Нийгэм мэдээ
"Автомашинд дайруулсан 12 настай хүү ГССҮТ-д хагалгаанд орсон, эмчилгээ үргэлжилж байна"
Энэ сарын 08-ны өдөр Баянзүрхийн товчооны замд 12 настай хүүхэд автомашинд дайруулж, хүнд бэртсэн байдаг.
Ослын улмаас хүүхэд тархиндаа гэмтэл авч, шилбэ нь хугарсан биеийн байдал сайнгүй, хагалгаанд орох заалттайгаар ГССҮТ-д хүргэгдсэн байдаг.
Тэгвэл одоогоор байдлаар тухайн хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад "Хүү шаардлагатай хагалгаанд орсон. Одоогоор хагалгааны дараах эмчилгээ хийлгэж буй. Хүний эрүүл мэндийн байдал хувь хүний нууцын зэрэгт хамаардаг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭР ДАЙРСАН ЭМЭГТЭЙ ЯМАР ЭРГҮҮ АЛ ВЭ? СОГТУУ БАЙСАН ЮМ УУ? НОВШОО ЧИ