Тойм: О.Одбаяр хүүгийн гашуудлыг улс төр болгох гэсэн далд нюанс

Утааны сонсгол энэ сарын 2, 3-ны өдөр болж, угаартан нас барсан олон кэйсийн талаар авч хэлэлцэх үеэр дуулдаагүй нэгэн зүрх зүсэм хэрэг О.Одбаяр хүүгийн шүгэл үлээснээр нийтийн анхаарлын төвд орлоо.
Нэгдүгээр сарын 24 буюу хоёр долоо хоногийн өмнө Баянгол дүүргийн 22-р хороонд, ханын пийшинтэй айлд зургаагийн зургаан хүн угаартан нас барсан. Энэ үйл явдлаар 18 настай О.Одбаяр нь ээжийгээ, төрсөн дүү нараа үүрд алдав.
Харин өнгөрсөн пүрэв гарагт хүү цэргийн албанаас түр чөлөө авч ирээд, Төрийн ордны зүүн хаалган дээр мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хурлын зар ердөө цаг гаруйн өмнө гэнэтхэн тарсан. Хүүг ярих үеэр хамаатны нь ах эгч гэх хоёр хүн хориглож, ах нь “Одбаяр аа, бодолтой яриарай” гэж хэлэх дуулдав.
О.Одбаяр хэрэг явдлын талаар мэдээлж,
- Намайг энэ талаар ярьж болохгүй, яривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Гэхдээ би ярина. Ярьчихаад дараа нь шалгуулна гэсэн нь яах аргагүй анхаарал татсан юм.
Хүү ярьж дуусаад ум хумгүй зам гараад гүйж одсон нь ч санаанд үлджээ.
Тэр дороо ЦЕГ-аас хариу мэдэгдэл хийсэн нь, “Хүү хэргийн оролцогч биш тул нууцын бичигт гарын үсэг зуруулдаггүй, хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Иймд түүнийг мэдээлэл хийлээ гээд хуулийн хариуцлага хүлээлгэх угаасаа боломжгүй” гэх агуулгатай байв. Өөрөөр хэлбэл, хүүг хэвлэлд мэдээлэл өгөх эсэх эрх чөлөөнд ямар нэгэн байдлаар цензур тавихгүй, тавих боломжгүй гэсэн санааг илэрхийлэхийг хичээжээ.
Эх орноо хамгаалахаар цэргийн алба хаах зуур гэр бүлийг нь эх орон нь хамгаалж чадаагүй энэ үйл явдал оройжин хэлэлцэгдэх зуур, 21.00 цагийн орчимд нэгэн рапортын хэсэг цахим орчинд цацагдлаа.
Энэ нь ямар нэг хуулийн, төрийн байгууллагын хэрэгцээнд бэлтгэгдсэн мэт албан өнгө аястай бөгөөд хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй өгүүлснээс гадна “Талийгаач ээж нь архины хамааралтай байсан. О.Одбаяр хүү өөрөө хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан. Угаарын хийн мэдрэгч суурилуулж өгсөн ч ажиллуулдаггүй. Мөн тэднийд “Нүүдэлчин” зуух өгсөн” гэх мэт хэд хэдэн онцлох деталь мэдээллийг дурдсан байв.
Мэдээж ингэснээр нийгэм, олон нийтийн сүлжээнд хардлага, харамсал явсан. Тэгэхээс ч аргагүй. Хэдийгээр ЦЕГ-аас энэ рапортыг тавиагүй, хэн, хаанаас анх гаргаж ирсэн нь тодорхойгүй ч угаартан нас барсан иргэдийг эргээд “Угаас өөрсдийнх нь буруу, арчаатай улс байгаагүй” хэмээн бухаж, хариуцлагаас холдож буй дүр зургийг үүтгэсэн юм.
Ингээд хоёрдугаар сарын 7-ны баасан гарагийн өглөө редакцын хурлын дараа хэргийн газар луу, тал талын эх сурвалж руу мэдээллийн мөрөөр явмагц зарим зүйл тодорхой болж, эргэлзээ тээнэгэлзээ ч үлдэж, яах аргагүй зарим хэрсүү дүгнэлтийг сэтгүүл зүйн үүргээр хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн билээ.
