Боловсон хүчнээ хөлд нь, цүнх баригчдыг толгойд нь залж буй төрийн томилгоо

Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргаснаар өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтгүйгээр нийт 42 бүтээмжийн болон хяналтын менежерийн томилгоо хийгдээд байгаа.
Харин 5-6 сая төгрөгийн цалинтай, ТӨХК-ийн дарга нарын хэмжээний эрх ямба эдлэх уг албан тушаалд шалгуургүй “намчид”-ыг томилж байгаа нь олон нийт болон зарим гишүүдийн шүүмжлэлд өртөөд буй.
Учир нь эрх баригчид "төрийг цомхон" болгоно гэсэн хэр нь өндөр цалинтай бүтээмжийн болон хяналтын менежер гэх албан тушаалыг бий болгож, намын тавиулууд болон цүнх баригчдаа татвар төлөгчдийн мөнгөөр угжиж эхлэв.
Мөн эндээс юу мэддэг чаддагаас үл хамаарч өндөр албан тушаалд томилогдох эрх нь хэн нэг албан тушаалтныг дагаж гүйснээр бүрдчихдэг бол ардын хүүхдүүд боловсролтой болж, тус мэргэжлээр суралцах хэрэг байгаагүй юм биш үү гэх эсрэгцэл, ялгарал илт харагдав.
Энэ агуулгыг дэлгэрүүлбэл, Энгийн иргэд хяналтын болон бүтээмжийн инженер байтугай төрийн албанд орох гэж маш их бэлтгэж, шалгалт өгдөг. Тус шалгалт нь хуульчлагдсан төрийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилго бүхий шалгалт байдаг. Мөн төрийн ямар албан тушаал байхаас хамаарч шалгалтууд өөр өөр ангиллаар явагддаг.
Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах дээрх журам бүх шатны төрийн байгууллагад үйлчлэх ёстой. Гэвч бодит байдал дээр хэрэгжихгүй байна.
Ийн төрийн өмчийн 123 компанид ямар ч сонгон шалгаруулалтгүй улс төрчдийн халаасны хүмүүсийг томилсоор байгаа нь энгийн иргэдэд хичээгээд ч боломж байхгүй. Улс төрчдийг дагавал хийхгүй байсан ч толгойд нь заларч болно гэх мессежийг төр иргэдэд өгсөн томилгоо болж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Идэж ууж байнауу ш�##�гах гээд очиж байнаа. Харин дарга цэргээсээ эхлээд хөөж туугаад байнаа
цорго бүтүүрчжээ данхын
болиосой!! энэ улс бүр сүйрч дууслаа
Төмөр замын асуудлаар ярьсан чинь хувийн хэвшил (КМ )замаар 280 ажилтан , ТӨКХ 1000 ажилтан ажиллуулдаг гэнэ . Мөн үү шудрага уу . 1000 ажил
МАНы т�##� нь цүнх баригчад гэнэ .Хэн ажиллуулаад бна .Нөгөө шудрага үнэний туйл Оюун эрдэнэ хаана байнаа .Ш�##�гаад үзтэл дандаа ЦҮНХ БАРЬЧИД гэнэ
Төрийн �##�банд томилох хүний АСЗ-ийг АТГ ш�##�гадаг даа
Яг үнэн. Женко лав тийм ажлыг сайн хийж бгаа юм блээ
Энэ нь зөвхөн сонгуулийн хуулийн �##�даанаас үүсэлтээ томилгоо Хамтарсан засаг байгуулсан ерөнхий сайдын �##�даа