НИЙГЭМНийгэм мэдээ

Кейсүүд: Угаартсан иргэдээ "архичин" гэж зарлаад, ар гэрийнхнийх нь амыг хорьдог цагдаатай, төртэй улс

Гэр бүлээ угаарт алдсан 17 настай хүүгийн цөхөрсөн мэдээллийн хариу болгож төр түүний амиа алдсан ээжийг “Архичин” нас барсан дүү нарыг нь “Ядуу” хэвлэлд мэдээлэл өгсөн хүүг “Хулгайч” гэж цоллов.

Энэ цоллогоо ЦЕГ-аас “О.Одбаяр хүүг хэвлэлд яриа өгсөн гэж хуулийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж мэдээлэл хийснээс зургаан цагийн дараа явагдав. Хэргийн процесс задлахгүй гэж иргэнээ сүрдүүлж, хэрэгт холбогдогчийн хувийн мэдээллийг ил болгосон сэтгүүлчийг ялласан нь хууль сахиулах байгууллага. Гэхдээ цагдаагийн байгууллага өөрсдийгөө өмгөөлж, хохирогчдын хувийн, эмзэг мэдээллийг нийгэмд цацах нь хуулийн зөрчилд ордоггүй бололтой.

Анзаарвал “Иргэн О нар нас барсан хэргийн талаар” гэх уг цагаан цаасан дээр угаарын хий мэдрэгч ажиллаж байсан эсэх болон түлсэн нүүрс, угаартахгүй гэж төрөөс тараасан утаагүй зуухны талаар нэг мөр ч байсангүй. Эндээс хуулийг цагдаа нар зөвхөн иргэнээ дарамтлах хэрэглүүр болгож буй үйлдэл л харагдав.


-Тавчиктай ээжийн кейс дээр Засгийн газартайгаа огцорсон У.Хүрэлсүх гэр бүлээ угаараар алдсан хүүг тоосонгүй-

Мөн энэ өдөр Монгол Улсын иргэн. 17 настай хүү төрийн ордны төмөр хаалганы гадна төрдөө гомдож, гэр бүлдээ харуусаж байгаагаа илэрхийлж цагдаа нарт нүд үзүүрлэгдэн зогсоход, Төрийн ордон дотор Ерөнхийлөгч бараг л түүний насны сурагчдыг хүлээн авч шагнал гардуулж байв.

Уг харьцуулалтад сурагчид хамааралгүй. Угаас тэднийг буруутгалд оролцуулах гэсэнгүй. Харин “тавчиктай ээжийг гадаа гаргасан” гэж. Засгийн газраа огцруулж, уучлал гуйн Үндсэн хуулийн бус замаар Ерөнхий сайдын суудлаас бууж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд энэ харамсалтай хэрэг төрийнхөө өмнөөс ингэж амьдруулж байгаадаа уучлал хүсэн бөхийх үйл явдал мөн байлаа.


-Сүүлийн найман жилд угаартсаны улмаас 795 хүн нас барсан. Гэхдээ энэ дарсан тоо-

Одоо нэг тоон баримт дурдъя. Дөрөвхөн өдрийн өмнө болсон утааны сонсголын үеэр эмч Г.Ууганцэцэг 2017-2025 оны нэгдүгээр сар хүртэл угаарын хийн хордлогоор 163 биш 794 хүн нас барсныг ил болгосон.

Угаарт 794 хүнээ алдсан тэдний ар гэр яагаад өнөөдрийн хүү шиг ил гарсангүй вэ гэх асуулт энд гарч ирнэ.

Өнгөрсөн хугацаанд гэртээ угаартаж амиа алдсан хүмүүсийн ар гэртэй хэвлэл мэдээлэл холбогдох бүрд нэг л хариулт өгдөг байв. Тэр нь “шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул цагдаа мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэх үг. Ингэж хохирогчдоо чимээгүй байлгаж, эцэст нь амь хохирогчид яндангаа хөөлөөгүй байж, угаарын хий мэдрэгчээ асаагаагүй байж, галлагаагаа буруу хийсэн байж гэж иргэддээ буруутгаад энэ харамсалтай хэргүүд хаагдсан байдаг.

Харин нөгөө талд гэр бүлийнхээ гишүүдийг угаараар алдсан хүмүүсийг сэтгэл зүй тогтворгүй хямарсан үед нь олон цагаар байцааж шалгалтын ажиллагаа дуустал ам нээхгүй гэх гарын үсгийг зуруулж авдаг. Улмаар иргэд ам нээх гэхээр гарын үсэг зурсны дагуу сануулж байгаа хэлбэрээр дарамт үзүүлдэг хүчнийхэн энэ бүх харамсалтай хэрэг чимээгүй намжиж, дараагийн хохирогчид гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


Үүний тод жишээ өчигдөр /2025.02.06/ хэвлэлд мэдээлэл өгсөн хүүг яриулахгүй гэж авч явахаар татаж чангааж буй ах дүү нарынх нь үйлдлээс харагдав.

Үүнийг тайлбарлахыг тулд О.Одбаяр хүүг мэдээлэл өгөх үед болсон үйл явдлыг дурдъя.

