Ярилцлага

“Хань минь намайг сайн ойлгож, дэмждэг учраас л би тэгж илэн далангүй ярьсан”

Хайр, халамжаар дутаадаггүй ч гэнэтийн бэлэг барихдаа маруухан нөхрийнхөө талаар нэгэн бүсгүй лайв хийхдээ ярьсан нь олны сонирхлыг ихэд татсан. “Шуналтай, давруу бүсгүй” гэж шүүмжлэх нэгэн байхад “Шуналгүй хүн гэж байхгүй. Харин ч хөөрхөн гэгээлэг, байгаагаараа, энгийн эмэгтэй” гээд эергээр хүлээж авсан нь ч бий. Энэ гол ярианы эзэн бол Б.Өлзийжаргал гэдэг бүсгүй. Түүний ханийг Б.Зоригт гэдэг. Тэдэнтэй ярилцлаа.

Б.ӨЛЗИЙЖАРГАЛ: ХАНИАРАА ҮНЭХЭЭР БАХАРХДАГ, ИХ ХАЛАМЖТАЙ

-Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

Б.Зоригт (Н.З):- Намайг Батчулууны Зоригт гэдэг. Ханьтайгаа ханилаад зургаан жил болж байна.

Ж.Өлзийжаргал (Ж.Ө):- Намайг Жаргалсайханы Өлзийжаргал гэдэг. Айлын хамгийн ууган нь, дөрвөн дүүтэй. Ерөнхий боловсролын сургуулиа ОХУ-д төгссөн. Нөхөр бид хоёр хоёулаа дээд боловсролгүй.

Б.З:- Их олон хүн эхнэр бид хоёрыг сэтгүүлч эсвэл сэтгэл зүйч мэргэжилтэй юү гэж асууна лээ. Ерөөсөө тийм биш.

Ж.Ө:- Харин тийм ээ. Намайг амны пигур сайтай болохоор тэгж андуурч байгаа бололтой. Юуг нь нуух вэ, нөхөр бид хоёр их сургууль төгсөөгүй. Би ямар нэгэн мэргэжилгүй, зүгээр л Зоригоогийн эхнэр, гэрийн эзэгтэй хүн (инээв). Дээд боловсрол эзэмшээгүй ч тухайн хүн өөрөө л хичээж, хөдөлмөрлөн, үнэнч, шударга явбал сайхан амьдарч чадна гэдэгт итгэдэг жирийн нэг монгол эмэгтэй.

Би багадаа их сургууль төгсөөгүйгээсээ ичдэг, өөрийгөө голдог байв. Ажилд орох гээд очихоор хамгийн түрүүнд “Аль сургууль төгссөн бэ. Дипломыг нь үзье” гэнэ. Тэгээд л мухарддаг байв. Тэгэхэд ээж “Хүн дээд сургууль төгсөхөөс илүү ханиа зөв сонгох хамгийн чухал. Хэчнээн олон сургууль дүүргэлээ гээд муу ханьтай учирвал жаргалтай амьдарч чадахгүй. Тиймээс ханиа л зөв сонгоорой” гэж захидаг байсан юм. Нээрэн үнэн юм билээ. Ханиараа би бахархдаг. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй, бусдаас дутахгүй сайхан амьдарч байна, бид хоёр. Энд бараа заран, наймаа эрхлээд удаагүй байгаа ч учрыг нь овоо олж л байна.

Б.З:- Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах их чухал. Хоёулаа эдийн шуналгүй болохоор амьдралаас нэг их юм хүсдэггүй. Мэдээж унах унаатай, амьдрах гэртэй болохыг хүсэлгүй яах вэ.

-Та хоёр анх хэрхэн танилцаж байв. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

Б.З:- Тухайн үед би нэг ахынхаа компанид ажилладаг, оройн цагаар таксинд явдаг байлаа. Нэг орой явж байтал хань минь такси барьсан юм. Тэгээд ажил нь оройтсон өдрөө намайг дуудаж байхаар тохирсон юм. Тэгж анх танилцаж байлаа.

Ж.Ө:- Үнэнийг хэлэхэд анхандаа бие биенээ эрэгтэй, эмэгтэй хүн гэж хараагүй. Зүгээр л нэг нь таксины жолооч, нөгөө нь үйлчлүүлэгч л гэж бодсон. Оройтохоороо Баянхошуу руу хүргүүлэхэд надаас таван мянган төгрөг авдаг байсан юм. Боломжийн хөлстэй болохоор нь оройтохоороо дууддаг байв.

