохиолоо уншиж зохиолоо голж сураач. Мөнгийг биш нэр хүндээ 1рт тавьж сур. Монголын жүжигчин биш мөнгөний жүжигчин нэр авчихаас болгоомжил. Гэхдээ цөөн тооны шаг хийсэн сайн жүжигчид бас бий шүү,
МОНГОЛ КИНО ҮЗХЭЭ БОЛИОД УДАЖ БАЙНА
ӨӨ
МОНГОЛЫН БҮХ КИНО ЖҮЖИГЧИНГҮҮДИЙГ ПОРНО КИНОГД ТОГЛУУЛЬЯА ЭНЭ ЗАХ ЗЭЭЛД ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ КИНО БОЛНО ГЭЖ НАЙДЬЯА ЗҮГЭЭР Л ЭХЭЭР ТӨРСНӨӨРӨӨ ЯГ Л ХИЙЖ ДҮРЖ ХӨХӨЖ ДОЛООЖ ГАРГАНА ШҮҮ ЦАГ ЯВЛАА ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧААР НЬ БИ ӨӨРӨӨ ХА ХА ХА ХИ ХИ ХИ ИЙМ Л ШИЙД БИ ГАРГАЖ БАЙНАА
Ч.Болд чадварлаг, авьяаслаг сайн жүжигчин зөв л ярьсан байна. Муу зохиолтой х�##�туурын кинонд манай нэртэй жүжигчид очиж тоглон өөрийгөө гутаах юм. Тэд нар маань авьяас хөдөлмөрөөрөө олсон өндөр нэр хүндээ хайрлаж байгаасай гэж бодох юм. Жүжигчид төдийгүй тамирчид зэрэг �##�дартай хүмүүс идэх уух юмны мангар гэмээр рекламд оролцон ш�##� хиймэр дүр гаргаж өөрийгөө гутаасаар байна. Ямар турж үхчих гээд байгаа биш больмоор юмаа.
TV9-н билгээ эмийн санч болчмоороо
90 оноос хойш монгол кино үзсэнгүй
Яг зөв яг зөв. Би бас энэ мэдрэмжийг аваад Монгол кино үзэхээ больсон. Одоо энэ баахан ТВ нэртэй хийх юмаа олж ядсан сувгуудаар гарч байхыг нь харах нээ ийм юманд ач холбогдол өгч үзээд баясаад байгаа хүмүүсийг л гайхах юм. Тэр нэг сувгууд нь олигтой хөтөлбөргүй, ганц гаргадаг цаг дүүргэлт нь болоод байгаа харагддаг. Монгооын амьд хөгжмийн с�##�бар бас яг ийм болсон. Зүгээр л худлаа хэдэн дүр.
Сайн бүтээлээ Кино гээд муу оромдолтоо Контент гээд байгаа юм биш үү.