Анх төрийн ордны баруун хаалган дээр мэдээлэл өгнө гэсэн зарын дагуу бид эхлээд баруун хаалган дээр очиход хэвлэл байсангүй. Тус хаалган дээр гурван хүн цагдаа нартай ярилцаж зогсож байгаа харагдав. Хэсэг хүлээгээд тэнд байсан хүмүүс харамсалтай хэргийн талаар ярьж байхыг сонсож “Энд мэдээлэл хийнэ гэсэн. Яасан юм бол” гэж асуухад тэнд байсан эмэгтэй, эрэгтэй хоёр “мэдээлэл хойшилсон. Өдөр цаг нь тодорхойгүй” гэх хариулт өгөв. Харин сэтгүүлчдээс “төрийн ордны зүүн хаалган дээр наад хүмүүстээ мэдэгдэлгүй яваад ир энд байна” гэх мэдээлэл ирэв. Улмаар зүүн хаалган дээр очиход хэдэн цагдаа хэвлэлийнхэн зогсож байв. Удалгүй нөгөөх эрэгтэй, эмэгтэй хоёр ч ирж цагдаа нартай ярилцана. Энэ хугацаанд ирэх цагдаагийн тоо нэмэгдсээр байв. Эндээс цагдаа нар болон тэдгээр хүмүүсийг хүүг мэдээлэл өгүүлэхгүй гэж ирж гэдгийг ойлгосон юм. Удалгүй О.Одбаяр хүү замын эсрэг талаас гүйж ирээд зогсоход нөгөөх мэдээлэл хойшилсон гэж байсан эрэгтэй О.Одбаярыг түлхэж, татаж авч явахаар оролдов. Улмаар хэдэн эмэгтэй сэтгүүлч түүнтэй тэмцэлдэж хүүгээс холдуулахад нөгөөх эрэгтэй “Хүүг хэлэх үгээ бодоорой. Буруу юм ярив” гээд зайгаа авч зогссон юм. Тэрний гаргасан хандлага сэргийлсэн, хамгаалсан гэхээс илүү дээрэлхсэн, тулгаж шаардсан өнгө аястай харагдсаныг энд онцлон дурдъя. Ингээд хүү мэдээллээ өгөөд л дахин тэднээс зугтаж алга болов.

Харин О.Одбаярыг мэдээлэл өгөх үеэр тухайн эрэгтэйн талаар асуухад “Түүний хамаатны ах гэдгийг хэлээд түүнийг хэргийн дараа удаан хугацаагаар байцааж хэвлэлд яриа өгч болохгүй гэж гарын үсэг зуруулсан” гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

Дахин сануулахад, Үүнээс хэдхэн цагийн дараа Цагдаагийн байгууллага “Бид тийм чиглэл өгөөгүй. О.Одбаярыг яагаад тийм зүйл ярьсныг мэдэхгүй байна” гэх тайлбар мэдээлэл хийсэн. Дахиад хэдэн цагийн дараа хохирогчдын хувийн мэдээлэл болон хүүгийн талаарх хэрэг бүртгэлийн мэдээллийг ил болгов.


Эндээс хохирогчид яагаад ам нээдэггүй. Цагдаагаас ямар чиглэл өгдгийг харж болно. Мөн үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд иргэдийг мэдээлэл хийлгүүлэхгүй хуулиар далайлгаж сүрдүүлээд хэргийг намжаасан хэдэн жишээг дурдъя.

КЕЙС НЭГ: Гэр бүлийн зургаан гишүүнээ угаараар алдсан О.Одбаяр хүү. Тэр дээрх 794 иргэнээс ам нээсэн ганц нь гэж хэлж болно. Түүнийг мэдээлэл хийхийг хориглож, хэрэв хэвлэлд ам нээвэл хуулийн хариуцлага хүлээлгэн гэсэн байдаг. Мөн түүнийг яриулахгүй гэж авч явахыг оролдсон хамаатны ах нь цагдаад мэдүүлэг өгөхдөө хэргийн талаарх мэдээллийг ил гаргахгүй гэж гарын үсэг зурсныг О.Одбаяр хүү хэлсэн. Харин цагдаагийн байгууллага хүүг хулгайч, ээжийг нь архины хамааралтай байсан. Гэр ядуу тул гэр хүртэл өгч байсан гэх мэдээллийг ил болгосон.

КЕЙС ХОЁР: Хэдэн өдрийн өмнө болсон “Утааны сонсгол” дээр ирж мэдээлэл хийсэн Ц.Амарзаяа гэх эмэгтэй. Тэр сонсголын үеэр “Ар гэрийн хоёр гишүүн маань угаартаж нас барсан. Угаараар үхэж байгаа хүмүүсийн тоо хэд хүрэхээр бодлого шийдвэрээ өөрчлөх гэж байгаа юм гэж асуух гэж ирлээ. Угаараар үхэж байгаа хүмүүс яг нормын дагуу үхэж байгаа гэж ойлгож болох уу. Энэ яг нормоо биелүүлж байгаа юу. Энэ асуултыг асуух нь зөв эсэхийг мэдэхгүй байгаа ч гэсэн өөр газраас асуугаад хариулт олж авч чадаагүй учраас энд ирлээ. Манай дүү угаараар нас барахад ээж маань амьдрах таван хувийн найдвартай үлдсэн. Ээж маань саяхан нас барсан. Ээжийг маань өвчний улмаас нас барлаа гэж бүртгэсэн. Энэ яг зөв үү. Угаарын хийн хордлогоор ухаангүй таван жил байж байгаад нас барахыг өвчний улмаас гэж бүртгэж байгаа нь зөв шийдвэр үү. Энэ шахмал түлж яг зөв шийдэл үү.

Тухайн үед намайг энэ мэт юм ярих юм бол Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан. Тэр цэрэг цагдаагийн албан тушаалтнуудын ажиллаж байгаа байдал зөв үү. Энэ асуудал дээр хэзээ шийдэл гарах юм” гэсэн юм.

