Нийгэм мэдээ
Б.Нарантуяа ''Challenge Cup '' эмэгтэйчүүдийн снүүкер биллиардын тэмцээнд түрүүллээ

Манай Улсын биллиардын эмэгтэй тамирчин Б.Нарантуяа дэлхийн хэмжээний ''World women's masters-2024'' Үндсэн тэмцээндээ 16д үлдэж, 26 тамирчин оролцсон ''Challenge Cup '' эмэгтэйчүүдийн снукер биллиардын тэмцээнд түрүүлж, цомын эзэн болсон байна.
Тус тэмцээн Их Британи улсын Лондон хотод зохион байгуулагдаж энэ оны 11 дүгээр сарын 22-24 өдөр болж өндөрлөжээ.

Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан тамирчин билээ.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг охин байн өө, баяр хүргэе ээ! Амжилт хүсье!