МҮОНРТ, Нисэх, Толгойт, Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаар бага бохирдолтой байна
Нийслэлийн агаарын чанарын /2025-02-20/-ны өдрийн 09.30 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Агаарын чанар
- МҮОНРТ, Нисэх, Толгойт, Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд бага бохирдолтой
- Яармаг, Монгол газар, Баруун 4 зам, 100 айл, Бөхийн өргөө, Шархад, Ургах наран, Налайх, Таван буудал, Дамбадаржаа орчимд хэвийн
- Богд хааны ордон музей, Мишээл экспо, Амгалан, Баянхошуу орчимд цэвэр үзүүлэлттэй байна.
Агаарын чанарын тоон утга
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.