Ямартай ч эмгэнэлт үйл явдал гэр биш байшинд болсон. Харин гэрийнх нь гадаа энэ өвлөөр угаартуулахгүй гэж тараасан “Нүүдэлчин” зуухыг галлаж үзсэн байдалтай гарган тавьсан байв. Өөрөөр хэлбэл хэрэг явдалд “Нүүдэлчин” гэж зуух хамаагүй, байшингийн ханын пийшингийн асуудал байсан гэдгийг сурвалжилгын дүнд олж мэдлээ.
Харин мөнөөх рапортын тухай тодруулахад Баянгол дүүргийн 22-р хорооны нийгмийн ажилтан “Биднийх биш” гэж хариулан булзааруулсан. Тэгвэл, талийгаач эмэгтэйн нагац ах бидэнд ярихдаа “Тэр рапорт шиг хуудаст тавигдсан, гэр бэлэглэж буй зураг зөвхөн Ардын намынхан, дүүргийнхэнд л байх ёстой. Тэд л тэр үеэр зураг авсан” хэмээлээ.
Ийнхүү О.Одбаяр хүүг мэдээлэл хийлгэхээс хориглож байсан, үеэл ах гэх М.Мөнх-Өлзийг манай сайтад тодруулга өгсний дараа хардах, эргэж бодох асуудлууд үүссэн юм. Түүнийг дүүгийнхээ үг хэлэх эрх чөлөөнд халдсан гэж нийтээр буруушаан ойлгож байсан.
Тэгвэл тэрбээр “Үнэндээ бид хоёр ч хуулийн зөвлөхтэй ажиллаад явж байсан. Гэтэл дүү цэргээс ирчхээд алга болчихсон. Гэнэт гарч ирэнгүүтээ ийм мэдээлэл хийгээд явчихсан, дуусаад надтай ч уулзалгүй гүйчихсэн. Ер нь бол түүнд нэг сэтгүүлч урьдчилан уулзаж, хэлэх үгийг нь зааж өгсөн учраас л би болгоомжлуулсан” гэж ярьсан юм.
Үнэхээр хүү цэргээс чөлөө авч ирээд өөрийн хамаатан саднууд дээр очоогүй, учир битүүлгээр өөр газар яваад байсныг ойрын эх сурвалжууд нь бататгаж байв. Ингээд хөшигний ар дахь сценарь, мэдээлэлд чих тавин цуглуулах, нэгтгэн дүгнэх хэрэгцээ гарсан.
Тэгвэл О.Одбаяр хүүд орон сууц амлах байдлаар мэдээлэл хийлгэсэн, эдгээр нь сайтар зохион байгуулалттай явагдсан гэдэг яриа хэд хэдэн эх сурвалж дээр бататгагдаж байв. Нотломжгүй учир ингээд орхиё.
Харин үеэл ахын тодруулга, хүүгийн мэдээлэл хийх зууртаа хавчуулсан улс төрийн өнгө аястай үгс зэргиг бодолцож үзэхэд мэдээллийн операц явж байх вий хэмээн болгоомжлоход илүүдэхгүй аж.
Нөгөө талд ердөө ирэх долоо хоногт “Чайна энержи”-ийн хэлэлцээрт Ерөнхий сайд гарын үсэг зурна. Түүний ард стратегийн ордууд дахь төрийн хувь эзэмшлийг хөндөнө. Үүний өмнөхөн хэд хэдэн удаа жагсаал өдөөх, Засгийн газрыг унагах ажиллагаа явсан уу, явсан. Эдгээрийн нэг болу байх вий гэж харах, хардах үндэслэл ч үүнээс урган гарсан юм.
Нөгөө талаар УИХ-ых гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийг сайтар мэдрэн, энэ үеэр Ерөнхий сайдыг огцруулах боллмж байхгүйг мэдсээр байж гарын үсэг цуглуулж байна. Гэхдээ энэ бас түүнийг намын дарга Лу.Гантөмөртэйгөө түнжин хагарсан, улс төрийн хувьд зам салсан гэдгийг ч илтгэв.
Ямартай ч төрийн гурван өндөрлөгийн хэн нь ч болсон явдалд албан ёсоор эмгэнэл илэрхийлсэнгүй. Энэ нь алдаа болж байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ өнцгийг гярхай олж харан улс төрийн мэдэгдэл хийж байна билээ.
