Нийгэм мэдээ

Б.Болор-Эрдэнэ: Заал дүүрэн үзэгчид ирээд, биднийг дэмжээсэй

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй Aзи тивийн аварга шалгаруулах "B" дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Багийн үндсэн бүрэлдэхүүнд:

  1. М.Булбул /Омни Хүлэгүүд/,
  2. Н.Нандинхүсэл /Улаанбаатар амазонс/,
  3. О.Хулан / "Ухань Шенфан"/,
  4. Б.Болор-Эрдэнэ /Аравт/,
  5. Б.Ариунцэцэг /Улаанбаатар амазонс/,
  6. Ц.Болорцэцэг /Улаанбаатар амазонс/,
  7. Б.Болор-Эрдэнэ /Улаанбаатар амазонс/,
  8. Б.Жавзандулам /Royal Gulls/,
  9. Б.Өнөрзаяа /Аравт/,
  10. Б.Цацрал /Омни Хүлэгүүд/,
  11. Э.Нарангоо /Аоде Винкс/,
  12. Ц.Үлэмж /Омни Хүлэгүүд/ нар багтжээ.

Манай улсын эмэгтэй шигшээ баг Тайвань, Хонконгийн шигшээ багуудтай цор ганц эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд 4 сарын 12-нд Хонконгийн багтай, 4 сарын 13-нд Тайванийн багтай нутагтаа тоглох юм.

Ийнхүү бид бэлтгэлийн үеэр очиж, шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. 

-Юун түрүүнд шигшээ багийн бүрэлдэхүүнд шалгарсанд баяр хүргэе. Aзи тивийн аварга шалгаруулах "B" дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн манай улсад анх удаагаа зохиогдох гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцвал? 

-Баг бүрэлдэхүүндээ нэгдсэнд их баяртай байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд эмэгтэй баг тамирчидаа анхаарал хандуулж, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ нь тамирчдын ур чадварт маш сайнаар нөлөөлж байна. Анх удаа энэ тэмцээн манай улсад зохиогдож, бид талбайн эзэн болж, эх орондоо тоглолт хийнэ гэдэг бол тамирчдын сэтгэлзүйд ч сайнаар нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Миний хувьд өнгөрсөн есөн сарын турш хзүнд бэртэлтэй байсан. Гэсэн хэдий ч одоо талбайдаа байгаа гэж бодохоор гоё байна

-Лигийн үеэр нэгэнтэйгээ өрсөлдөж байсан хүмүүс одоо нэг баг болсон байна. Уур амьсгал ямар байна вэ?

-Гоё асуулт байна. Ерөнхийдөө тэмцээниы үкэр өрсөлдөж байгаа ч гэсэн одоо бол нэгэнтэйгээ өрсөлдөх шаардлагагүй. Бид бүр яг халуун дулаан гэр бүл болчихсон. Нэгэндээ санаа тавина. Хайрлана. Ерөөсөө өрсөлдөгчид гэж хардаггүй.

-Тамирчид сэтгэлзүйгээ хэрхэн барьж, дарж зохицуулдаг вэ. Талбайн эзэн болно гэдэг бол юм юмаараа илүүрхэх боломжтой гэж харж байна? 

-Тоглолт эхлэхийн өмнө өөртэйгөө ярилцана. Дотоод хүнээ сонсоно. Тайвшруулна.

-Үзэгч, фанатууддаа хандаж үг хэлвэл? 

-Заал дүүрэн хүн ирж, бидниыг дэмжээсэй. Эрэгтэы шигшээ дээр маань ямар их хүн байлаа, яг түүн шиг байгаасай. Бид чадлаараа хичээнэ ээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button