И-баримт: Сугалаанд хожсон иргэдийн урамшуулал хэвийн олгогдоно

НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон.
Тус системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Ebarimt аппликэйшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болсон байна.
Иймд "даатгуулагч иргэн та E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлнө үү. “Ebarimt” системийн үйл ажиллагаа хэвийн болсон даруйд эргэн мэдэгдэх болно" гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэв.
Харин Татварын нэгдсэн лавлахаас тус апп-д яагаад нэвтэрч болохгүй байгааг тодруулахад "Гэмтэл гарсан тул засвар хийгдэж байгаа. Хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна" хэмээлээ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр улс орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохиролд 2025 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47,027 161 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 1
- 7 орон таарсан 5
- 6 орон таарсан 41
- 5 орон таарсан 408
- 4 орон таарсан 4213
- 3 орон таарсан 41998 баримт тохиролд таарч азтан болсон ч иргэд өөрсдийгөө азтан болсон эсэхийг аппликэйшн хэвийн болох хүртэл мэдэх боломжгүйд хүрчээ.
Нэмэлт: EBarimt цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргасан байна.
Ингэхдээ "Манай инженер, техникийн баг гэмтэл саатлыг арилгах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, системийг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна. Системийн үйл ажиллагаа хэвийн болмогц та бүхэнд эргэн мэдэгдэх болно. 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны Сугалааны тохирол амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшуулал журам заасан хугацаанд саадгүй олгогдоно" хэмээсэн байна.

З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө �####� тохирлоо хэнд өгөхөө хэлэлцэж бгн бнөө
sugala notoi boon bantan
Зүв зүгээр л байдаг байсан даг. Тохирлоо өөрсөддөө тохируулах гэж бгаад л эвдлээ биз. Энэ нөхдүүдийн үед зүв зүгээр болдог байсан юмнууд бүгд болохоо больж бна дөө.
Суг�##�аатай өдөр эвдрээд бхдаа яахав дэ
Өөрсдөө эвдсэн