КЕЙС ГУРАВ: Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд 2024 оны гуравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө 29-55 насны 10 хүн угаартаж нас барсан ноцтой хэрэг гарсан. Хотын захиргаанаас нас барсан иргэдийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлсэн талаар мэдээлж байв. Энэ хэрэг дээр ар гэрийнхэн нь мэдээлэл өгөөгүй. Хаяг, утас тодорхойгүй тул ар гэрийг нь олж чадаагүй. Харин хуулийн байгууллага “хэрэг шалгагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өгч байсан. Тэгсэн хэр нь энэ хэрэг дээр ил болгосон нь нас барсан 10 хүний хоёр нь Сонгинохайрхан дүүргийн харьяат, бусад нь Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул зэрэг өөр дүүргийн харьяат иргэд байсан. Ихэнх нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тухайн хаяг дээрээ уулзаж, архи согтууруулах ундаа үе, үе хэрэглэдэг байсан гэх мэдээлэл. Харин тус хорооны Засаг дарга С.Очир энэ талаар ярихдаа “Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх дадалд хэвшээгүй байснаас ийм зүйл болсон” гэсэн байдаг.


-Угаартсан иргэдийн "Архичин" гэж цоллосон болон хохирогчдыг ам нээлгэхгүй гэж сүрдүүлсэн тохиолдол өмнө нь ч гарч байсан-

Дээрх жишээнүүдийн кейс нэг болон хоёр дээр “Мэдээлэл өгч болохгүй. Зөрчлийн хуулиар арга хэмээ авна” гэх агуулга дурдагдсан байгаа. Харин кейс гурав дээр шалгалтын явцад мэдээлэл өгөхгүй гэж албаныхан нь хэлсэн байхад хорооны Засаг дарга нь сайжруулсан түлшээ зөв хэрэглээгүйгээс ийм юм боллоо” гэж хохирогчдын буруутгасан дүгнэлтийг ярьсан байгаа юм. Мөн угаартсан 10 хүн нийлж архиддаг байсан. Тус хаяг дээр уулзаж архиа уудаг байсан гэх мэдээллийг ил болгосон нь мөн л нөгөөх “Архичин байсан. Өөрсдийн буруугаас болж угаартсан” гэх мессежийг нийгэмд өгсөн нэгдүгээр кейстэй давхцаж байна.

Хууль, хүчний байгууллага хариуцлага ярих ёстой хороо дүүрэг нь хүртэл хэзээнээс хүн угаартаж нас барсан асуудалд амь хохирсон иргэдээ буруутгаад өнгөрдөг арга техниктэй болчихсон нь эндээс харагдаж байна. Мөн амь хохирогчдыг “архичин, ядуу” зэргээр нь даапаалж хүн ёсны бус хандлагыг төрийн байгууллагууд нь гаргадаг болсон нь хамгийн аймшигтай нь. Харин төр нь үүнийг харсаар, мэдсээр байж дардаг нь угаартаж нас барсан хүмүүсийн тоог дарсан. Угаараар амиа алдсан хүнийг өвчний улмаас гэж бүртгэсэн зэргээс тодорхой болов.

Бид ер нь ямар төрийг түшиж, хэв журам сахиулагч нэртэй ямар цагдаа нараар хамгаалуулж байгаагаа бодох цаг нэгэнт болж. Эрх баригчдаас хариуцлага нэхэж иргэдийн амиараа төлж байгаа бодлого шийдвэрийн өөрчлөлтийг магадгүй одоо л нэхэх ёстой болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 08:49

Дандаа архичид байжээ тээ

Хариулт
Хариулт
2 сар 13, 2025 18:17
Reply to  Зочин

МАНынхан дээр доргүй буруугаа бу�####�ас хайдаг .Ковидоор эмнэлгийн гадна хүн нас барахад НЭМГ дарга Бямбадорж гэдэг нөхөр хэдэн өдөр архи уусан гэх хэлэмжтэй гээд хэнэггүй ярьж байсан нь мартагдаагүй байна .Өнөөдөр угаартаж нас барахаар бас л архичин гэх хоч цол өгөөд зогсож байна ... Засгийг солихгүй бол популизмээр хол явахгүй болчихлоо.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2 сар 7, 2025 09:50

Энэ цагийн эрх мэдэлтнүүд мөн ч их үйлийн үртэй амьтад юм даа. Энэ их нүглийн төлөөсийг хэзээ арилгаж дуусна даа. Дугуй дугуйгаа олоод л гар нийлээд л явж өгөх юм. Мөн ч их цусанд гараа дүрж байна даа. Зовно доо зовно. Үгээр хэлэмгүй их зовно. Яаанадаа хөөрхий.

Soko
Soko
2 сар 9, 2025 12:08

Дуусахгүй шдээ бро . Чам мэтийн шиг үзэл баримтл�##� бодолтой хэлэх үг бичих үг өгүүлбэртэй хүмүүс л дуугарч л үйлдэл хийж эхлэхгүй бол энэ харх шиг амидр�##� дуусахгүй

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
2 сар 7, 2025 12:11

Монголчууд их хүн муутай болжээ.ямарч бодлогогүй сэвж өгөх юм.Аливаа зүйл 2 т�##�тай

зочин
зочин
2 сар 7, 2025 12:10

Ээж дүү нараа �##�дсан хүүд байр өгөх хэрэгтэй,улс ( өөрийн буруугаас биш гамшигаар) зовлон үзэж бгаа хүүг харж хандах хэрэгтэй байхаа.

