Нийгмийн

МҮПХ-ны шилдгийн шилдэг тамирчнаар Э.Содномпилжээ тодорчээ

Монголын үндэсний паралимпийн хорооноос 2019 оны шилдгүүдээ тодруулжээ.

Шилдгийн шилдэг тамирчин: Э.Содномпилжээ – Пара пауэрлифтинг
• Дэлхийн цомын алтан медаль 107 кг жинд - 240 кг өргөсөн
• Пара пауэрлифтингийн ДАШТ-ийн алтан медаль – 247 кг өргөсөн
• Нийслэлийн хүндэт иргэн болсон
• Рекорд амжилт нь Гиннесийн амжилтад албан ёсоор бүртгэсэн.

Шилдэг эрэгтэй тамирчин: Г.Болор-Эрдэнэ – Пара таеквондо
• ДАШТ-д К44 ангилалын 61кг жинд алтан медаль
• 2019 оны Дэлхийн шилдэг тулаанч цол
• ААШТ-д К44 ангилалын 61 кг жинд хүрэл медаль
• Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан

Шилдэг эрэгтэй тамирчин: З.Ганбаатар – Пара буудлага
• Дэлхийн цомын Р4 ангилалд мөнгөн медаль
• Дэлхийн цомын багийн тэмцээнд мөнгө медаль
• Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан

Н.Мөнхбаатар – Пара байт харваа
• Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
• Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан

А.Мөнхбат – Пара жүдо бөх
• Дэлхийн хараагүйчүүдийн спортын наадмын 66 кг алтан медаль
• Баку – 2019 Гран при хүрэл медаль
Шилдэг эмэгтэй тамирчин: Х.Энхтуяа – Пара таеквондо
• ДАШТ-д К44 ангилалын 49 кг жинд мөнгө медаль
• ААШТ-д К44 ангилалын49 кг жинд алтан медаль
• Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан

Шилдэг эмэгтэй тамирчин: Д.Саруултөгс – Пара хөнгөн атлетик
• Бээжин Гранпри - 2019 F41 ангилалд зээрэнцэг шидэлтээр хүрэл медаль
• ДАШТ-д X байр эзэлсэн, F-40 ангилалд Азийн дээд амжилт шинэчилсэн.

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Д. Баттулга – пара паэурлифтинг

Шилдэг дасгалжуулагч: Л.Отгонбаатар – пара таеквондо
Б.Энхбаатар – пара хөнгөн атлетик

Шилдэг холбоо: Монголын пара бочигийн холбоо
Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо

Шилдэг паралимпийн танхим: Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургууль

Шилдэг ивээн тэтгэгч байгууллага: “Сүү” ХХК

Шилдэг дэмжигч байгууллага: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо тус тус шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button