Улс төрийн мэдээ

Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

Монгол Улсын Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийдэг. Гэвч энэ долоо хоногийн лхагва гарагт Засгийн газар хуралдсангүй.

Учир нь өнөөдөр /2024.12.11/ Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төслийн хэлэлцэж буй. Улмаар УИХ-ын чуулган мөн өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Тиймээс Засгийн газар хуралдаж амжихгүй болжээ.

2025 оны төсвийг арванхоёрдугаар сарын 15-ны дотор батлахаар төсвийн төслийн хуульд заасан. Иймд улс төсвөө арванхоёрдугаар сарын 12-ны дотор амжиж батлах ёстой. Харин үүний дараа хуулийн хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 15-нд багтаж сум, аймаг, ИТХ мөн төсвөө батлах юм.

Сануулахад, Ерөнхий сайд гадаадад албан томилолттой явсан тул өнгөрсөн долоо хоногт Засгийн газар онлайнаар хуралдсан юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2024 12:19

Хур�##�даад ч яадгийн. Золбин засгийн газар огцор

Холбоотой мэдээ

Back to top button