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
2 сар 7, 2025 12:25

Засгийн газар Хүрэлсүх 800 зуугаад иргэнээр
Туг тахьсан хариуцлага хүлээж огцорох ёстой
Ман ын удирдах зөвлөл бага хур�##� нам нь тарж
Огцорох хэрэгтэй шдээ

Зочин
Зочин
2 сар 14, 2025 08:21

Үнэн 2

Зочин
Зочин
2 сар 7, 2025 12:46

зочин

Зочин
Зочин
2 сар 7, 2025 12:47

хулгайч ч бай архичин ч бай бүгд амьд явах эрхтэй шүү ард иргэдээ дэндүү доромжилж байгаан бишүү

Зочин
Зочин
2 сар 7, 2025 13:32

Үхсэн хүн үг хэлдэггүй гэж ямар үнэн үг вэ.энэ асууд�##� дээр хариуцлага хүлээх хүмүүст нь хариуцлага хүлээлгэж чадахгүй гэдгийг бат мэдэж бн

Зочин
Зочин
2 сар 7, 2025 18:42
Reply to  Зочин

ХҮРЭЛСҮХЭЭ ЧИҮХВЭЛ ТААРНА

Зочин
Зочин
2 сар 7, 2025 14:08

Одоо л Хүрэлсүх уйлж өрөвдөөд огцрох цаг шүү дээ. Таавчигтай хүүхнээс ч илүү аймаар юм болоод байхад манай ерөнхийлөгч суудлаасаө огцорчих байх өө их л өрөвчхөн хүндээ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 14:46

Үйлийн үр хатуу шүү.энэ сүгсэлзсэн амьтан,боловсрол мэдлэггүй ерөнхий сайд,бид хэзээ хөгжих вэ.ертөнцийн шившиг болж гүйцлээ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 15:44

Удахгүй МАНы хулгайч нарыг хороох өдөр ирнээ.

Цэвээнням
Цэвээнням
2 сар 7, 2025 15:49

Х.СҮХ ОДОО ТООХГҮЙ ДЭЭШЭЭ ГАРАХ АЛВАН ТУШААЛ БАЙХГҮЙ УЧРААС

Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:37

Энэ улсын эрх мэдэлтэнгүүд гэгч нь хулгайч луйварчингууд л байна. Ийм новшнуудыг толгой дээрээ з�##�сан хойно аргагүй бус уу

Зочид
Зочид
2 сар 7, 2025 16:46

Эргүү 3 м�##� огцор

Зочин
Зочин
2 сар 8, 2025 05:14
Reply to  Зочид

Яг л үнэн шдэ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 17:21

Жирэмсэн эмэгтэйгээс болж огцорч байсан Хүрэлсүх одоо хүний амь эрсдээд байгаа учир огцорч төрөөс �######�ах хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 7, 2025 18:40

Энэ хүүг гунигт мэдээлэл хийж байхад ордонд хулгайч Хүрэлсүх хүүхдүүдийг шилдэг, шилдэг биш гэж ялгаварлаад өөрийн нэр хүндээ өсгөх гэж солиорч попорч новширч байсанд түмэн олон маш үзэн ядаж байсан. Ийм хогийн хулгайч төрийн сэнтий зайд�##�ж буг болж гай тарьж 779 хүний амиар өөрийн жарг�##� сүслээ хангаж түмний зовлонгоор зоологч д�##�д ороосой. Шахм�##� хорыг бол энэ новш л санаатай нийтэд хүчээр тулгаж ийм ярг�##��##� үйлдсэн шүүдээ

лалар пзданууд.
лалар пзданууд.
2 сар 7, 2025 19:03

Бузар МАНыханы Өайнга хийдэг Ажилгаа шү дэ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 21:53

Коммунист улс болчжээ ер нь

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2 сар 8, 2025 01:16

АРД ТҮМНИЙГ АМНЫ. ЗОРГООРОО ДОРОМЖИЛЖ БАЙГАА НОВШЫН ХУЛГАЙЧ НАРЫГ БҮГДИЙГ НЬ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ!

Зочин
Зочин
2 сар 8, 2025 06:31

Цагдаа бууны нохой гэдэг нь үнэн ш дээ

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 8, 2025 07:38

МАН БОДЛОГО
ХҮРЭЛСҮХИЙН ГАЙ АРД ТҮМЭНГ ЯДУУ АРХИЧИН БАЙЛГАХ ХҮРЭЛСҮХ АРХИЧИН БОЛЖ ҮХНЭ

Иргэн
Иргэн
2 сар 8, 2025 09:00

Тэр ХАМААТНЫ АХ гэгч новш нь худ�##�дагдсан, өөдгүй гар бн. Дүү зөв юм хийсээн. Хамаатныхаа 6 хүний үхэлд гашуудах биш, ашиг хонжоо хайж яваа хөгийн з�##�уу үеэл нь гэх тэр новш д�##�дар!! Өсөж өндийж явсан хөөрхөн хүүхдүүд, з�##�уухан ээж..хөөрхий. Төр ямар муухай илжирч, мафийн тогтолцоонд шилжсэнийг ардтүмэн харж бн.

Unen
Unen
2 сар 8, 2025 09:55

Анхаар�##� болгоомжгүй байд�##� нөлөөлсөн .

