Нийгэм мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийг хувцсаар жигдрүүлэх БЕГ-ын ажил амжилт олсонгүй

Энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдүүд спорт хувцсаар жигдрэхээр болсон тухай мэдээлж байв. Тухайн хувцасны материал, эдэлгээ, эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн шаардлагыг стандартын хүрээнд хийж 28 мянган төгрөгөөр богино өмд, цамцыг худалдаалж, хувь хувьсгал гэлтгүй цөм жигдэрнэ хэмээж байсан.

Харин тус ажил одоогоор бүрэн хэрэгжээгүй бөгөөд эцэг эхчүүдийн зүгээс цэцэрлэгийн нөхцөлд богино өмд, цамтай байхад тохиромжгүй, хүйтэн гэсэн шалтгаанаар худалдан аваагүй талаар ярьж байлаа.

Тэгвэл тус ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй оёдлын газартай холбогдон тодруулахад "Бүрэн жигдэрч амжаагүй, намар хичээл эхлэх үед захиалга овоорч байсан бол одоо зогсонги байдалд ороод байна" хэмээсэн юм.

Тус хувцсыг Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Стандарт, хэмжил зүйн газар, Боловсролын ерөнхий газар, Хувцас судлалын төв гээд холбогдох байгууллагууд хамтран боловсруулан 32 үйлдвэр хамтран гаргасан байдаг.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Хойд Солонгосын араас явж байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button