УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум ₮3 тэрбумаар 1.6 км зам тавина

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 3 тэрбум төгрөгөөр1.6 км зам тавиулах тендер зарласан байна.

Тухайн тендерийг гурав хоногийн өмнө буюу /2025-04-08/-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна. Ингэхдээ тендерт тусгагдсан 3 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас энэ онд санхүүжүүлэхээ илэрхийлсэн байна. Нийт төсөвт өртгөөр, 1.63 км зам, үүнд хамаарах цахилгааны ажил, цахилгааны агаарын шугам зэргийг хийж гүйцэтгэх аж.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум дээрх тендерээс гадна

  • 850 саяар БОЭТ болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах
  • 1.2 тэрбумаар Даланзадгад сумын зургаадугаар багийн Шинэ суурьшлын бүсийн автозамаас Нисэхийн есдүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай зам барих
  • 1 тэрбумаар Хог боловсруулах үйлдвэрт нэгдүгээр шугамын тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг 495 тендерийг зарлажээ.

Нэмэлт: Мандал-Овоо сум нь Монгол Улсын Өмнөговь аймгийн хойд хэсэгт байрладаг бөгөөд 1923 онд Богд хаан уулын аймгийн Дэлгэрхангай уулын хошууны Хана сум нэртэйгээр анх байгуулагджээ. Сумын нутаг дэвсгэр нь 6,433 км² талбайтай. 2022 оны байдлаар сумын нийт хүн ам 1,598 байна. Сум нь Өтгөн, Баянхошуу, Мандал гэсэн 3 багтай. Одоогоор засаг даргаар Ц.Санжаа ажиллаж байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button