-Хэр хугацааны дараа бие биедээ дасаж, өөр нүдээр харах болсон бэ?

Б.З:- Өө, нэг их удаагүй. Тэгээд л ханьдаа дасаад дурлачихсан.

Ж.Ө:- Ёстой тэгсэн. Би бол таксидаж явж байгаад нөхөртөө дасчихсан. Нэг мэдэх нь ээ таксины жолооч залуу гэж харуулдахаа больчихсон байсан. Зоригоо өнөөдөр завтай болов уу, намайг хүргэж өгөх болов уу гэж догдлоод л (инээв).

Б.З:- Нэг мэдсэн чинь бие биенээ хайр аа, ханиа гэж дуудаад л явж байсан (инээв).

Ж.Ө:- Үнэнийг хэлэхэд би үндэсний бөхөөр барилддаг, хүдэр чийрэг, бадируун биетэй залуутай сууна гэж боддог байсан юм. Бөхчүүд хулгар чихтэй, хөлс үнэртсэн, хээгүй байдаг шүү дээ. Бага байхаас л аав үргэлж бөх үздэг байсан юм л даа. Анх танилцахад Зоригоо 70 гаруй кг жинтэй байсан, солонгос стильтэй. Бид хоёр хоёулаа өөрсдийнхөө мөрөөдөж байсан хүнтэй суугаагүй ээ. Тийм ээ, хайр аа.

Б.З:- Тийм ээ.

-Тэгэхээр Зоригоогийн хувьд ханиа ямар хүн байгаасай гэж боддог байв?

-Даруухан, нүүрээ буддаггүй, цэвэрч хүнд илүү татагддаг байсан юм л даа. Яг ханийн тухайд эсрэгээрээ байдаг юм билээ. Хань минь цовоо сэргэлэн, нээлттэй болохоор надад илүү амар байдаг юм.

Б.ЗОРИГТ: ХАНИЙНХАА ҮНЭНЧ, ШУДАРГА ЗАН, САЙХАН СЭТГЭЛЭЭР НЬ БАХАРХДАГ

https://www.facebook.com/azbuyn.azaa/videos/1799369793528777/UzpfSTEwMDAwMzEwMjU5NzE4MToyNjQwMzkwNDcyNzQxMDEz/

-Бие биенийхээ юугаар нь илүү бахархдаг вэ?

Б.З: Ханийнхаа шударга, үнэнч зангаар нь, сайхан сэтгэлээр нь бахархдаг. Ямар ч ажил эхлүүлсэн заавал дуусгаж байж санаа нь амардаг.

Ж.Ө:- Нөхөр маань их тайван, төлөв түвшин. Хэр баргийн юманд ноён нуруу алддаггүй, налайгаад л “Болно доо, бүтнэ дээ” гээд л сууж байдаг юм. Би эсрэгээрээ их сандруу, тэвдүү. Хань минь надад үнэхээр их хайртай, халамжтай. Ёстой өөлөх юм байхгүй. Манай найз нөхөд, хамаатнууд сайн мэднэ, үргэлж магтдаг.

ХАНЬ МИНЬ НАДАД ГЭНЭТИЙН БЭЛЭГ БЭЛДЧИХСЭН БАЙСНЫГ НЬ БИ МЭДЭЭГҮЙ

-Тэгсэн мөртлөө яагаад нөхрөө “Төмс Зоригоо” гэж тодотгон, тийм бичлэг хийв. Ханьдаа гоморхон, санаагаа илэрхийлэх нь чухал байв уу. Эсвэл өөр зорилготой юу?

Ж.Ө:- Зүгээр л бодож явдгаа цайлганаар хэлсэн л төдий. Өөр ямар нэгэн зорилго, санаа байгаагүй. Халамжтай байх, романтик байх гэдэг хоёр өөр зүйл, тэс өөр ойлголт. Манай хүн халамжтай. Гэхдээ романтик биш. Тийм хүнийг “хөлдүү төмс” гэдэг шүү дээ. Өлсөв, даарав гээд үргэлж халамжлан, орой хариад нуруу бариад, хоол хийж өгөхөөс халамж эхэлнэ. Тиймэрхүү зүйлд үнэхээр сайн, халамжтай. Архи, тамхи огт хэрэглэдэггүй, намайг эвгүй, хүнд байдалд хэзээ ч оруулдаггүй. Ямар сайн ханьтайгаа, халамжтай хүнтэй сууснаа би сайн мэднэ. Гэхдээ манай нөхөр гэнэтийн бэлэг барих, романтиклахдаа нойл.

