Нийгэм мэдээ

Эхнэрээ хөнөөхийг завдсан Б.Төлбекийн хэргийг алдаатай дүгнэсэн учир анхан шатны шүүх рүү буцаалаа

Шүүгдэгч Б.Төлбек нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэрт хүнийг алахыг завдсан хэрэг үйлдсэн.

Тодруулбал, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрахад тэрээр байшингаас гараад зугтах үед араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодын зовуурь үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, алахыг завдсан байдаг. Улмаар тухайн хэргийг Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл болон хүнийг алахыг завдсан хэмээн үзэж 15 жилийн ял оноосон. Харин шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар анхан шатны шүүхээс оноосон хүнийг алахыг завдсан гэх зүйл ангийг хасан тооцож, ялыг 10 жил хаалттай хорих ангид эдлэхээр тогтоосон.

Үүнийг Прокурор шүүхээс алдаатай дүгнэлт гаргаж, ялыг хөнгөрүүлсэн хэмээн эсэргүүцэл Дээд шүүхэд гаргаснаар согтуурсан үедээ эхнэрээ хөнөөхийг завдсан Б.Төлбекийн хэргийг өнөөдөр дахин шүүлээ.

Улмаар Дээд шүүхээс тус хэргийн материалтай танилцаж хоёр шатны шүүх алдаатай дүгнэсэн хэмээн үзэж анхан шатны шүүх рүү буцаах, дахин хянан хэлэлцэх шийдвэрийг гаргалаа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 16:35

ҮМХИЙ МУУ АЗАРГАН СЭЛДИЙТ ХАСАГУУД АЛНА УУ? ШОРЛОНО УУ? МАНЬД ХАМААГҮЙ НААДАХАА ШАЛАВХАН ЧАНГЫН ШОРОНД ХИЙГЭЭДЭХ АРЫГ НЬ ХУЛГАРУУД ЗОХИЦУУЛНА.ХАСАГУУДЫГ ДАВРААЖ БОЛОХГҮЙ ИХ ЧАГ ЧАГ ХИЙГЭЭД ХУЦАЛДААД БАЙВАЛ ШИНЖААН РУУГАА ЯВНА УУ ДАА БИД НУТГАА АВЧИЙ ЯАСАН ИХ ДАВАРЦАН ТОЧИКНУУД ВЭ? ТААНУУД

Холбоотой мэдээ

Back to top button