Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нурааx тендер зарлана
Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр 10 сарын өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн.
Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм.
Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр тухайн орон сууцыг нураах тендерийг зарлана гэдгийг албаныхан мэдээлсэн. Байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Шинээр барих орон сууцны нэг м.кв талбайг нь 2.5 сая төгрөгөөр үнэлсэн гэдгийг оршин суугчид хэлж байв.
“Шинэ барилга барьж дуустал түрээсийн байрны зардлыг нийслэлийн нөөцийн сангаас гаргахаар болсон. Оршин суугчид хотын дарга Х.Нямбаатараас тэр тогтоолоо саяхан авсан. Одоо барилгыг нураах хотын даргын захирамж албажиж гарах ёстой. Байрны бүх айл үл хөдлөх хөрөнгийн батламж, буулгах зөвшөөрлийн өргөдлөө 100 хувь өгсөн. Захирамж гарангуут барилгыг буулгах тендер зарлагдана. Үүний дараагаар барилгыг шинээр барих тендерийг зарлана гэсэн" хэмээн тус байрны оршин суугч мэдээлж байв.
Нураана, нураахгүй гэж удаан маргасны эцэст тус байрыг нураах шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.