Бид хоёр хоёулаа энгийн амьдралтай. Шуналгүй эмэгтэй хүн гэж байхгүй болов уу. Их, бага хэмжээгээр ямар нэгэн сайхан зүйл хэрэглэхийг хүсдэг шүү дээ. Зоригоотой суусан цагаасаа хойш ямар нэгэн гэнэтийн бэлэг хүлээдэг байсан юм л даа. Түүнийгээ эвтэйхэн хэлнэ. Ийм загварын гоё хувцас, цүнх гарчихаж гэдэг ч юм уу. Үнэтэй, брэндийн юмаа байг гэхэд ханьдаа гоё чихмэл ч болтугай бэлэглээрэй гэнэ. Тэгж хэлсэн хүн чинь яах нь ойлгомжтой. Шинэ жил, төрсөн өдөр, эмэгтэйчүүдийн баяр, валентинаар нөхрөө харна, аваад өгчих болов уу гээд хүлээнэ. Манай нөхөр эвтэйхэн аргалаад өнгөрнө. Сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг байв.

Заримдаа санхүүгийн боломжгүй үе байлгүй яах вэ. Тэрийг ойлгохгүй бол амьдрал юу болох вэ. Хэдэн жилийн өмнө тийм юм аваад өгөөч гээд хэлснийг минь мөнгө цуглуулж байгаад ч болтугай бэлэглэх болов уу гэж хүлээдэг байсан юм л даа. Тэгээд энэ жил төрсөн өдөр дөхөв. Яг өмнөх өдөр нь манай нөхөр нүүрний тос, шампунь энэ тэр асуугаад байсан юм. Тэгэхээр нь би “Чамд нэлээд хэдэн юм хэлсэн шүү дээ. Аль нэгийг нь бэлэглэвэл гоё л байна” гэсэн. Тоож байгаа шинж алга. Ерөөсөө яг өмнөх жилүүдийнх шиг төмс царайлаад, мэдээгүй юм шиг өнгөрөх гээд байгаа бололтой. Тэгээд л би лайвынхаа үеэр энэ талаар ярьсан юм.

Сайн ханьтай учраас л би тийм бичлэг хийсэн, өөрийнхөөрөө байсан. Хэрвээ намайг ойлгодоггүй, дэмждэггүй нөхөртэй байсан бол тийм бичлэг хийхгүй шүү дээ. Хэр баргийн хүн уурлаад гомдон, зарим нь салах байсан байлгүй. Манай нөхөр намайг хайраар бялхуулж, халамжаар дутаадаггүй болохоор би ийм эрх, өөрийнхөөрөө, хүссэнээ ярьж, хэлж яваа юм.

АНХНААСАА ХЭН НЭГНИЙ АНХААРЛЫГ ТАТАХ СОНИРХОЛ ЕР БАЙГААГҮЙ

-Хүмүүсийг хэрхэн хүлээж авах бол гэж төсөөлсөн бэ?

-Ж.Ө:- Би энэ талаар ер бодоогүй. Анхнаасаа хэн нэгний анхаарлыг татах ямар ч зорилго байгаагүй. Элдэв юм бодолгүйгээр зүгээр л ярьчихсан юм. Би дэлгүүрийнхээ цахим хуудсаар лайвдахдаа эхэндээ зарж буй бараануудынхаа тухай ярьсан. Тэгж байгаад зүгээр л энэ талаар дурдчихсан юм. Хүмүүс ингэж хүлээж авна, шуугина гэж ер төсөөлөөгүй. Тэгэх болов уу яах бол гэж ер бодоогүй.

ХАЙРЫГАА АНЗААРДАГГҮЙ, ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬДАГГҮЙ БАЙСНАА УХААРСАН

-Эхнэр тань тийм бичлэг хийн, ханийнхаа талаар ярихад гайхаж, эмзэглэсэн үү?

