БНСУ-ын таван байгууллагын хамтарсан баривчилгаа 77 хоног үргэлжилнэ

БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй.
Энэ ажлын хүрээнд гурав дахь жилдээ энэ сарын 14-өөс 6 сарын 29 хүртэл БНСУ-ын таван байгууллагын хамтарсан баривчилгаа хийх ажлыг эхлүүлжээ.
Улмаар өчигдрөөс эхлэн Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын алба хамтран 77 хоног үргэлжлэх баривчилгааг албан ёсоор эхлүүллээ гэж БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдээллээ.
Хамтарсан баг голчлон:
- Хууль бусаар оршин сууж гэмт хэрэг өдүүлэгчид,
- Хар тамхи, зугаа цэнгээнтэй холбоотой үйлдлүүдэд хамаарагч гадаад иргэд,
- Барилгын салбар,
- Хүргэлтийн үйлчилгээнд хууль бусаар ажил эрхлэгчид,
- Хууль бус иргэдийг ажилд зуучилдаг компаниуд,
- Хууль бусаар хилээр нэвтэрч оршин суугч гадаадын иргэд зэрэг хүлээг хамруулан шалгах юм байна.
БНСУ-ын таван байгууллагын хамтарсан энэхүү арга хэмжээний үеэр иргэдийн амьжиргаанд халдаж, аюулгүй байдалд заналхийлж буй гадаад иргэдийн өдүүлж буй гэмт хэрэг, гадаад иргэдийн хууль бусаар оршин суух явдлыг таслан зогсоох, албадан гаргах, хилээр нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээ авах зорилготой гэж мэдэгдэв.

Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bugdiig bariad nutag butsaagaarai.ireed hudujnuu m#laa m#llaad amidartsgaa.hotod bitgii ireerei
Намайг чаддагийн бол бариараа
Чацага �##�дана биз чи хаха