562 мал хулгайлсан 18-55 насны бүлэг этгээдийг баривчиллаа

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар хамтран малын бүлэг хулгайчдыг илрүүлжээ.
Тодруулбал, зургаан бүлгийн 17 этгээд 26 удаагийн үйлдлээр 284 толгой бод, 278 толгой бог мал хулгайлсан үйлдлийг тогтоон, баривчилжээ. 18-55 насны эрхэлсэн ажилгүй, туслах малчин зэрэг эдгээр хүмүүс хялбар аргаар мөнгө олох зорилгоор бүлэглэн эдгээр хэргийг үйлдсэн байна.
Тэд малыг бэлчээрээс нь туух, машинаар зөөх, бэлчээрт нь нядлах зэрэг аргаар тээврийн хэрэгслээр ачиж зөөдөг болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж ЦЕГ-аас мэдээллээ.
2024 оны аравдугаар сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 377 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 192 нэгжээр буюу 33.7 хувиар буурсан үзүүлэлт бол хэргийн илрүүлэлт 46.4 хувь буюу өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.
Өвлийн идэш хоолны цагаар энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул малчин сонор сэрэмжээ дээшлүүлж, малаа хариулгатай байлгаж, алдсан болон олдсон малын мэдээллээ Цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхаарууллаа.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗҮГЭЭРЭЭ ЭД НАР ДАРАА ТӨРӨЛДӨӨ ҮХЭР АДУУ БОЛОН ТӨРЖ БИЛЧЭЭР ДЭЭРЭЭ НУХУУЛНА ТАВИЛАН НЬ ТЭР ЮМДАА ТЭР МУУ 55 НАСТАЙ ХӨГШИН ТӨГЦӨГ БАС ЮУ ВЭ? БОЛЬ ГЭХИЙН ОРОНД ХАМТ ЯВЖ БАЙДАГ.НУГАСЛУУЛЖ ЧАДРАНА ДАА ТААНУУД
Ner us,aimag khotoorn bichij bai,khulgaachidiig yu gej ner usiin nuudag bana,
Хулгайч нарыг 20 жилээр суулгаж татварын мөнгөөр бүү тэжээ хулгайн мөнгий нь хураа
Хэдий маш муухай хэрэг ч овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг төр засаг ард түмнээ ийм болгож бндаа шийтгэ хатуу бас төрийн хулгайдыг
Их сайн.
Хаха авилгач хулгаач нам дагасангуудаас хамаагүй өндөр ял авна даа энэ лалрууд