Б.З:- Ерөөсөө гайхаж, эмзэглээгүй. Эвгүй санагдаагүй. Надад хэлдэг байснаа л лайвынхаа үеэр ярьж дээ л гэж бодсон. Нээрэн би юу билээ гэж бодсон. Хайрыгаа анзаардаггүй, за, яах вэ дараа баярлуулъя гэж хойш нь тавьж явснаа ухаарсан.

Ж.Ө:- Тэр бичлэгийг ийм олон хүн үзнэ, сонирхоно гэж ёстой бодоогүй. Уг нь урт бичлэг шүү дээ. Яг тэр хэсгийг нь тасдаад цахим ертөнцөөр шуугина лээ.

Б.Н:- Манай хүн лайв хийхэд би дэргэд нь байгаагүй. Бараагаа захиалагчдаа хүргэж өгөхөөр гарсан байсан юм.

САЙН ХАНЬТАЙ БОЛОХООРОО Л БИ ТЭГЖ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРЬСАН ЮМ ШҮҮ

-Төрсөн өдрөөр нь юун баярлуулах байтугай агсам тавьдаг, тоодоггүй нөхөр олон. Зарим хүн “Ямар шуналтай, давруу хүн бэ” гээд таныг шүүмжилж байгаа нь анзаарагдсан.

Ж.Ө:- Аливаа зүйлийг харах хүн бүрийн өнцөг ондоо. Яг ингэж хараад, шүүмжилж байга хүн цөөнгүй. Миний хэлсэн ерөнхий санаа, наргиаг зүгээр л байгаагаар нь хүлээж аваасай. Би үнэхээр сайн, халамжтай нөхөртэй болохоороо л тэгж ярьсан юм шүү. Би лайв хийхдээ жүжиглэж, өөр баг зүүгээгүй. Бид хоёр бодит амьдрал дээр ч яг байгаагаараа байж чаддаг. Биенээ өднө, тунина, маазарна. Гудамжаар явахдаа хүртэл хөөцөлдөж тоглоод, дэггүйтээд. Ерөөсөө тийм гэгээлэг амьдралтай, жирийн хос.

-Нөхрөө гомдох вий гэж бодсон уу?

Ж.Ө:- Ерөөсөө тэгж бодоогүй.

Б.З:- Зарим эмэгтэй хүн санаж, бодсоноо нөхөртөө хэлэхээс эмээдэг юм билээ. Уурлах болов уу, зодох болов уу гээд. Тийм хүмүүст миний хань зөв үлгэр дууриал болсон байх. Нөгөө талаар над шиг эхнэртээ гэнэтийн бэлэг барьдаггүй, хээгүйгээ өмнөө бариад явж байсан залуус ухаарсан, алдаагаа ойлгосон байх. Олон эрэгтэй хүн “Нээрэн би ямар билээ, эхнэртээ гэнэтийн бэлэг барьж, романтик байж чаддаг бил үү” гээд өөрийгөө дүгнэж байгаа нь анзаарагдсан.

-Та тэр лайвын дараа эхнэртээ зөндөө олон гэнэтийн бэлэг барьсан байна лээ. Тэгснийх нь дараа надад ч бас анхнаасаа тавилттай байж гэж бодогдсон. Эхнэрээ лайв хийсний дараа алдаагаа засахын тулд тэгж баярлуулсан юм уу?

Б.З:- Ерөөсөө тэгээгүй. Төрсөн өдрөөр нь баярлуулахаар төлөвлөн, бэлдчихсэн байсан юм.

Ж.Ө:- Би харин тэрийг нь мэдээгүй юм аа. Өмнөх жилүүд шиг төмс царайлаад өнгөрөх юм болов уу л гэж бодсон. Жилийн өмнөөс нөхөр бид хоёр хуримтлал үүсгэж байгаа, гурван өөр. Нэг нь аяллын. Нөгөө нь эрсдэлийн. Сүүлчийнх нь ойрын хэрэглээний. Хуримтлалынхаа хамаг мөнгөөр намайг баярлуулчихсан байна лээ. Хайран юм.

ХОСЫН ВЛОГ ХИЙХ ТАЛААР БОДОЖ ҮЗНЭ

-Хосын влог хийх, цахим ертөнц ашиглан контент бүтээх бодол бий юү?

