Нийгэм мэдээ
"Улсын эмнэлгүүд шүдний үзлэг, эмчилгээний тарифаа өөрсдөө тогтооно"
Энэ сарын 04-ний өдрөөс 18-аас дээш насны хүмүүс улсын эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчлүүлсэн тохиолдолд төлбөр төлдөг болсон. Тухайн эмнэлгүүд ямар өртөгтэйгөөр эмчилгээ хийх нь анхаарал татаж буй.
Энэ талаар ЭМДГ-аас тодруулж асуухад "11 сарын 04-ний өдрөөс эл тогтоол хэрэгжиж эхэлсэн. Өртгийн тухайд ерөнхийлсөн дүн байхгүй. Тухайн эмнэлэг өөрөө үнэ тарифаа тогтоож, зохих үйлчилгээгээ үзүүлэхээр болсон" гэлээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөлийн 14 дүгээр тогтоолд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр,
- 0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх бөгөөд бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлнө
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.4.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 0-6 насны хүүхдийн нийт 5 хүртэлх, 7-18 насны хүүхдийн 6 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бөгөөд жирэмсний хяналтад буй эмэгтэйд үзүүлсэн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээний хувьд эмчилсэн шүдний тоо хэмжээг хязгаарлахгүй санхүүжүүлнэ. Нэг шүдийг давтан эмчилсэн тохиолдлыг давхардуулан санхүүжүүлэхгүй гэх заалтуудыг нэмэлтээр оруулсан байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШҮД ҮЗЭХЭД 100 К ЭМЧИЛГЭЭ 650 МЯНГА СУВГИЙН ЭМЧИЛГЭЭ ЛОМБО ЦЭВЭРЛЭГЭЭ ЭД НАР НИЙЛЭЭД 1,5 САЯ ШҮҮ ГОХИНЭЭ МАНИУСТАЙ БҮҮ ЯРЬ ЭМД н САНГ ЦӨЛМӨЖ ЗАЛГИСАН АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЯРИАРАЙ ӨВДӨХ ЭРХГҮЙ ҮХЭХ ЭРХГҮЙ БОЛЛОО МИНИЙ МОНГОЛЫН ИРГЭД ГОХИНЭЭ ГОХИН ИНГЭЭД МАН г СОНГООРОЙ МАНАЙ АН г СОНГОСОН БОЛ ТЭТГЭВЭР ЦАЛИНГ 100 % ЭМЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙГ 50 % БУУЛГАХ БАЙЛАА.ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ТООГ 30 ХҮНЭЭР ТОГТООЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ХУУЛЬЧИЛЖ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЖ АВИЛГЫН ХЭРГИЙГ ЦААЗЫН ЯЛАНД ХАМРУУЛАХ БАЙЛАА ХЭРВЭЭ ТЭГСЭН БОЛ МАН с НЭГ Ч ГАР АМЬД ҮЛДЭХГҮЙ БАЙЛАА ГЭЖ...МӨН СУРГАЛТ ҮНЭГҮЙ НИЙТИЙН ТЭЭВЭР ҮНЭГҮЙ БАЙГАЛИЙН БАЯЛГААС ШУУД ИРГЭДДЭЭ БЭЛЭН МӨНГӨ ТАРААЖ ЖИНХЭНЭ ЖАРГУУЛҮЧИЙ ГЭТЭЛ МАН н ХУДЛАА АМЛАЛТАНД ХОШГИРООД ИНГЭЖ ХУЛХИДУУЛАХ ГОЁ БАЙГАА БЭЭЗ ГОХИН ТЭНЭГҮҮДЭЭ
Олигтой янз�##�чих шүдний эмч байхгүй улсын эмнэлэгт
Угаасаа ЭМД төлөөд шүд ээ үзүүлж үзээгүй ээ!