УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ТАНИЛЦ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй М.Алтан-Очир, С.Энхбаатар нар

  • УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол болсон билээ.
  • Нэр дэвшигч Машлайн Алтан-Очирын талаар танилцуулав. Тэрбээр,
  • 1974 онд Ховд аймагт төрсөн, 50 настай.
  • 1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйчээр төгссөн
  • 2003 онд ТЕГ-ын дээд сургуульд аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан
  • 2012 онд Жонон дээд сургуулийг эдийн засагчаар төгсөж
  • 2014 онд ОХУ-ын Москва хотод ДХЯ-ны Удирдлагын академийг удирдахуйн менежерийн магистраар төгссөн
  • 2019 онд ДХИС-ийн хууль зүйн докторын зэрэг хамгаалсан
  • 1993-1995 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын Амгалан дахь хорих ангид хянагчаар
  • 1999 оны 06-10 сард ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах ажилтан
  • 1999 оны 10 сараас 2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах төлөөлөгч
  • 2000 оны 01-09 сард Барилгын материалын ашиглалтын өмнөх захиргаа буюу 409 дүгээр ангид ахлах төлөөлөгч
  • 2000-2003 онд ШШБЕГ-ын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар ангид дэд дарга
  • 2003-2004 онд ШШГЕГ-ын 401 дүгээр ангийн Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажилласан байна
  • 2004-2012 онд ШШГЕГ-ын Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга
  • 2015 оны 02-04 сард ШШГЕГ-ын хорих 409 дүгээр ангийн дарга
  • 2015 оны 04-08 дугаар сард ШШГЕГ-ын Амгалан дахь хорих 421 дугаар ангийн дарга
  • 2015-2017 оны 07 дугаар сар хүртэл ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017 оны 07-12 дугаар сард ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга
  • 2018-2021 онд ШШГЕГ-т Хяналт шалгалтын газрын дарга
  • 2021-2022 онд ШШГЕГ-т Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга
  • 2022-2023 онд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар
  • 2023 оны 04-08 сард ШШГЕГ-ын Сургалтын төвд менежерээр ажилласан

Мөн нэр дэвшигч Самдангийн Энхбаатарын талаар танилцууллаа. С.Энхбаатар нь 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай.

  • 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж,
  • 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан,
  • 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан
  • 1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн
  • 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга,
  • 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга,
  • 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт,
  • 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга,
  • 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх,
  • 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал,
  • 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад
  • 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.

Байнгын хорооны гишүүдийн саналаар нэр дэвшигч М.Алтан-Очир, С.Энхбаатар нараас асуулт асууж, хариулт авсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзэж УИХ-д санал болгохоор шийдвэрлэсэн юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 14, 2024 09:47

Насаараа шоронгоо хулгайчтай нь хоточ нохой шиг манасан насаараа хорих авцан шахуу хулгайч юм.Энэ л�##�ар энэ �##�бан туша�##�д очоод яах гэж байгаан аавын хүүхдүүдийн мууг үзэх юм уу?10 с 25 жил өгдөг газар уу?шорон манасан иймэрхүү хулгайч нар өөрөөсөө бусдыг хайрлахгүй харгис болдог юм

Зочин
Зочин
12 сар 14, 2024 21:47

Дандаа хуучин дарга хийж байсан хулгарууд байна.иргэний нийгмийн байгууллагаас томилоочээ

Холбоотой мэдээ

Back to top button