Авто зам дагуу 100 км тутамд үйлчилгээний цогцолбор барьж байна

Улсын чанартай авто зам дагуу 100 км тутам үйлчилгээний цогцолборыг нийт 58 байршилд төр, хувийн хэвшлийн хүрээнд байгуулжээ.
Энэ хүрээнд одоогоор 18 байршилд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Эдгээр үйлчилгээний цогцолборууд нь ариун цэврийн байгууламж, хоол хүнсний үйлчилгээ, дэлгүүр, худалдаа, байршуулах хэрэгсэл зэрэг 10 гаруй төрлийн стандартын шаардлага хангасан үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж, зорчигчид ая тухтай, аюулгүй аялах нөхцөлийг хангаж, мөн орон нутагтаа 80-150 гаруй ажлын байрыг бий болгож байгаа юм байна.
Цаашид үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх, өргөжүүлэх, үйлчилгээндээ байгальд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг үйлчилгээ эрхлэгчид дурдаж байна.
Засгийн газраас 2025 онд аялал жуулчлалын салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд энэхүү зээлд зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг хамруулна. Ингэснээр 2030 он гэхэд авто зам дагуу үйлчилгээний цогцолбор 100 хувь ашиглалтад орох юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоолны амт чанар ариун цэврийн өрөөний цэвэрлэгээнд хатуу хян�##�т тавьдаг болгоё. Урьханы хоолны амт муудаж үнэ нь тэнгэрт хадсан ба ариун цэврийн өрөө нь заваан суултуур нь цэвэрлэгээ байхгүй нойлын цаас суултуурын цаас зэрэг юмнууд байхгүй б�##�ай болсон байна лээ. Гадны жуулчид ариун цэврийн өрөөний цэвэрлэгээнд их анхаардаг сэжиглэдэг