Нийгэм мэдээ

Манай улсад ДОХ-ын халдвартай 338 хүн бүртгэгдсэнээс 66 нь нас баржээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийт “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Манай улс энэ өдрийг “Хүний эрхийг дээдлэн Зөв чигт урагшлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ХДХВ,ДОХ-той тэмцэх өдөртэй холбоотой өвчлөлийн тоо баримтыг хүргэж байна.

Монгол Улсад 2024 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9208 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 30.4 хувийг эзэлж буй аж. Өмнөх оны мөн үеэс 570 тохиолдлоор өссөн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 47.7 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.

Монгол Улс нь нийт хүн амын дунд ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэлт бүлгийн хүн амын дунд халдварын төвлөрсөн тархалттай байна. ХДХВ-ийн халдварын тохиолдлын барагцаалсан тооцооллоор 2024 онд ХДХВ-ийн халдвартай нийт 667 хүн байх боломжтойг тооцоолсон. Манай улсад 1992 оноос өнөөдрийг хүртэл ХДХВ-ийн халдвартай нийт 388 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсээс 66 нь нас барсан байна.

  • ХДХВ -ийн халдвартай гэдгээ мэддэг хүн- 48.2 хувь
  • Ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдсан- 97хувь
  • Вирусийн идэвхи дарангуйлагдсан- 96 хувь
  • Бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдлын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжин халдварласан.
  • Эхээс хүүхдэд жирэмсэн, төрөх үед, хөхний сүүгээр халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд нийт ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 20 эмэгтэй 35 хүүхэд төрүүлсэн, үүнээс 14 эх давтан төрсөн.
  • Нийт тохиолдлуудыг хүйсийн чиг баримжаагаар авч үзвэл 15.5 хувийг эмэгтэйчүүд, 84.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
  • Мөн бүртгэгдсэн тохиолдлуудыг оношлогдох үеийн насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдлын 54.1%-ийг 25-39 насныхан (19.8% нь 30-34 нас, 18.8% нь 25- 29 нас, 15.5% нь 35-39 нас) эзэлж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 1, 2024 17:02

мэдэгдэхгүй заваараад эмнэлэгт хэвтээд бу�####�д гай болчих вий дээ өөрөө үйлээ эдлээд үхэвэл барав зүгээр

Зочин
Зочин
12 сар 2, 2024 09:14

НЭГЭНТ Л ЭНЭ ДОХЫГ АВЧИХСАН БОЛ ИРГЭН ТА ӨӨРӨӨ УХАМСРААРАА ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДҮРМИЙГ ЧАНДЛАН САХИХ ХЭРЭГТЭЙ ТА ХЭРВЭЭ ЭМЭГТЭЙ БОЛ МЭДЭЭЖ БИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭ САЛТАА ЧИНЬ ЧИЙГТЭЖ ДУР СЭРЭЛ ЧИНЬ ХӨДӨЛБӨЛ БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭЭД ЧАМАЙГ ГОЁ БОЛГОХ ГЭЖ БАЙГАА ХҮНЭЭ ХҮНЭЭ ХҮНДЭТГЭЭД САЙХАН ҮЗЧИХ ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ГАРЧИХСАН БАЙГАА ШҮҮ.ЭРЭГТЭЙ НЬ ХӨХҮҮЛЭХГҮЙГЭЭР ЧИВЭНДЭЭ ГОНДАМ УГЛААД БАВАЛЦ ИНГЭЖ Л ИРГЭНИЙХЭЭ ҮҮРЭГ УХАМСРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ ЭНЭ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ.МОНГОЛЧУУД ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨТЭЙ АВАЛЦАХ БОЛОМЖ ГЭЖ ХАРААД БАЙНА ИНГЭЖ БОЛОХГҮЙ.ОДОО МЭРЭГЖЛИЙН СЕКСЧИД ИХ ЗАЛУУЖСАН БАЙНА НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ ТЭД МАШ ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН СЕКСЧИД БОЛЖЭЭ ЗАЛУУЖИЖ БОЛНОО ГЭХДЭЭ БЭЛГЭВЧЭЭ БАЙНГА ХЭРЭГЛЭ ҮНСЭЛДЭЖ ОЗОЛДОХООСОО ӨМНӨ АРХИАР АМ ХАМРАА �######�Ж ХЭЛ АМАА НЭЭГ ИХ ХӨХӨЛЦӨХГҮЙ ЗҮГЭЭР Л МОНГОЛ МАЯГААРАА ҮНЭРЛЭЭД ГУСАЛЦААРАЙ.ГУСАЛЦАЖ ДУУСААД БАКТЕР УСТГАГЧ САВАНГААР ЭРХТНҮҮДЭЭ УГААГААД МАРГАНЦТАЙ УСАНД СУУЖ АРИУТГАЛАА ХИЙ ЭРЭГТЭЙ НЬ МАРГАНЦТАЙ УСАНД ГӨНӨӨХӨӨ ДҮРЭЭД АРИУТГААРАЙ ЭНЭ БОЛ ИХ ЮМ ҮЗСЭН АХМАД ЖОМБОГО МИНИЙ ҮНЭТ ЗӨВЛӨЛГӨӨ ЮМ ШҮҮ.АА НЭЭРЭЭ МАРТАХАА ШАХАЖ АНУСНЫ СЕКС БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ ЖИНХЭНЭ ДОХ ЧИНЬ ТЭНД Л БАЙЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button