Нийгэм мэдээ

Нягталъя: 2022 оны зураг байсан бөгөөд засвар хийсэн

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эргэлтийн хаалга болон хэвтэн эмчлүүлэх тасаг доторх нөхцөл байдлыг харуулсан зураг сошиал сүлжээнд тархаж шүүмжлэл дагуулаад буй.

Энэ талаар тухайн эмнэлгээс тодруулахад "Олон нийтийн сүлжээнд тархаад буй уг зураг манай эмнэлгийн одоогийн нөхцөл байдал биш. Засвар хийхээс өмнө буюу хоёр жилийн өмнөх дүр зураг юм. Одоогоор ямар ч хагарч эвдэрсэн зүйлгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" хэмээсэн юм.

Тус эмнэлэгт сүүлийн жилүүдэд хэд хэдэн засвар ороод буй. Тодруулбал, 2022 онд улсын аварга О.Хангай “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн бэлэглэсэн түрүү бөхийн байгаараа “Эх нялхас”-ын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсгийн нэг болох хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулж, хүлээлгэн өгч байсан.

Мөн Х богдын ээж Н.Мөнхнасан саяхан тус эмнэлгийн Яаралтай тусламжийн хэсгийг тохижуулан, хүлээлгэн өгсөн байдаг.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button