Нийгмийн

“Харанга” хамтлагт ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээхээр боллоо

Монголын рок поп хөгжмийн домог “Харанга” хамтлагт Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээхээр боллоо. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу маргааш 11.00 цагт тэдэнд Төрийн соёрхол хүртээнэ.

Өнөө жил “Харанга” хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн. Мөн тус хамлагийн Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нар Гавьяат цол хүртсэн юм. Тэгснээр “Харанга” хамтлагийн гишүүд бүгд Гавьяат болсон билээ.

https://www.facebook.com/Haranga/photos/a.278317822211355/2794224213954024/?type=3&theater

“Харанга” хамтлаг 30 жилийн өмнө хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн санаачилгаар үүсэн байгуулагдаж, Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/, Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/ нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж иржээ.

Тус хамтлаг 1997 онд “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд “Бодлын тэнгис,” 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2007 онд “Special Edition Gold”, 2017 онд “Амьдрал-2” амьд цомог цомгууд гаргаж, сонсогч фенүүддээ бэлэг барьж байсан бол 1989 онд ”Амьдрал”, 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд “Харанга” хамтлагийн таван жилийн ойн тоглолтууд, 1995 онд “Тэртээх өдрүүд”, 1998 онд ”Эрин зууны хөг”, 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”, 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, 2003 онд “Ертөнцийн өнгө” тоглолт, 2004 онд Харанга хамтлагийн Харангын 15 жилийн ойн тоглолт, 2009 онд Харанга хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал 2”, 2013-2014 онд Харанга хамтлагийн 25 жилийн ойн тоглолтууд, 2016 онд “Улаанбаатарын үдэш” - Үндэсний их баяр наадмын тоглолт , 2016 онд “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт, 2018 онд “Хайрла...”, энэ жил “Замд гаръя” тоглолтоо хийсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ээгий
Ээгий
2019-12-29 00:08

Би мөнгийн өгчий гадаа нэг төрийн соёрхол захи�##�аад өгөөч
Дансаа

Зочин
Зочин
2019-12-29 13:03
Reply to  Ээгий

Munguur avchdag bol cham metiin m#lnuud avaad demii yum boloh blguidee

Zochin
Zochin
2019-12-29 00:36

Camertoni Bold avtsn bxd HARANGA avlguide.

vvp
vvp
2019-12-29 06:30
Reply to  Zochin

Bold Elbegdorjid tusgai uilchilgee uzuuldeg baisan uchraas l ter shagnaliig avsan yum shuu dee.
Ternees aviyas chadal hiisen buteesneeree avaagui ee. Iimd tuuniig Turiin shagnalt gej duudaj baihaa bolitsgooyo.

Зочин
Зочин
2019-12-29 11:45
Reply to  vvp

Атаархуу баньд

Харанга
Харанга
2019-12-29 02:17

Харанга

харамсалтай
харамсалтай
2019-12-29 09:59

МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ХАМТЛАГИЙГ ШҮТДЭГ ЮМ БАЙХ ДАА. Хөгжилтэй оронд хар тамхитай холбогдсон хүнд төрийн шагн�##� битгий хэл, гавъяат цол ч өгөхгүй. Ерөнхийлөгч ШҮҮГЧ нартаа л анхаарлаа хандуулмаар байгаа юм даа

Зочин
Зочин
2019-12-29 10:08

Тийм шүү ! Хамтлагын гишүүн нь хар тамхи , хүний амь нас хороосон бхад ....

munherdene
munherdene
2019-12-31 00:57
Reply to  Зочин

chamd yamr hamaa bna hachin p###a mni mongold duug harangiin lhagvaa l duuldgiin

Холбоотой мэдээ

Back to top button