Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон БНАСАУ, БНХАУ-д хүрэх чадалтай холын тусгалтай пуужин байрлуулна

Япон улс өмнөд бүсэд оршдог Кюүшү аралд алсын тусгалтай пуужин байршуулахаар төлөвлөж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Япон-АНУ-ын аюулгүй байдлын хамтын ажиллагаа тэнцвэртэй биш байна гэж мэдэгдсэний дараа Япон ийм алхам хийв. Ойролцоогоор мянган км-ийн тусгалтай тэдгээр пуужингууд нь БНАСАУ, БНХАУ-ын эрэг орчмын бүс нутгуудыг онох хүчин чадалтай юм.

Мөн стратегийн ач холбогдол бүхий Окинава арлуудын хамгаалалтыг бэхжүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Kyodo News” засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлжээ. Харин Окинавагийн арлууд Тайванаас 110 км-ийн зайд байрладаг тул алсын тусгалтай пуужин байрлуулах магадлал бага гэж эх сурвалжууд хэлсэн байна. Тэдгээр арлуудад богино тусгалтай пуужин байрлуулсан байгаа. Фүкүй мужийн их сургуулийн профессор Ёоичи Шимада “БНХАУ, БНАСАУ-аас үзүүлж буй заналхийлэл нэмэгдэж байгаа тул Япон улс үүнийг илүү үр дүнтэй зэвсгийн системээр эсэргүүцэх нь зүй ёсны хэрэг” гэжээ.

Шимада пуужингийн системээ нэмэгдүүлэх зэрэг идэвхтэй арга хэмжээ нь АНУ-Японы харилцааг бэхжүүлнэ гэж үзэж байгаа юм . Тэр нэмж хэлэхдээ “Трампын захиргаа Японтой тэнцвэртэй аюулгүй байдлын харилцаатай байхыг шаардаж байгаа нь тийм ч үндэслэлгүй зүйл биш” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Correct
Correct
3 сар 18, 2025 21:06

Зөв, маш сайн. Манайд THAAD систем суурилуулж өг.

Холбоотой мэдээ

Back to top button