Ж.Ө:- Өмнө нь энэ талаар ер бодож байгаагүй. Ер нь бид хоёрт боломж байгааг мэдэрлээ. Хосын влог хийх талаар бодож үзнэ.

Б.З:- Тэгэхийн тулд юуны түрүүнд туршлага судлах чухал байх. Бичлэгээ хэрхэн хийх, яаж монтажлахаас авхуулаад сурах зүйл бид хоёрт их бий.

-Залууст хандан юу хэлэхийг, захихыг хүсэж байна вэ?

Б.З:- Ханиа сайн анзаарч, жаахан зүйлээр ч болтугай гэнэтийн бэлэг барьж байгаарай. Заавал баяраар бус жирийн өдөр ч surprise барьж байгаарай гэж захья.

ОДОО ӨӨРИЙН ГЭСЭН ГЭРТЭЙ БОЛООД, ТУСДАА ГАРЧИХВАЛ БАШИЙХ ГЭЭД БАЙНА

-Та хоёр ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

Б.З:- Зөндөө олон зорилго байна аа. Бид хоёр манай ээжийнд амьдардаг. Юуны түрүүнд тусдаа гарахыг, өөрийн гэсэн байртай юм уу гэртэй болохыг хүсэж байна. Байртай болчихвол бүр сайхан, ёстой башийхгүй юу.

Ж.Ө:- Би амьдралаас том юм ер хүсдэггүй. Нөхөр минь ч бас тийм. Зүгээр л сайхан элэг бүтэн амьдрахыг, өөрсдийн гэсэн гэртэй болохыг, яг одоогийнх шигээ биенээ үүрд хайрлахыг л хүсэж байна. Одоогийнх шигээ биендээ үнэнч, халамжаар дутаахгүй хайрлаад, гэгээлэг, жоке амьдарвал л сайхан. Уг нь байртай болчих юм сан. Хоёулаа нийгмийн даатгал төлдөггүй болохоор зээлд хамрагдах боломжгүй.

Би наймдугаар ангид сурч байхаасаа хойш ээждээ туслан, барааг нь заралцдаг байлаа. Олон газар худалдагч хийсээн. Худалдагчийн зовлонг сайн мэднэ. Хань минь өмнө нь барилга угсралтын компанид ажилладаг байсан юм. Хоёулаа дээд боловсролгүй болохоор эвтэйхэн ажилд орж чаддаггүй.

Юм гэдэг их сонин юм аа. Өмнө нь нэг компани намайг угаагчаар тоож аваагүй юм. Аяга угаахад дипломны хэрэг юу байх вэ дээ, уг нь. Тэгэхэд дипломгүй, дээд сургууль төгсөөгүй гээд голсон юм. Тэгсэн өнөөдөр (өчигдөр) өнөөх компани чинь нөхөр бид хоёрыг ресторандаа урьсан, очоогүй ээ. Хүний амьдрал нээрэн ёстой сонин байгаа биз.

Валентины баярыг тохиолдуулан сэргээн нийтлэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
54 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zorigoo
Zorigoo
2019-12-24 08:59

Muu amidaa mini mani hediigaa homorgond ni avchih ym aa KKK

Зочин
Зочин
2019-12-26 00:19
Reply to  Zorigoo

Ккк. Хөгжилтэй

Зочин
Зочин
2019-12-24 10:15
Reply to  Zorigoo

????????

Зочин
Зочин
2019-12-24 09:10

Нөхөр нь харваас сайн з�##�уу сайхан ч з�##�уу бна. Харин Амьдрах гээд зүтгэж бгаа жирийн сайхан гэгээлэг цайлган з�##�уус юм. Удахгүй орон байртай болноо хичээгээд байв�##� бүтэхгүй юм гэж үгүй.