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 8, 2025 10:18

МОНГОЛЧУУДАД ӨГСӨН ТҮҮНИЙ ХУУЛЬ ХААНА БАЙНА!!!! ЯАХААРАА МОНГОЛ УЛС ХЯТАД ШИГ БАЙХ ЁСТОЙ БИЛЭЭ??? ЯАХААРАА МОНГОЛ УЛСАД ХҮН АЛСАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ЯМАРЧ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ!!! МОНГОЛЫН 3ХАН САЯ ИРГЭДИЙГ АЛЖ ХЯДААД ЯВААД БАЙДАГ БИЛЭЭ??? АЛУУРЧИН ҮХЭХ ЁСТОЙ!!! ТИЙМ УЧРААС ТА НАР ҮХЛИЙН ЯЛТАЙ БАЙГАА БИШ ҮҮ??? БУЗРУУДАА!!! ЯАХААРАА ШХАБ-Д ЦУГЛАРСАН ДЭЛХИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД МОНГОЛД ОРЖ ИРЭЭД МОНГОЛ УЛСЫГ СҮЙРҮҮЛЭХ ЯНЗ БҮРИЙН ХАЧИН ХАЧИН ЮМ СЭДЭЭД ЯВЖ БАЙДАГ БИЛЭЭ??? УИХ-ЫН БУЗРУУДАА!!! МОНГОЛ ХУУЛЬГҮЙ ЮМ УУ? ХУУЛЬГҮЙГЭЭР МОНГОЛЧУУДЫГ ДАРАМТАЛЖ ИНГЭЖ АМЬДРУУЛСАН ТӨЛӨӨСИЙГ ТА НАРААС НЭХЭХ БОЛНО!!! МОНГОЛД ХУУЛЬ БАЙХГҮЙ!!! МОНГОЛД ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ!!! ЮМ БОЛ ТЭР ХУУЛИА ТЭНГЭРЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛНО!!! ХАРЖ Л БАЙГААРАЙ!!! ХУДАЛЧ ХАР ХУЛГАЙЧ БУЗРУУД УЛАМ ДОРДУУЛСАН!!! БУЗАР МУУ УРВАГЧ ДҮЛЗЭН ХУЛГАЙЧ МАН БОЛ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМ БАЙСАН БАЙНА!!! УЛАМ ИЛҮҮ ХОРОН!!! УЛАМ ИЛҮҮ ЗЭРЛЭГ!!! УЛАМ ИЛҮҮ ХАРГИС!!! УЛАМ ИЛҮҮ ДАЙСАГНАСАН!!!! УЛАМ ИЛҮҮ ҮЗЭН ЯДСАН!!! МУУ АЛУУРЧИН МАН!!!! ТА НАР ТЭДНЭЭС ДЭЭРДЭХ ЮМ ТҮЙ Ч БАЙГААГҮЙ!!! 35 ЖИЛИЙН ТУРШ МОНГОЛЧУУДЫГ МИНЬ ЧИМЭЭГҮЙ АЛЖ УЛС ОРНЫГ МИНЬ ЯНАГЛАН ХОРЛОЖ СҮЙТГЭСЭН ЧИМЭЭГҮЙ АЛУУРЧИД ХЭР ЗЭРЭГ ШИЙТГЭЛ АВАХ ЗОХИСТОЙ ВЭ???? ТУСГААР ТОГНОСОН МОНГОЛ УЛСЫГ МИНЬ НУУЦ ХУУВИЛДААНААР САМАРЧ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ДААЛГАВРЫГ ЧИН ҮНЭНЭЭР БИЕЛҮҮЛЖ ЭРЛИЙЗ ХУРЛЫЗУУДААР ДҮҮРСЭН АЛУУРЧИН МАН, ХЯТАДЫН ТАГНУУЛУУД ЭМЭГТЭЙ АЛУУРЧИН БУЛГАНТУЯА ТЭДНИЙ ХАМСААТАН НАР МОНГОЛД ЮУ ХИЙСЭН БЭ??? МОНГОЛЫН 3ХАН САЯ ИРГЭДИЙГ ЗОВООЖ ХАМАГ БАЯЛГИЙГ МИНЬ ХЯТАД РУУ БӨӨН БӨӨНӨӨР НЬ ЗӨӨЖ ӨЛӨН ХОВДОГ ТЭРБУМ ТЭРБУМ ХЯТАДУУДЫГ БӨӨН БӨӨНӨӨР НЬ ТЭЖЭЭЖ БӨӨН БӨӨНӨӨР НЬ ЯМАРЧ ТАТВАРГҮЙ ОРУУЛЖ ИРСЭН БУЗАР МУУ ХУУРАН МЭХЛЭГЧДЭЭ!!! ХҮРЭЛСҮХЭЭ!!!! ОЮУНЭРДЭНЭЭ!!!! НЯМБААТАРАА!!! БУЗАР МУУ ХҮРЭЛБААТАРАА!!!! ЖАВХЛААН!!! Ж.ГАНБААТАРАА!!!! БУЗАР МУУ УРВАГЧУУДАА!!! ТАГНУУЛУУДАА!!!! ГЭМТ ХЭРЭГ, АЛЛАГА, ХҮЧИРХИЙЛЛЭЭ НУУХЫН ТУЛД ЦАХИМ ТРОЛЛУУДААР ҮНЭН ЮМ ХЭЛСЭН БОЛГОНЫГ ХААЖ УСТГАЖ, ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ АЛЖ, ХЯДАЖ, МӨРДӨЖ, МӨШГӨЖ ШОРОНЖУУЛСАН БУЗАР МУУ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД!!! ТА НАР ШИЙТГЭЛЭЭ АВАХ Л БОЛНО!!! МОНГОЛ УЛСЫН БҮХ БАЯЛГУУДЫГ ЮУЧ ҮГҮЙ СОРЖ, БҮР ЦААШЛААД ШХАБ-ААС ХАР МАШИН ОРУУЛЖ ИРЖ ТҮҮНИЙ СЭНТИЙД ХҮРТЭЛ ЗАЛАРНА ГЭНЭ ЭЭ??? ЯАСАН ОВОО МУУ БУЗРУУД ВЭ? МАН, АН, ХҮН, ШХАБ, ХЯТАД КОММУНИСТУУДАА!!! ТА НАР ХЭР ЗЭРЭГ ШИЙТГЭЛ АВАХ ЗОХИСТОЙ ВЭ??? ЭД БАЯЛГИЙГ МИНЬ ОДОО Ч ЮУЧ ҮГҮЙ СОРЖ БУЙ ТЭР БҮХ НУУЦ ХУЙВАЛДААНУУД, ТЭР БҮХ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬ БОЛОН ГОЁ ГОЁ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ЛУЙВРЫН ХУУЛИУДЫГ ЧИНЬ, ТЭР ЗАСЧ ДАМПУУРУУЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН БУСАД БҮХ БУЗАР ТӨСЛҮҮДИЙГ ЧИНЬ ТЭР БҮГДИЙГ НЬ ТА

