Ховдын I сургуулийн газрыг 17 багш хувьчилж орон сууц барьж байсныг зогсоолоо
Ховд аймгийн төвийн нэгдүгээр сургуулийн хашаан доторх газраас Засаг дарга нь 2019 оны дөрөвдүгээр сард таслан авч хувьд шилжүүлсэн өгсөн байдаг.
Улмаар нэгдүгээр сургуулийн 17 багш сургуулийнхаа дотуур байрыг хувьчилж аваад сумынхаа засаг даргаар зориулалтыг нь орон сууц хэмээн өөрчлүүлж барилга барьж эхэлсэн байдаг. Тухайн асуудалд БШУ-ны яам оролцож, ажлыг нь зогсоолгож, холбогдох шалгалтыг явуулж эхлэх тухай энэ оны наймдугаар сард яригдаж эхэлсэн. Гэсэн ч саяхныг болтол барилгын ажил зогсохгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тухайн барилгын ажил одоо зогссон уу, нураах уу, эсвэл сургуульд шилжүүлэн ашиглах уу гэдэг анхаарал татна. Энэ талаар Ховд аймгийн нэгдүгээр сургуулийн захирал У.Саруулзаяатай холбогдоход "Барилгын ажил бол зогссон. Гэхдээ нураах эсэх шийдвэр одоогоор гараагүй байна. Тухайн барилгатай холбоотой зөвшөөрөл, тусгайлан гаргасан зураг, технологи байхгүй. Тийм учраас ашиглах боломжгүй гэж үзэн нураах нь зөв хэмээн албаныхан мэдээлж байсан. Цаашид хэрхэх талаарх тодорхой мэдээлэл одоогоор надад байхгүй байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bolioroo ta nar surguulitai oroldohgui shuu
Шийдцэн хулгайчууд вэ!
Ховд аймгийн нэгдүгээр сургуульд 1985 онд сургуулийн номын сан гэх 240 м² талбайтай нэг давхар барилгыг БУТын ажилчид хэмнэсэн материалаар үнэ өртөггүй барьж өгч билээ . Гэтэл тус барилга лав сургуулийн харъяалалаас гарч боловсролын салбарт шилжсэн юм байна лээ . Одоо барилга баригдаж буй газарт урьд нь сургуулийн дотуур байр байгаад дараа нь багш нартаа хувьчилчихсан газар гэж ойлгогдсон . Барилгын чанараас болж урьдах барилгыг нурааж багш нарт зориулж орон сууц барьж байгаа юм байна . Сургуулийн орчинд нэг их нөлөөлөхгүй газар байгаа. Гэм нь машин тэрэг орох байрлуулах боломж хомс юм билээ
Иймэрхүү үйлдэл хот хөдөөгийн олон сургуулийн захирал хийж байгаа даа. Тэдний багш нь, анхдагч нь УБ хот дахь Пионерийн ордны захирал Цэрэндорж л болов уу даа. Пионерийн ордны хашааг 1990 - ээд оноос өмнө ямар байсныг мэдэх хүмүүс очоод хараарай, халагдахаас өөр үг үгүй дээ.
Газар нутаг байхад заавал сургуулийн газар .