Зочин
Зочин
2019-12-24 09:21

Сайн ч з�##�уу сайхан ч з�##�уу бн. Харин эхнэр нь хиймэл хѳмсѳг сормуус хиймэл давхараатай за яахав дэ л юм. Харин худлаа шун�##� царайлаад тэнэгтээд бв�##� нѳхрѳѳ �##�даж мэднэ шү. Харваас шун�##�тай хүүхэн бн

Muug
Muug
2019-12-24 22:41
Reply to  Зочин

Iim humuus shunaltai bdaggui yumoo ... shunalgui bol hezee ch hvsseneeree amidarch chadahgui shvv dee

Zochin
Zochin
2019-12-24 20:43
Reply to  Зочин

Hiimel baina uu ugui yu maniusd ymarch hamaagui amidraliig saihnaar haraad hoorondoo bolj buteed amidarch baival bolloo uurdiiguu l hicheej amidraval barav

Hun
Hun
2019-12-24 16:52
Reply to  Зочин

Ene site enenees uur bichih yum oldohgui bnuuuuuuuuu m#l yumaaaa

Зочин
Зочин
2019-12-24 11:54
Reply to  Зочин

ккк тм бна . Нүд бол арай л ... За за бие биедээ болж л бвл

hhhh
hhhh
2019-12-24 10:24
Reply to  Зочин

chamd yamar hamaa bn aaa oorsdoo l bolj bval tiim biz dee

Зочин
Зочин
2019-12-24 09:32
Reply to  Зочин

Boli2 ataarhtsiin

Tynsa
Tynsa
2019-12-24 16:50
Reply to  Зочин

Hha

zochin
zochin
2019-12-24 09:26

Osorjamaagiin egch kk. Jaahan medrel ni ch medrel huuhen bn lee. hiimel davharaa hiimel sormuus

Ocorjmaagin egchid
Ocorjmaagin egchid
2019-12-24 14:29
Reply to  zochin

Kkkk th ocorjmaaa egchoge emchluuul eruuul bus yumnuuud haa saigui bdag boljeee

Катя Зоригоо 2т
Катя Зоригоо 2т
2019-12-24 09:43

Хөгжилтэй хоёр шүү. Хосууд нэгнийхээ дутууг нөхдөг гэдэг дээ. Зоригоо даруухан ноён нуруутай. Катя нээлттэй г�##�зуу. Хэрэв хоёулаа дуугүй хоёулаа г�##�зуу бол хэцүү л дээ. Тэгэхээр яг л таарсан сайхан хос. Нөхөр бол харваас сайн з�##�уу. Зарим бүсгүйчүүл Катяд атаархаж байгаа байхаа.
Блог хийгээрэй хоёроо. Зориго үнэхээр сайн ч сайхан ч з�##�уу шүү.

MGL emegtei
MGL emegtei
2019-12-24 12:22

Зөв шүү. Хоёулаа г�##�зуу бол хэцүү... Сэтгэлдээ өчүүхэн ч муу бодолгүй х�##�уун з�##�уу зангаар л бүсгүй ний нуугүй ярьсан байна. Одоо цагт хиймэл хуурай яриа, масктай дүр төрхөнд бид дассан учраас л тийм хэв загварыг нэхэж болохгүй ээ. Төрсөн өдрөөрөө сайхан байх, гоё бэлэг хүлээхгүй хэн л байлаа. Харин ч янз янзын санаа өгөөд байгаа нь хөөрхөн. Нөхөр нь ойлгоод гоё баярлуулаасай гэж догдлолоо. Ярилцлага я үнэхээр тэдний дотоод ертөнцийг харууллаа. З�##�уустаа аз жарг�##�, амжилт хүсье. Харин тэр хөмсөг будаг, сормуус гээд жижигхэн юм ярьсан нөхөд эргэн тойрноо эхнэр, эгч дүүсээ хараарай л даа.

Miki
Miki
2019-12-24 18:09
Reply to  MGL emegtei

Harin tiimee Ene hvmvvs sonin sonin yum yrih yumaa odoo tsagt hvvhnvvdiin hergeldeg hiimel zvilvvd engiin yum bolson shdee

Зочин
Зочин
2019-12-24 17:24
Reply to  MGL emegtei

Amjilt huurhun busgui ymaa????????

Нэргүй
Нэргүй
2019-12-24 09:50

Энэ хүүхэн үнэхээр эрүүл бус хүүхэн. Манай сайтуудад мэдээ бэлтгээд гаргачих өөр асууд�##� �##�га уу. Лайв хийж элийрдэг авгай л дутаж гэнэдээ

Зочин
Зочин
2020-02-06 10:28
Reply to  Нэргүй

чи өөрөө сайн сайхан юманд мэдрэмжгүй жинхэнэ хөлдүү төмс байна дааа

Би
Би
2019-12-24 18:57
Reply to  Нэргүй

Харин тм шүү бүдүүлэг.соёолгүй өмд гутлаа олны өмнө тайлна.нүцгэн явах нь холгүй сайхан жүжиг тавидаг гарууд

Адилхан эмэгтэй хүн бна
Адилхан эмэгтэй хүн бна
2019-12-24 09:51

Хиймэл хумс, сормуустай байлаа гээд худлаа, шун�##�тай хүн болчих уу? Хуцна биз. Хээгүй, цайлган энгийн, хөгжилтэй бгаагаараа эмэгтэй санагдсан. Лайв та�##�агдсаан ккк.