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 8, 2025 10:19

АЛУУРЧИН ҮХЭХ ЁСТОЙ!!! АЛУУРЧИН ҮХЭХ ЯЛТАЙ!!! АЛУУРЧИД БОЛ ЦААЗЫН ЯЛТНУУД!!! ЦААЗЫН ЯЛТАН АЛУУРЧИД МОНГОЛЫН ДЭЭР МОРИЛЖ МОНГОЛЫН 3ХАН САЯ ИРГЭДИЙГ АЛЖ ХЯДАХГҮЙ ШҮҮ!!! ТА НАР ХЭЗЭЭЧ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ!!! ХИЙХ Ч ҮГҮЙ!!! БҮЛЭГ ДЭЭРЭМЧИД АЛУУРЧИД ХУЛГАЙГААР ХАР МАШИНДАЖ ТӨРД ШУРГАЛСАН БАЙНА!!! ИХЭНХ НЬ ШХАБ-Д БЭЛТГЭГДСЭН ЦААНААСАА ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЛУУРЧИД БАЙНА!!! ЁСТОЙ НЭГ МЭДМЭЭР ЮМ БАЙНА!!! ЁСТОЙ НЭГ ХАМГИЙН ХАМГИЙН АДГИЙН ШААР БУЗРУУД ЧИНЬ ХУЖААТАЙ НИЙЛСЭН ЭРЛИЙЗ ХУРЛЫЗУУД ЮМ БАЙНА!!! БУЗАР МУУ АЛУУРЧИД ҮХЭХ ЁСТОЙ!!! УГААСАА ХУУЛЬ НЬ ТИЙМ!!! АЛУУРЧИН ЯАХААРАА ДЭЭР ЗАЛАРЧ МОНГОЛЫН 3ХАН САЯ ИРГЭДИЙГ ДАРАМТЛААД ИЙШ ТИЙШ НЬ ТАРААГААД АЛЖ ХЯДААД ЯВААД БАЙДАГ БИЛЭЭ? МУУ УРВАГЧ ДҮЛЗЭН ЭРЛИЙЗ БУЗРУУД ХЯТАДТАЙ НИЙЛЖ УЛС ОРНЫГ МИНЬ САМАРСАН БУЗРУУД МОНГОЛД ЦЭРГИЙН БААЗАА ХҮРТЭЛ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ ОРОЛДСОН!!! ХЭРЭВ ТЭР БУУЖ ИРЖ ЭХ ОРНОО ХАМГААЛААГҮЙ БОЛ МОНГОЛ ЯГ УКРАЙН ШИГ Л БОЛОХ БАЙЛАА!!! МУУ БУЗРУУД ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭР МИНЬ ТОГЛОЖ ТОГЛОЧИХООД ЯАЖ ЧИНГИС ХААНЫ НЭРИЙГ ХҮРТЭЛ ДУРЬДАЖ ЧАДАЖ БАЙНА АА!!! ТЭР ТА НАРТАЙ ТООЦОО ХИЙХ Л БОЛНО!!! ОДОО ХАРИУГ НЬ ӨГӨХ ЦАГ БОЛСОН!!! ЯАХААРАА АРД ТҮМЭН ЭД НАРЫН АВСАН ӨР ЗЭЭЛ ТӨЛБӨР БҮХ ЮМЫГ ҮҮРЭХ ЁСТОЙ ГЭЖ??? ЯАХААРАА МОНГОЛЧУУД ХУЛГАЙГААР ТӨРД ШУРГАЛСАН БУЗРУУДАД ИНГЭЖ ДЭЭРЭЛХҮҮЛЖ ДАВРААЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ??? ЯАХААРАА МОНГОЛЫГ ХОРЛОГЧИД ИНГЭЖ ДУРААРАА ДУРГИЖ БАЙДАГ БИЛЭЭ??? ЯАХААРАА АЛУУРЧИД ЯМАРЧ ХУУЛЬГҮЙГЭЭР АМНЫХАА ЗОРГООР МОНГОЛЧУУДЫГ ЭХ ОРОНДОО АМЬДРАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛТОЛ НЬ ТАТВАР ТАТААСААР ДАРАМТАЛЖ ЯВУУЛЧИХААД ОРОНД НЬ ГАДНААС ЯМАРЧ ТАТВАРГҮЙ ХЯТАДУУДЫГ ГЭР БҮЛЭЭР НЬ ОРУУЛЖ ИРЖ ТЭЖЭЭХ ХУУЛЬ САНААЧЛААД БАТЛУУЛАХ ГЭЭД ЯВЖ БАЙДАГ БИЛЭЭ??? БУЗАР МУУ АЛУУРЧИН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД!!! УДАХГҮЙ ХАРИУГАА АВАХ БОЛНО!!!! АЛУУРЧДАА!!! АЛУУРЧИН МАН-АА!!! ТЭР ТА НАРААС БҮХ ЮМАА НЭХЭЖ БАЙНА!!! БУЗАР МУУ АРГААР ГАРЧ ИРЧИХЭЭД БҮХНИЙГ САМАРЧ БҮХНИЙГ СҮЙТГЭЧИХЭЭД ЭНЭ МОНГОЛЧУУД Л БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭЛНЭ!!! ЗАНАНА!!! ЗҮХНЭ!!! ТОРГОНО!!! ШИЙТГЭНЭ!!! ДАВАРЧИХСАН БУЗАР МУУ ХУЛГАЙЧУУД!!! ОДОО ЧАДАХГҮЙ ШҮҮ!!! ОДОО ТА НАРЫГ ТЭГЖ ДУРААР ЧИНЬ ДУРГИУЛАХГҮЙ ОЙЛГОВ УУ??? УРАН ТА НАРЫН ТОГЛООМ НААДАМ БИШ ШҮҮ!!! БУЗРУУДАА!!! НААД ӨР ЗЭЭЛЭЭ БУЦААЖ ӨГ!!! АВАХ Л ЮМ БОЛ ЧИ ЦОХИУЛНА!!!! ХАР СҮЛД АЮУЛТАЙ ШҮҮ!!! МОНГОЛ ХААД АЮУЛТАЙ ШҮҮ!!! ХОХИНО БОЛНО ШҮҮ!!! ХЭЛСЭН ШҮҮ!!! ЧИ ҮХМЭЭР БАЙГАА БОЛ АВААРАЙ!!!! БУЗАР МУУ АЛУУРЧДАА!!! ТА НАРААР БҮГДИЙГ БУЦААЖ ТӨЛҮҮЛНЭ!!! ОЙЛГОЖ БАЙНА УУ??? ТЭР ТА НАРААР ХЭД ДАХИН НУГАЛЖ ТӨЛҮҮЛЭХ БОЛНО!!! ТА НАР ӨӨРСДИЙН АМИАР, ӨӨРСДИЙН БИЕЭР ХЭД ДАХИН НУГАЛЖ ТӨЛӨХ БОЛНО!!! БУЗАР МУУ АРГААР ГАРЧ ИРЭЭД САМАРДАГ БҮХ ХУУЛИУДЫГ

