Дав.Цогтбаатарыг одоо Ёс зүй, дэгийн байнгын хороо хамгаалснаар Ж.Бат-Эрдэнэд тулж үлдлээ

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг хаврын чуулганаар хөндөхгүй гэж МАН талаас ихэвчлэн амлаж тохирсон гэгдээд буй. Энэ долоо хоногт чуулган ч нээж, сэтгүүлчдийн тодруулгаас Д.Цогтбаатар Төрийн ордонд зугтан, бусад нь ч зугтуулан тусалж байна.
Одоо түүний бүрэн эрхийг УИХ огт хэлэлцэхгүй гэдэг байр суурийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар илэрхийлчихлээ.
Тэрбээр "УДШ-ийн шийдвэрийг УИХ хэлэлцэнэ гэж байхгүй. УДШ-ээс ч УИХ руу бичиг сэлт явуулах учиргүй. Тийм учраас, хэрэв хэлэлцэнэ гэвэл УДШ-ээс лавлагаа хүснэ. Лавлагаа долоо хоногийн дотор гардаг" гэж тайлбарлалаа.
Түүний хэлснээр бол өөрсдөө лавлагаа хүсэж, УДШ-ээс бичиг авахгүй л бол Д.Цогтбаатарын асуудлыг Ёс зүй, дэгийн байнгын хороо буюу УИХ-ын хэмжээнд авч хэлэлцэхгүй нь.
Гэвч угтаа УДШ-ээс хоёр жил нийтийн албанд томилогдох эрхээ хасуулах, 20 сая төгрөгөөр торгуулах ял авсан Д.Цогтбаатарын кейс бол УИХ-ын тухай хуулиар өөр юм. Өөр гэдэг нь Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцэхгүй гэсэн үг.
Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өөрсдийн санаачилгаар шууд авч хэлэлцэх хувилбар. Харин тус байнгын хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж байна.
Намрын чуулганы үеэр УДШ-ийн шийдвэр гарсан. УИХ-ын тамгын газраас ч, Дав.Цогтбаатар өөрөө ч "Шүүхийн шийдвэр албажаагүй байна" гэж тайлбар тавьсан. Олон шүүгдэгчтэй хэрэг тул цэгцэлж боохын тулд хуулийн 30+30 хоногийн хугацаанд УДШ ажиллан, тогтоолоо албажууллаа. Үүний дараа "Шийдвэр бичгээр ирээгүй байна" гэцгээсэн. Гуравдугаар сарын 10-нд Дав.Цогтбаатар шийдвэрийн тогтоолыг гардан авлаа.
Угтаа энэ процесс ч төдийлөн шаардлагатай биш байв. Учир нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хэрэгждэг бөгөөд тогтоол албажих нь үүнд нөлөөлдөггүй. Гэвч эрх баригчид шалтагласаар өнөөдрийг хүрсэн. Харин одоо Ёс зүй, дэгийн байнгын хороо бүр л хүсвэл хэлэлцэнэ, ер нь УДШ-ийн шийдвэрийг авч хэлэлцэхгүй мэтийг ярих боллоо. Шинэ шалтаг.
Яг хуулиа баримталбал одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны байр суурь чухал байна. Хэрэв ТББХ, Ж.Бат-Эрдэнэ гишүүн хөдлөхгүй бол Дав.Цогтбаатарын бүрэн эрх хөндөгдөхгүй, хамгаалагдан үлдэх бүрэн бололцоотой билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ СҮНЭЭ ОВОГТЫГ БҮҮ ОРОЛД НААД САХАЛ ЧИНЬ СҮНЭЭГ ШАЛБААГ БОЛТОЛ НЬ БАВЖ БАЙГАА ХҮЧИРХЭГ БООЖГОЙ ШҮҮ БОЛЬ ТААНУУД СҮНЭЭ УУРЛАНА ШҮҮ.
Монгол улсад хууль гууль болсны тод илрэл бол энэ явд�##� мөнөөсөө мөн болой. УДШ-ийн шийдвэр эцсийн байх бөгөөд түүнийг бүх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд шууд биелүүлэх үүрэгтэй байдаг юм, гэтэл хууль тогтоогч байгууллага нь өөрөө хуулиа зөрчөөд байв�##� энэ улсад хэн хууль биелүүлж, хэн хуулийг мөрдүүлэх болж байна аа?
Дэндэнэ дэндэнэ гэхэд арай юу ийм УИХ-аас бид юу хүлээх болж байна аа хуулийн өмнө хүн бүр ижил нтр я�##�аа Цогтбаатарын мууг үзэх гэж байгаан бишээ шударга нийгэмийг л хүсч байна.
Луйварчин хулгайчуудаа төрийн толгойд з�##�чихаар тэд бусдыгаа хамга�##�ах нь зүй ёсны юм биш үү
Бүгдийг нь буудаж �##� нөгөө шудраг царайлсан ах нь хаачсан бэ
СҮНЭЭ ОВОГТ Ж БАТЭРДЭНЭ ГУАЙ ГЭЖ МӨН Ч БӨӨРӨНХИЙ АЯ ТАЛ ЗАСАГЧ ШИЙДЭМГИЙ БИШ НОВШИЙН ХҮН ДҮРСТ АМЬТАН СҮНЭЭДЭЭ ТААРСАН ХҮН ШҮҮ