"Боомын халдвар илэрсэн айл шаардлагатай вакцинд хамрагдаагүй байсан"
Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багт удааширсан малыг төхөөрч, махыг нь чанаж идсэн хоёр иргэнээс боомын халдвар илэрч тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Харин тус халдвар гарсан бүх нутаг руу тухайн аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн газартай хамтарсан баг очиж ажилласан байна. Бид шинэ тохиолдол илэрсэн эсэх хамтарсан баг очиж хэрхэн ажилласан тухай одоогийн нөхцөл байдлыг тодруулахаар Увс Аймгийн Зоонозын Өвчин (Судлалын Төв)-тай холбогдлоо.
Ингэхэд "Зүүнговь сумд боомын халдварын хоёр тохиолдол илэрсэн. Уг хоёр хүний тухайд, малын эзний эхнэр, мал гаргалцсан нутгийн хүн байсан. Манай байгууллага аймгийн Мал эмнэлэгтэй хамтран халдвар гарсан бүс нутагт очиж ажилласан. Ингэхдээ тухайн өвчин бүртгэгдсэн газарт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Мөн ойр орчмын айл өрхийн хүн, малд нарийвчилсан шинжилгээ хийхэд дахин шинэ тохиолдол илрээгүй.
Боом гарсан айлын хувьд боомын эсрэг дархлаажуулалт хийгээгүй байсан. Иймд Мал эмнэлгийн газраас шаардлагатай вакцин, эмчилгээг хийж ажиллаж байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.