Зочин
Зочин
2 сар 8, 2025 14:10
Reply to  ЗОЧИН

К

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
2 сар 8, 2025 11:34

Ami hohirson irged ruugee buruu chihej bval ted oorsdoo tumen buruutaigaa notolj bnaa gesn ug.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 13:19

Архи уудаг байж болохын тэрүүгээр н. Дарамтлаад эцэст нь шахм�##� түлшинд хордуулж �##�снаа хүлээх ёстой

Гайхав
Гайхав
2 сар 8, 2025 16:18

За хуц хуц!! Энэ засгийг л унагах гэж гадны тавиул хүзүүгүй хулгайчдын гар хөл үүд!! Ёстой янз бүрээр л өвчигнөж байх шив!! Ард түмний толгой эртээ сэрсэн шүү!! Хажуугаар нь битий д�##�дагна!! 5 х�##�тар мөнгөөр эх орноо харийн хулгайч нартай нийлж улс орноо эмх замбараагүй байд�##�д оруулах хэнд ашигтай байхнав!! Наад болжморын тархинд чинь жаахан файл үлдсэн бол! Санаж яв!!

Зочин
Зочин
2 сар 8, 2025 16:59

Давраарай арай л бн

Зочин
Зочин
2 сар 8, 2025 18:02

Эд нар хэчнээн муу аргаа хэрэглээд
Энэ засаг өнгөрсөн....

Зочинхууль
Зочинхууль
2 сар 8, 2025 18:04

Хууль нь хүртэл ард олноо доромжилдог...

Зочин
Зочин
2 сар 8, 2025 21:15

Энэ л�##�руудыг замдана мөргөөд2 �##�чих хоншоортой аавын хүү бхгүй лдэ л�##� ислам бсан бол өдийд энэ гөлөгнүүд бүгд үхцэн бга манайхан энэ тархи угааж номхон дөлгөөн хүлцэнгүй байх гэсэн шарын шашийг бүр мөсөн устгах хэрэгтэй тэгж байж л Монгол улсын иргэд бурхан шашнаас биш өөрийн тархиар шийдвэр гаргаж сурна. Монголд яг одоо зоригтой шийдвэр гаргаж чадах хүнибхгүй бүгд л мухар сүсэгт автсан болхоор бурханы зурсан зураг гэж тэнэгтдэг юм харин бурхан гэж бдаг бол энэ дэлхий ийм хөгийн байх бсан гэжүү.? Зүгээр л хувь хүн өөрөө өөрийнхөө асуудлыг ч шийдэж чадахгуй болтолоо доройтсон ухамсар дорой өрөвдөлтөй хүмүүс

Зочин
Зочин
2 сар 8, 2025 22:51

Шахам�##� түлш үйлдвэрлэж байгаө нөхөд жинхэн цаад эзэн Хүрэлсүх юм уу дээр нь хятадаас барьц�##�дууоагч авч байгаа их но шүү Ёр нь энэ шахам�##� нүүрсийг буруутгахгүй,түүнийг шүүмжилэхгүй байгаа нь их мөнгө авсан үгүй бол эний хтйж байгаа бизнис юм байна дан