Харин цаашид хүү хэрхэх вэ, хуулийн байгууллагын хамгаалалтад байхдаа юуг ярих вэ. Түүнд үг зааж өгсөн гэх асуудал нотлогдох уу, дахин хөндөгдөх үү. Бүр том зургаараа энэ Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлөх үү. Ер нь угаартаж нас бардаг асуудалд ямар шийдэл, гарц гаргалгаа хайх юм бэ зэрэг асуултууд үлдэж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэг гэр бүлийн 6 гишүүн нь /бүтээгдэхүүний буюу сайжруулсан нүүрсний догодолоос болж /ямар ч бүтээгдэхүүнд доголдол гэж байдаг болохоор /нас барчихаад байхад гэр бүлийн бүх гишүүнээ �##�дсан цэргийн хүүгийн сэтгэл санаа ямар олигтой байв гэж дээ. Энэ үед сайжруулсан нүүрсээ магтаад байгаа төр �##�даагаа хүлээн зөвшөөрч хүүд нөхөн олговор өгч, бас цэрэгт зүтгэсэнийх нь төлөө сэтгэл санаагаар хамга�##�ж, төр эмгэнэл илэрхийлэх ёстой шүү дээ. гэтэл сэтгүүчдээр дамжуулан доромжлоод л, цагдаагаас хамаатан садныг нь сүрдүүлээд л. өөдгүй сэтгүүлч, хуурамч цагдааг зэрэг буруутай этгээдүүдийг олж шийтгэх хэрэгтэй.Харин хил хамга�##�ахын дарга нар нь хүүг сэтгэл санаагаар их дэмжсэн байна лээ. Браво. Хилээ хамга�##�ж буй та нарт х�##�агдсан цэрэгтээ хүн шиг хандсанд баярл�##�аа.
Асууд�##� 2 т�##�тай л байна шүү 1 т�##�ыг барьж хашгир�##�даад яах вэ брдолтой бай хүүд бас асууд�##� байгаа юм байна ер нь цэвэр хүү биш л байна даа
Хүүг Лодойтонгууд эрхшээлдээ авчихаад энэ д�##�имаар ЕС г огцруулах бодлого явагдаж байх шиг байна ЭБ иин захиаилга байхнээ
Энэ сайт яагаад будлиан хутгаад бгм Хүний зовлонгоор тохуурхаж худ�##� үнэн мэдэгдэхгүы юм бичихээ болиоч бат�##�гаатай батлагдсан мэдээлэл бичиж байх хэрэгтэй
Хэрэв нүүдэлчин зуух гайгүй зуух байсан бол магадгүй энэ айл шууд хэрэглээд бүгд амь байх байсан байхдаа
Ахуйн осол болгоныг төр хөмрөх тогллом болгоод байвл энэ улс оршин тогтнох ч хэрэггүй болно шү
Нүүдэлчин зуух биш ханын пийшин байсан зэрэг ядахдаа ганц ч гэсэн үнэн мэдээллийг нэг ч гэсэн сэтгүүлч хүргэж байгаа нь сайн
ЗОВЛОНД УНАСАН УЙМАРЧ ЯВАА ХҮҮГ ӨМГӨӨЛӨГЧ НЭРТЭЙ ТАВИУЛЫН ГАРТ ӨГЧ ЛАЙВ ХИЙЛГЭН ЭЛДВИЙН ҮГ ЗААЖ ӨГӨН СООШЛД ЦАЦУУЛЖ БАЙДАГ ! ЯМАР ХҮНИЙ ҮНЭРГҮЙ АДГИЙН ШААРНУУД ВЭ !!! ОЮУНЭРДЭНЭ ! НОВШОО !!! ОГЦОР !!!
Энэ ах эгч гэх хамаатнууд нь сэжигтэй араар нь элдэв юм яриад
Таавчиктай хүүхэн хэдэн секунд гадаа �##�хсаны төлөө ес нь огцор байсныг санаж 770 гаруй хүн угаартаж үхлээ ес нь яахыг харж л байя даа хуурамч дүр эсгэгч гар даа угаасаа
Буруутай нь хариуцлага хүлээх цаг болсон Гэхдээ төрийн тогтвортой үйл ажиллагаанд ХАГЦАЛ ЗОВЛОН ҮЗЭЖ гашуудаж зовж байгаа иргэдийн нэр барьж бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа УЛС ТӨРЧ НЭРТЭЙ нэгнээсээ өс хонзон авах гэж оролдогчид одоо болиод ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ чадах юм байв�##� хийгээд чадахгүй бол чаддагтайгаа хамтрааднэг зүгт хөдлөөсэй билээ.
Дараагийн сенсаци хүртлээ энэ муу өнчирсөн з�##�уугаар та нар хүссэнээрээ тоглоом болгож дуусг�##�аа даа.