Нийгэм мэдээ

МХБХ энэ сарын 28-нд ерөнхийлөгчөө сонгоно

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 28-нд болно.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг өнгөрсөн сарын 29-нийг хүртэл хүлээн авчээ.

Ингэхдээ дараах шалгууруудыг материалдаа тусгажээ.

  • МХБХ-ны дүрэмд МХБХ-ны Дүрмийн 38-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 18-аас дээш настай,
  • МХБХ-ны Дүрмийн хавсралт 3-т заасан шударга байдлын мэдэгдлийг бөглөж хангасан, сонгууль эсвэл дахин сонгуулиас өмнө сонгуулийн хороонд материалаа шалгуулсан, хөлбөмбөгийн спортод дөрвөөс доошгүй жил идэвхтэй оролцсон
  • Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдоогүй,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэн байна. гэж заасан байдаг.

Энэ дагуу холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр

  • МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Б.Гарьдмагнай,
  • G-Mobile компанийн ТУЗ-ийн дарга, "Jet Sharing Mongolia"-г үүсгэн байгуулагч Г.Дашням,
  • УИХ-ын гишүүн асан, "Сод Монгол Групп"-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар,
  • "Khovd Broncos FC" багийн менежер Ө.Алтай, Н.Болор-Эрдэнэ
  • Монголын Спортын Корпорацын спорт хариуцсан захирал С.Жаргал гэсэн зургаан хүн нэр дэвших хүсэлтээ гаргажээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХӨӨШ МХБХ НӨХӨД МИНЬ ТА НАР МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГЧДИЙГ АЗИ ДЭЛХИЙН АВАРГЫН ТИТЭМ ЗҮҮЛГЭЕЭЭ ГЭВЭЛ НАМАЙГ СОНГО БИ БОЛ БРАЗИЛИЙН БАГЫГ ДАСГАЛЖУУЛЖ ДАРАА НЬ АРГЕНТИНЫ БАГИЙГ ДАСГАЛЖУУЛЖ АВАРГА БОЛГОЖ БАЙСАН.ТА НАР ШООЛЖ БАЙНА УУ? ЗИНАДИ ЗИДАН БИД ХОЁР САЙН НАЙЗУУД ЯВЛАА БИ ОДОО АРГЕНТИНД ӨСВӨРИЙН ХӨЛ БӨМБӨГЧДИЙГ ДАСГАЛЖУУЛЖ АРГЕНТИНЫ ЭНЭ БАГ МААНЬ ТУС УЛСЫН ГУРВАН УДААГИЙН АВАРГА БОЛЧИХООД БАЙНА ШҮҮ.МИНИЙ ЦАЛИНГ ДИЙЛЭХ ҮҮ? САРД 50000 АМЕРИК ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ МИНИЙ АРГЕНТИН НЭР ХУ БҮ ШАК АРГЕНТИН БРАЗИЛ НАМАЙГ МЭДНЭЭ.БИ ӨСВӨРИЙН БАГАА ДАГУУЛЖ МОНГОЛОО ҮЗҮҮЛЭХ ДАЛИМААР МОНГОЛЫХОО ШИЛДЭГ ӨСВӨРИЙН БАГТАЙ ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ ХИЙЛГЭНЭ ТЭГЭХЭЭР ТААНУУД ОЙЛГОНОО АЛБАН БИЧИГ ЯВУУЛНА.БИ 18 НАСТАЙДАА ЭХ ОРНООСОО ГАРСАН ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ НАМАЙГ УРИХАД БИ ОЧООГҮЙ ТААЛАГДААГҮЙ УЧРААС РАНОЛЬДИНО НАДААС ЗӨВЛӨЛГӨӨ АВДАГ ГЭЭД БОДДОО.

Back to top button