Zochin
Zochin
2 сар 9, 2025 09:20

Arhichin hulgaich bol uhej baih estoi yu, Eswel Mongolchuudiig horoo gesen daalgawartai yum uu geed bsan, er ne Irged ne yamar bna tiim tur baidaga gesen yutai unen ug ve, yana daa, er ne erh chuluu bol humigdsan balmad buduulguud ih bolson, Ireedui bol burheg sanagdaj baina, Eh ornii bayelgaas uur daatstai dalaitstai uildwer ch baihgyi hereglegch oron, id nasniihan gadgash garaad emged uvgud iin oron bolloo, Er ene buhnii buruutai bol yls orniig udirdaj baisan humuusiin aldaa zawhral sh dee

Зочин
Зочин
2 сар 9, 2025 16:35

АН-хан сонгуульд ялагдсандаа өширхөж бүгдийг харлуулах санаатай. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….Одоо хүний зовлонгоор улс төр хийж байна.

БОЛД
БОЛД
2 сар 9, 2025 16:59

ХҮРЭЛСЗХ БОЛ ХУДЛАА ЖҮЖСЭН ЮМ ШҮҮ.ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХЫН ТУЛД .

Зочин
Зочин
2 сар 9, 2025 18:58

Хүрэлсүх.Оюунэрдэнэ.Нямбаатар нар бол Монгол Төрийг дарамт�##�ж барьж эрх мэдэлээ ашиглах схeмтэй хүмүүс юм байнаа.Асар их зээлээр маш их мөнгөөр төсөл хөдөлгөж харагдаад харин нөгөө т�##�даа бол ард түмнээ асар их дарамтанд хийж байнаа.Мөнгөгүй зээлэнд өрөнд баригдсан иргэд тэмцээд нэмэргүй.Сууд�##�даа бат бөх бэхлэгдсэн байнаа.Яг үндсэндээ бол төгс гараас нь гарсан ажил �##�гаа.Дутуу дулимаг хийгдэж харагдах.

Монгол хүн
Монгол хүн
2 сар 9, 2025 23:25

Бусад түлж байгаа хүмүүс үхэхгүй байнаа тэрийг бичээч м�##� минь

Зочин
Зочин
2 сар 12, 2025 08:28

Та нарын хийсэн үйлийн үр 9 үеэр чинь тамд унагах цаг ирнэ хулгайчид минь.

Зочин
Зочин
2 сар 13, 2025 08:31

Арайч дэ хүнийг хүн гэдгээр яагаад харж чаддагүйн бэ. Архичин угаасаа ядуу ч гэх шиг улных ч гэх шиг энэ нийгмийг хэн бүтээж байгаа билээ иргэд өөрсдөө буруурайч төрд ажиллаж байгаа хүмүүс хамгийн их буруутай бус уу

Уншигч
Уншигч
2 сар 13, 2025 10:16

ГЭР ХОРООЛОЛЫН ТЭР ОЛОН АЙЛ ЯАГААД УГААРТААД БАЙДАГГҮЙ ЮМ ВЭ АЙЛ ХУВЬ ХҮНИЙ ӨӨРСДИЙН ХАРИУЦЛАГА АЛИВААД ХАНДАХ ХАНДЛАГААС БОЛООД БАЙГАА ЮМ БИШҮҮ ЗУУХНААС НЬ БОЛООД БАЙГАА ЮМ БИШҮҮ ЯАСАН ИХ УЛС ТӨРЖҮҮЛДЭГ ЮМ ВЭ СЭТГҮҮЛЧ НАР ХЭН НЭГНИЙ ҮГЭЭР ЭЛДЭВ ЮМ БИЧДЭГЭЭ БОЛИВОЛ ТААРНА

Уншигч
Уншигч
2 сар 13, 2025 10:21

Монголчууд эр эмгүй архинд донтож архинаас үүдэлтэй �##�лага хэрэг төвөг байнга гарч байгаа бишүү сэтгэлийн тэнхээгүй амьдр�##�ын төлөө тэмцдэггүй з�##�хуу заваан өрөвдүүлж х�##�амж харж амьдрах дуртай үүргээ мэддэггүй эрх ярьж өөрсдийн бурууг Төр засагт тохож хов живээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа бишүү

Зочин
Зочин
2 сар 13, 2025 13:28

Иргэн хүн г�##�аа зөв түлж, аюулгүй байдлаа хангах үүрэгтэй шүү.Аливаа зүйл 2 т�##�тай байдаг.Яг үнэндээ бол угаартсан нь хувь айлын хариуцлага ядаж 50% байх ёстой гэж түмэн олон яриад бн.

Төмөр
Төмөр
2 сар 13, 2025 14:28

Амь хохирсон хүмүүсийг доромжилсон цагдаагийн гөлгийг �##�ах хэрэгтэй.цусан өшөө авцгаая.Төр зайд�##�сан �########�нуудаас цусан өшөө авцгаая.Энэ новшнууд бидний зан�##�т дайснууд боллоо.Банк луйварчин түлшээр хядлага үйлдэж байгаа Хүрэлсүх.Нямбаатар.Одонтуяа Оюун-Эрдэнэ дайснууд

Зочин
Зочин
2 сар 13, 2025 16:30

Архичин гэж цоллоно бас нэмээд цэргийн хүний ёсоороо шийтгэнэ гэхээр яадаг болоо лав буудан хороохгүй байх......

иргэн
иргэн
2 сар 14, 2025 01:36

Энэ архичин гэдэг худ�##� мэдээлэлийг элийрэгч Уяанг анх зориуд биёиж тараасан гэсээн.

Холбоотой мэдээ

Back to top button