Зочин
Зочин
2019-12-24 12:23

яг үнэн

uchral
uchral
2019-12-24 10:03

Байгаагаар нь хүлээж аваад эерэгээр бодолдоо. Хичээж л яваа з�##�уу хосуудыг урмаар дэмжихгүй. Сормуус л яриад байх юм. Хөөрхөн л байна шдээ.

УНШИГЧ
УНШИГЧ
2019-12-24 10:08

ХӨӨРХӨӨН. ЯРИЛЦЛАГА НЬ ЕӨР МУУХАЙ ЮМГҮЙ БАЙСАН. ЗАЛУУ УЛС ТЭР ЗЭРГИЙН ЮМ ЯРЬЖ ЭРХЭЛНЭ Ш ДЭЭ. САЙХАН ХОС БАЙНА. ЭХНЭРИЙНХ НЬ ХӨӨРХӨН ЯРИА ЭНЭ ХОЁРЫГ ОД БОЛГОЛОО ДОО. ШИНЭ ОНЫ ОД ХОСТ БАЯРЫН МЭНД

Зочин
Зочин
2019-12-24 10:20

Маш сайхан энгийн даруу бас цайлган өхөөрдөм эхнэртэй юм байна. Үнэнээ л ярьж байна. Удахгүй сайхан гэр оронтой болноо.

Саран
Саран
2019-12-24 10:41

Эмэгтэйд хандаж хэлэхэд яадарсан ээждээ солмх хувцас авч өгөөж юун цагаан саар�##� булаг ээж чинь г�##�нvй шахам байна

Miki
Miki
2019-12-24 18:12
Reply to  Саран

Amidralaa deeshlvvleh geed l hicheej bn shd yun olon yum yridag yum

Bold
Bold
2019-12-24 10:48

Orokh orongvi bj yun bulgan shvvp tsagaan saaral

zochin emegtei
zochin emegtei
2019-12-24 11:06

busguin live-g urid n hed heden udaa uzej bsn Ugiin live hiij baraa zardag yag l uuriihuuruu bdg hugjiltei ilen dalangui busgui sh de, nuhuriig n harin say tsahim orchinoor tarhsan live-s hoino harlaa Nudend dulaahan sxn l zaluu bna

Zochin 11
Zochin 11
2019-12-24 11:35

Ene 2 yostoi hoorhon hos, odoogiin ene salalt ih bgaa niigemd hichneen gegeeleg bna ve, yag ooriinhooroo l bna shde, eldev mayag nuusan haasan zuilgui iim bgaa bolohoor huniig tataj chadaj bna. Ter homsog sormuus hend hamaatain yamar ta nar deer naachihaa yu, iluu yum harj yavah yum. Ajild oroh geed ochihoor yag tegdeg yum bna le, nadad 2 diplom bna, gehdee bi gadagshaa yavj ajillana gej bodood tiim ajil endee jaahan hiij gar holoo dasgaad avii getel iq boduulaad bsan 25r emiin sangiin urd taliin restauran. Toms nogoo herchihed heregtei yumuu bi oilgoogui. Zugeer huniig hun gedgeer ni harna gej yostoi bdagguim bna le. Ta 2t Az jargal huseye

Zochin
Zochin
2019-12-24 12:17

Uneheere saihan hosuud bn aa vlog hiivel zaaval uzej demjij bh bolnoo ajiliin amjilt husie.
ene surugtuud eldev ym yriad bga hunuus ih streesstei amidardag ym bn shu surug hunuusei

тв queen
тв queen
2019-12-24 12:23

Хөөрхөөн хайр хүрэм дахин дахин сонсоод л бүүр хөөрхөн ЗОРИГОО ЗОРИГОО МЭДРЭМЖТЭЙ БАЙЛДАА

wow
wow
2019-12-24 13:22

bichlgiig uzeegui ch setgegdluudees bulgan shub gj unshlaa.oroh orongui bj teruugeer yaah v.surguulid sur bair bs huuhedte bol.daraa n buh um ok

