Нийгэм мэдээ
ЦЕГ: Гар утас хулгайлсан хэрэг өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдсэн

Автобусанд халааснаасаа гар утсаа алдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд "Гар утсаа авъя" гэх тайлбартайгаар түгсэн. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Энэ хэрэг өнгөрсөн хавар тавдугаар сард цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгагдсан" гэлээ.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл зааснаар
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
- 2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
- 2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
- 2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
- 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
- 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь гар утас, крманы хулгайч хэдхэн хүн байдаг юм билээ тэднийг крманы цагдаа нар нь андахгүй юм билээ гэхдээ хулгайг зогсоох сонирхол байхгүй юм билээ!!! Энд нэг учир Жанцантай юм байнаа!!!ккк
Өөрснөө хөлжөөд бж бдг юм биш үү хаха
Яг тийм цагдаа нар нь хулгайчтайгаа найз нөхөд ах дүү болчихсон байдаг бололтой ! Хохирол барагдуулна гэж байдаггүй !
Тэгээд наад хулгайчууд ах барьжх