Нийгэм мэдээ

Сар шинийн баяртай холбоотойгоор ууц, өвчүү, бууз хулгайлах хэрэг олширлоо

Булган аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт хонины ууц, үхрийн өвчүү, мөнгөн аяга зэргийг хулгайлсан хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Монгол түмний уламжлалт сар шинийн баяр айлчлан ирж, хотол олноороо шинэлэн золгох мөч ойртсоор. Яг энэ цаг үед ерөөл дүүрэн баяраа сэтгэл тэнүүн угтахаар айл бүр идээний дээдийг хоймроо залахаар бэлтгэл ажлаа базаадаг. Гэвч амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэй зарим хүмүүс иргэдийн бэлтгэсэн чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гарч байна.

Тухайлбал, Энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт Зуслангийн байшинд хулгайч орж, хоёр ширхэг өвчүү, нэг тонн үхрийн мах алдагдсан байна. Мөн хоёрдугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна гэх мэдээллийг авч шалгахад нэг ширхэг хонины ууц, хоёр мөнгөн аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг хүсэж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лол
Лол
2 сар 13, 2025 12:01

Улиг болсон ууц өвчүү хэвийн �######� битгий хэрэглэ. Хэдэн өдөр тоос шороонд дарагдсан юм иддэг м�##�нууд хаа ч байхгүй

Зочин
Зочин
2 сар 13, 2025 13:03

Арай хийж үнэтэй авсан юмаа хулгайд �##�дчихаар ямар олигтой байхавдээ хулгайч нарыг хатуу шийтгэ

Зочин
Зочин
2 сар 13, 2025 14:22

Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

Холбоотой мэдээ

Back to top button