Нийгмийн

ФОТО : 2019 оны ОНЦЛОХ үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГЧНЫ ДУРАНД

НЭГ. “Төрийн сүлд өршөө” ...

2019.01.29-нд  УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Санал хураалтад 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрууллаа.

ХОЁР: “ Эрдэнэт ” ингээд зогсох уу...

"Эрдэнэт" үйлдвэрт 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ Орхон аймагт очиж тус үйлдвэрийг лацдав.

ГУРАВ: “Чухал яриа”

Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа айлчиллаа.

ДӨРӨВ: Үндсэн хууль өөрчилсөн төрийн “өндөрлөгүүд”

10 гаруй жил, 3-4 Парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 7 дахь удаагийн Парламент буюу МАН-ын олонх байхдаа баталж, АН-ын Ерөнхийлөгч ёсчиллоо.

ТАВ: Чингисийн одонтой анхны хөвгүүд “ The Hu’’

Улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, дэлхийн хөгжмийн ертөнцөд орон зайгаа бий болгосон The Hu хамтлаг Чингисийн одонг хүртлээ.

ЗУРГАА: Налайхын шинэ зам

1959 онд баригдсан Налайхын замыг 2019 онд шинэчиллээ.

ДОЛОО: Утаанбаатар биш Улаанбаатар

Улаанбаатар хотын айл өрхүүд 2019 оны өвлөөс эхлэн түүхий нүүрс биш шахмал түлш хэрэглэж эхлэв. Үүний үр дүнд Улаанбаатарын утаа буурч өвөлдөө уулан дээрээс харагддаг боллоо.

НАЙМ: Хятадуудыг хил буцаав

Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг  нутаг буцаалаа.

ЕС: Байгалийн түүхийн музейн “балгас”

Байгалийн түүхийн музейг нурааж оронд нь Чингис хааны музейг барих шийдвэрийг Засгийн газар гаргасны дагууу Байгалийн түүхийн музейг нураалаа.

АРАВ: Д.Эрдэнэбилэг ил болов

Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "Сахал" хэмээх хочит Д.Эрдэнэбилэг нэг сар орчим ШШГЕГ-ийн харьяа 461-р цагдан хорих ангид  30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргасан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button