Модон могой жилийн шинийн 1-15-ныг хүртэл Гандантэгчэнлин хийд өдөр бүр ном хурна

Цагаан сарын хурал номын үйл ажиллагаатай холбоотойгоор Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр уламжлалт Цагаан сарын баярын үеэр Гандантэгчэнлин хийд дээр болох үйл явдлууд болон Шинийн хоёрны өдөр золгох зурхайтай холбоотой асуудлуудын талаар ярилаа.
Гандантэгчэнлин хийдийн нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл:
-Цагаан сарын баярын хурал ном хоёр хэсгээс бүрдэж байгаа. Хуучин номын хурал буюу цагаан сарыг угтаж хурал хурдаг. Хуучин номын хурал дээр Сор залах, Цэдэрлхам ном хурах гэх мэт тусгай хурал номын зан үйлүүд явагдана. Ерөөлийн хурал шинийн 1-15-ныг хүртэл явагддаг. Энэ номын үйл ажиллагааг эрт дээр үеэс Гандантэгчэнлин хийдэд хурж ирсэн. Энэ жил өмнөх жилүүдийн адил ном хурах үйл ажиллагаа явагдана.
- Харин цагаан сараар онцлох зүйл нь энэ жил Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар лхаарамба Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр олон нийтэд зориулсан номын айлдвал хийнэ. Энэ номын айлдвар хоёр хэргээс бүрдэж байгаа. Эхнийх нь Бурхан багшийн “Намтар цадиг”-аас айлдана. Нөгөөх нь “Насны авшиг” айлдана.
- Дараа нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр номын айлдвар айлдана. Энэ нь гуравдугаар сарын 16-ны өдөр болно. Энэ өдөр дэд хамба “Билгүүний зүрхэн судар” гэдэг номыг тайлбарлана. Энэ ном нь Бурхан багшийн айлдсан сургууль номын гол охь шим болох хоосон чанарыг тайлбарлаж буй ном юм.
Мөн сар шинийн өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд шинийн 1-15-ныг хүртэл өдөр бүр үдээс хойш 14:00 цагаас цагаан сарын хурал ном хурна. Номын айлдвар явагдана.
Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд:
-Цагаан сараар иргэд сүсэгтэн олон засал зан үйлээ хийлгэх, өглөг буяны үйл хийх гэж Гандан, хийдэд ханддаг. Гандантэгчэнлин хийдэд энэ жил олон өөрчлөлт хийж байгаа. Манай хийд иргэд, сүсэгтэн олонд түргэн шуурхай үйлчилдэг болсон. Мөн Гандан хийдэд ирж чадахгүй хүмүүст зориулан Гандан апплейкшн руу хандаж болно. Мөн Гандан.мн цахимаар ном айлгах сайт бий.
Цагаан сарын баярын хурлууд бол Гандантэгчэнлин хийдэд эхэлчихсэн байгаа. Цагаан сарын Хуучин номын хурлыг дөрвөн өдөр хурдаг. Балин адислахаа хоёр хонгийн өмнө эхэлсэн.
- Өчигдөр, өнөөдөр, маргааш гурван өдөр Хуучин номын хурал хурна. Энд нэг онцлох нь гүрэн улсын том засал болдог “Сор” гаргаж байгаа. Энэ өдөр нь маргааш буюу гуравдугаар сарын 27-ний өдөр таарч байгаа. Бүгд “Сор”-нд ирж залбираарай.
- Үүний дараа Цэдэрлхамын хурал байгаа. Энэ хурал гуравдугаар сарын 28-ны оройн 22:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд эхэлнэ. Монгол оронд байгаа бүх сүм, хийдүүдэд яг зэрэг эхэлнэ. Тиймд иргэд маань өөрт ойр ямар ч хийдэд очоод залбирч болно. Манай бүх хүрээ, хийдүүд хуралтай байгаа.
- Ингээд цагаан сарын шинийн 1-15-ныг дуустал өглөө бүр засал зан үйл “Чог” Гандантэгчэнлин хийдийн бусад дацангуудад хурдаг. Энэ бүхэнд иргэд нээлттэй ирж болно. Харин эдгээр өдрүүдэд 14:00 цагаас Ерөөл хурж байгаа. Энэ ерөөл маш чухал. Мөн иргэдэд нээлттэй болно.
Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат:
-Шинийн хоёрны өдөр золгохгүй гэсэн зан үйл байдаггүй. Тус өдөр яг шинийн нэгэнд хийдэг шиг цагаалж, золгож, мөр, зүгээ гаргаж болно. Хойшид байх зуугаад жилийн түүхэнд бас нэг, хоёр удаа шинийн нэгэн байхгүй байх үе тохионо гэсэн судалгаа байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mungu tsum oldog yen bizdee
Мухар сүсэгт оркуудыг шулдаг манж түвдийн шар хув�##�знууд татвар төлөгч мөн үү