эрх чөлөө
эрх чөлөө
2019-12-24 13:43

Хөөрхөн юм аа, Яадгын нөхөртөө эрхэлж чаддаг, нөхөр нь эрхлүүлж чаддаг болоод л ийм лайв хийж бгаа шдэ. Нөхөр нь ойлгодоггүй бол ийм эрх чөлөөтэй байж чадахгүй. Цагаахан атаархлаа. Сайхан хос байна.

Би ч үе2 ингэж туньдаг яадын
Би ч үе2 ингэж туньдаг яадын
2019-12-24 15:34

Байгаагаараа байх сайхан шүү дээ амжилт хүсье. Эмэгтэй хүн болгоны хүсдэг зүйлийг л ярьсан даг . Зарим хүмүүс хүний нүд хөмсөг гадна төрх их ярих юмаа өөрсдөө тийм төгс л юм байх даа. Хүний гадна төрх өмссөн зүүсэн эдэлсэн хэрэглэснийг харж хэл амаа билүүдэж атаархаж явдаг б�##�ай хүмүүст ой гутаад байдаг шүү

GegeenCom
GegeenCom
2019-12-24 15:37

Ajil surguuliinhaa hajuugaar orlogojood bairtai bolooroi. GegeenCom iin live-r bairtai boloh tuhai oruulsan bga

Hun
Hun
2019-12-24 16:52

Ene site enenees uur bichih yum oldohgui bnuuuuuuuuu m#l yumaaaa

Зочин
Зочин
2019-12-24 17:35

харваас мэдрэл �####� л байна.

Miki
Miki
2019-12-24 18:14
Reply to  Зочин

Chi ooroo medrel Joke oilgodgvi teneg

Зочин
Зочин
2019-12-24 20:36

Surguuli soyol ch gui geheer tegeed oilgomjtoi l humuus bn. Delgej yariad baih, gaihuulah tm bish l baimaar

Zul
Zul
2019-12-24 20:39

Hosuuddaa azjargal husie!

Зочин
Зочин
2019-12-24 23:30

Yostoi huurhun hos.az jargal husie

Зочин
Зочин
2019-12-25 10:02

хөөрхөн л бн ш дэ

Зул сарын мэнд
Зул сарын мэнд
2019-12-25 13:19

Айх айдасгүй эмэгтэй л ингэж ярих байх. Сайн хүнтэй ханилсан азтай эмэгтэй юм.

эрхлээд байгаамуу тэнэгтээд байгаамуу жаахан сумтай юмаа
эрхлээд байгаамуу тэнэгтээд байгаамуу жаахан сумтай юмаа
2019-12-25 16:42

zzz

Зочин
Зочин
2019-12-25 23:41

Yu yarisan, yaachihsan humuus yum boldoo. Bolovsrolguigeesee ichdeggui gej helj baigaa n jaahan gaihaltai l yum. Ichih l asuudal

Зочин
Зочин
2019-12-26 18:47

Ene hvmvvs ymar muuhai yum bichdeg yum be oroh orongvi bj chih shig sonin muhai yumaa

Зочин
Зочин
2020-02-06 10:29

сайхан з�##�уус ийм гэр бүлүүд улам олон болох болтугай

Зочин
Зочин
2020-02-19 19:20

Хөөрхөн юмаа

Зочин
Зочин
2020-02-21 14:14

сэхэл авб�##� бас яаж ч болох амьтад бн�##�ээ. Ша�##� худлаа төрх

Нандин
Нандин
2020-02-29 01:13

Чин үнэнийг нь хэлэхэд час хийсэн эрүүл хүүхэн биш ш дээ яах гэж ингэж ийм тэнэгдүү нэгнээ онгироож хөөргөөд байдым бэ дээ

зочин
зочин
2020-12-01 12:15

ХҮҮХЭН ХӨДӨӨНӨӨС ЯВСАН Ч ХӨДӨӨ НЬ ХҮҮХНЭЭС ЯВСАНГҮЙ

Gi chi
Gi chi
2020-12-01 18:15

Harah tsarainii zavaan gi chii bn daa

Back to top button