Судалгаа: Ипотекийн зээлд хамрагдахын тулд 1-2 жил хүлээх шаардлага үүсдэг
"Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зүй" гэх судалгааны ажлыг МИК, СЭЗИС-тай хамтран хийж саяхан танилцуулсан билээ.
Тэгвэл тус судалгааны ажлын хүрээнд орон сууцны хүртээмжийн асуудлаар 10 банкны 18 удирдлага , ББСБ-ын 13 удирдах ажилтан болон 105 иргэдийн төлөөллийг хамруулан судалсан байна. Ингэхэд, орон сууцны санхүүжилтийн хүртээмж бага, 1-2 жилийн хугацаанд хүлээх шаардлагатай байдаг гэх дүгнэлт гарчээ.
Мөн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийн шаардлага тодорхой, шалгуур хангасан иргэд зээл авдаг хэдий ч урьдчилгаа төлбөр, зээлийн нийт дүн гэсэн шалгуурууд нь зах зээлийн нөхцөлтэй уялдаагүй, шаардлагыг биелүүлэхэд хүндрэлтэй ба хэрэглэгчийн эрэлтэд тохирсон олон төрлийн эх үүсвэр ашигладаггүй хэмээн оролцогчид хариулсан байна.
Үүнээс гадна орон сууцны санхүүжилтийн хүртээмжтэй тогтолцооны үнэлгээнд ашигласан 10 шалгуураас 4 шалгуурыг сайн, 1 шалгуурыг дунд, 5 шалгуурыг муу гэсэн түвшинд хангасан буюу дунджаар 63 хувийн биелэлттэй байгаа аж.
Иймд цаашид орон сууц санхүүжилтийн тогтолцоог сайжруулахын тулд олон төрлийн эх үүсвэрийг ашиглан, санхуужилтийг тогтвортой нэмэх, төрийн оролцоог бууруулж, зах зээлийн зарчимд шилжих, зээлдэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгох, хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх гэх мэт бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь тохиромжтой гэх дүгнэлтийг гаргасан байна.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аливаа судалгаа шинжилгээ дүгнэлтийг яг энэ зээлийн авсан тухайн хүнээсээ судалгаа авч гаргана уу.Тэнвэл бодит болно.Олон хүүтэй айлд ч юм уу.2013 онд анх гарсан Ихэнхи төлөөд дуусгасан хүмүүсээс судалгаа аваарай.Банк болон төлсөн иргэдээс...