Нийслэл 155.5 тэрбумыг авто машины татвар, зам ашигласны төлбөрийн нэмэгдлээр олно
Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заагдсан хязгаарын хүрээнд 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо мөрдөж буй тарифаас тав дахин нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн замын сангийн орлогын эх үүсвэрийг 155.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Тодруулбал, Авто машины албан татварын хэмжээг хуулийн дээд хязгаарт хүргэн дөрөв дахин нэмэгдэхээр эхний төсөлд тусгасан байсныг гурав дахин нэмэгдүүлэхээр болгон өөрчилж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор нийслэлийн замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Харин автозам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэлдүүлэн тогтоосноор нийслэлийн замын эх үүсвэр 2025 онд 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Дээрх тогтоолын төслийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тогтоолын төсөл, танилцуулгыг 2024 оны аравдугаар сарын 18-ны өдөр Ulaanbaatar.mn цахим сайтад байршуулж, иргэдээс санал авах ажил хийгдэж байгаа юм байна. Иймд иргэд уг төсөлд санал хүсэлтээ илгээх боломжтой аж.
Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэн тогтоосноор:
- хамгийн бага оврын буюу 2,000 см3 хүртэлх моторын багтаамжтай суудлын машины хувьд өдөрт 275, сард 8,330, жилд 100.00 төгрөг,
- дунд оврын буюу 2,001-3,000 см3 хүртэлх моторын багтаамжтай суудлын машины хувьд өдөрт 416 төгрөг, сард 12,500 төгрөг, жилд 150,000 төгрөг,
- том оврын буюу 4001 см3-ээс дээш моторын багтаамжтай суудлын тэрэгний хувьд өдөрт 694 төгрөг, сард 20,83” төгрөг, жилд 250,000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлөхөөр тооцоолол гарч байна.
Мөн энэ дүнг нийслэл иргэдийн амьжиргаанд төдийлөн дарамт болохгүй дүн хэмээн үзэж буйгаа төсвийн тайланд дурдсан байна.
Харин автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор дараах тээврийн хэрэгслүүдэд жилд ноогдуулах албан татварын хэмжээ:
- 2 дугуйт мотоцикл-6000 төгрөг,
- 3 дугуйт мотоцикл 9000 төгрөг,
- 15 хүртэл суудалтай микробус-35000 төгрөг,
- автобус-52000 төгрөг
Ачааны машин:
- 1 хүртэл тооны даацтай-75.000 төгрөг,
- 1-2 тонны даацтай-105.000 төгрөг,
- 2-3 тонны даацтай-135.000 төгрөг,
- 3-5 тонны даацтай-165.000 төгрөг,
- 5-8 тонны даацтай-240.000 төгрөг,
- 8-10 тонны даацтай-270.000 төгрөг,
- 10-20 тонны даацтай-300.000 төгрөг,
- 20-30 тонны даацтай-420.000 төгрөг,
- 30-40 тонны даацтай-540.000 төгрөг,
- 40-50 тонны даацтай-660.000 төгрөг,
- 50-60 тонны даацтай-840.000 төгрөг,
- 60-70 тонны даацтай-960.000 төгрөг,
- 70-80 тонны даацтай-1,080,000 төгрөг,
- 80-90 тонны даацтай-1,200,00 төгрөг,
- 90-100 тонны даацтай-1,320,000 төгрөг,
- 100 тонноос дээш даацтай-1,440,000 төгрөг,
Энэ дүнг дараах дөрвөн машинаар жишээлж авч үзвэл:
- “Приус” 36000-аас 108,000 төгрөг,
- “Лексус 570” 188100-аас 564,300 төгрөг,
- “Портер” 30000-аас 75,000 төгрөг,
- “Ланд Круйзер 200” 151,800-аас 455,400 төгрөг болж байна.
Ташрамд дурдахад, Төсвийн төслийн тооцоогоор 2025 онд нийслэлийн төсвийн орлогын 85.9 хувь буюу 3 их наяд 314 сая 400 мянган төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөгдөөд буй. Төсвийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрт татвар нэмнэ гэсэн үг орчихсон байсан юм бх даа
МАШ ЗӨВ
Аль эрт нэмсэн бол в�##�ют гадагш урсахгүй, Одоо бензиний татвараа авч эхлэх хэрэгтэй
МАШ ЗӨВ ГЭЖ БИЧСЭН ҮМХИЙРСЭН АЛАА ЧИ ТЭНЭГ ЮМ УУ? ЭНЭ АРАЙ Л ХЭТЭРЛЭЭ ПЯЗДАНУУДАА АРД ТҮМНЭЭСЭЭ МӨНГӨ БОСГОДОГ ШИЙДВЭР ГАРГАГЧИДАА ХҮҮР ШАРИЛ БОЛООЧЭЭ ЗОЛБИН НОХОЙ МУУРНЫ ХООЛ БОЛООЧЭЭ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ЗОВЖ ЗОЛБИН АМЬДРААЧЭЭ ТҮЙ
cham shig m#lnuudiig estoi yamaar ch yum be.ZASAG TUR shiidver zahiramjaa gargah bolno.arduud tuuniig ni ug duugui dagah l bolnooo
Иргэдыг хооронд нь оркоороо хэрэлдүүлж
тэмцэлдүүлж хагр�##�дуулаад авилгачид гишгэх газаргүй болтол бетон нь шон босгож ашиг олж бна даа Эцэст нь ганц машин унаад явах газаргүй болж байгаагаа хоорондоо хэлхэлдээд байгаа иргэд ойлгож бна уу
Зам ашигласны төлбөрийг суудлын бүх машинд ижил,автобус,ачааны машинд даац зэргээс нь хамааруулж ялгаатай тогтоох нь зөв. Хүнд машин замд ача�##��##� өгнө гэж. Хэдэн жил энэ чиглэлийн татваруудад өөрчлөлт ороогүй, одоо нэг мөсөн саын өөрчлөх хэрэгтэй. Зөндөө л хара�##�гана. Тэгэхдээ хэний ч амыр хаах зсв тооцоогоор хийх хэрэгтэй.
Нэмлээ гээд нам дагасан өлөн хулгайч луйварчдын х�##�аас л зузаарах байлгүй.
mash zuv.gehdee arai l baga nemsen bnaa.tatvar tulburuu bagadaa 10-20 dahin nemegduul.bas huuil durem zurchsun joloochiij torguuliig 100 dahin nemegduulj baij sain ur dun garah bolno
Зам сайжирч нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх юм хийвэл болж бн !!! Түүнээс биш идэж ууж дуусгав!!!