Нийгэм мэдээ

С.Нямсүхийг нутгийнхан нь 46 сая төгрөгөөр мялаалаа

Хөвсгөл аймгийн Их-Уулын сумын иргэд тус сумын уугуул, волейболын тамирчин С.Нямсүхийг 46 сая төгрөгөөр урамшуулжээ.

Тэд спортын шинэхэн мастер С.Нямсүхийг мялаахаар энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хандивын аян зарлажээ.

Тус аймгийн 39 сумын иргэд 380 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн Их-Уул сумын ИТХ болон ЗДТГ-ын зүгээс С.Нямсүх болон дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн “Ховд Ижил алтайн барс” клубийн тамирчин О.Эрдэнэ-Энхийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулсан байна. С.Нямсүх нь 2025 оны Үндэсний дээд лигийн аварга “Хасу Мегастар” клубын тамирчин юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинД.Халзан
ЗочинД.Халзан

Орон нутгаас төрсөн шилдэг волейболчидоо урамшуулсан анхны үүсгэл санаачлага Ихуул сум,Хөвсгөл нутгаас эхэллээ.Баяр хүргэё. Хөвсгөл нутагт волёйболын спорт хөгжүүлэхэд биеийн тамирын багш Мишингээ, монгол улсын гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн хүү Аймгийн холбооны газрын ажилтан агсанД. Норов нар бага наснаас нь тамирчид бэлдэж Хөвсгөл нутгаа волёйболоор алдаршуулсан түүхтэй

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Ёстой баярламаар!

Зочин
Зочин

Нутгийнхан нь тамирчдад л нэг их бэлэг өгөх юм. Тэгсэн атлаа хичнээг сайхан роман зохиол бичсэн гутгийн зохиолчидоо тоох ч үгүй юм. Тэр нутгийнхны нь соёлын хэр чинээ л тэр юмсан уу даа? Зохиолчийн авъяас гэдэг чинь хүн болгонд заяагаад байдаггүй, их ховор үзэгдэл. Тийм болохоор зохиолчид толгой дараалан ядуу тарчаг амьдардаг. Тэд мөнгө олох аргаа мэддэг ч үгүй, чадваг ч үгүй арчаа муутайхан л амьтас байдаг. Тийм болохоор хэдэн жил сууж байж нэг роман бичээд хэвлүүлэх мөнгө зээлээд тэрнээ олж чадахгүй өрөнд ордог гуништайхан л хүмүүс бололтой байдаг. Нутгийнхан нь тжс болбол тх л хэрэгтэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button