Нийгэм мэдээ

Шуурганд өртөж, эвдэрсэн сургуулийг багш, ажилчид засаж байна

Шуурганд өртөж, эвдэрсэн сургуулийн барилгыг ажилчид нь засаж байна.

Энэ сарын 10-11-нд болсон хүчтэй шороон шуурган Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын, Улсын баатар В.Шаравын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн барилга өртөж, ихээхэн хохирол учирсан байна.

Тус шуурганаас үүдэж, сургуулийн дээвэр хууларч, хашаа нь унасан байна. Одоогийн байдлаар сургуулийн ажилчид сургуулийн эвдрэл гэмтэлтэй хэсгүүдийг засаж, янзлахаар ажиллаж байна.

Мөн хүчтэй шуурганы улмаас сумын төвийн айлын 118 гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, цахилгааны модон тулгуур 9 ширхэг шон унасан байна. Эдгээр гэмтлийн хохирлыг барагдуулахаар сумын алба хаагчид ажиллаж байгаа аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2025 11:17

ТЭГЭЭД ЯАХЫН ХЭНЭЭР ЯНЗЛУУЛАХ ГЭЭВ ТЭР ШУУРГЫГ МИНИЙ АХ ХҮРЭЛСҮХ МИНИЙ ДҮҮ ОЮУНЭРДЭНЭ АМАКА НАР САЙД НАКУНА НАР ҮЛЭЭГЭЭД ХИЙСГЭЦЭН ЮМ УУ? БИТГИЙ ДАВРААД БАЙ ЧАДАХГҮЙ БОЛ ГӨЛӨГНҮҮДЭЭ МОДООР НЬ ГАЛАА ТҮЛЧИХЭЭЧ БИ БОЛ ЗУУНЫ ШИЛДЭГ ДОЛООГЧ БАЙНА БӨГС ДОЛООХООР ХЭЛ ЖААХАН ХОРСДОГ Л ЮМ ӨӨР ЯАХ Ч ҮГҮЙ БИ АНХНЫ ЕӨӨКӨӨС ЭХЛЭЭД ДОЛООЛОО НАМАЙГ ДААН Ч НЭГ ТООХГҮЙ ЮМАА ҮНЭН ДҮФ БИ СОНГУУЛИАР МАН г АН г ХЭЛЭЭ ЗУЛГАРТАЛ ДОЛООГООД ЯМАР Ч НЭМЭРГҮЙ БАЙЛАА ГЭЖ ОДОО ХЭНИЙГ ДОЛООХ УУ? БАГГИЙН ДАРГА АВГАЙГ ДОЛООСОН ЧИНЬ НАМАЙГ БАГЫХАА БАЙРАНД ЭЗЭМДЧИХЭЭД ХОЁР ХУУШУУР АВЧ ӨГДӨГ ГАР ДАА ОДОО Ч УРАМ ХУГАРЧИНӨ

Холбоотой мэдээ

Back to top button