Нийгэм мэдээ

Ойрын таван хоногийн цаг агаарын төлөв

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байна. Харин ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 15-17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +23…+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. Ирэх долоо хоногийг Лхагва гараг буюу энэ сарын 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэл өглөө.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2025 21:09

Баярл�##�аа. Сайн байлаа.

Холбоотой мэдээ

Back to top button