НИЙГЭМНийгэм мэдээ
Хоёр автомашин мөргөлдөж хүн хавчуулагджээ
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Устын хоолой гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж хүн хавчуулагджээ.
Энэ тухай дуудлага өчигдрийн /01.03/ 17:05 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Sonata" загварын автомашин, "Land Cruiser Prado" загварын автомашинууд мөргөлдсөн байжээ. "Sonata" загварын автомашины жолооч А /40 настай, эрэгтэй/ ньавтомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган, Багануур дүүргийн ЯТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.