Э.Бат-Үүл: Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр шүүгдэгч болоод сууж байна

2019 оны зургаадугаар сард Нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүл, “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэсэн нийтлэл бичсэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар гүтгэлэгт тооцон хуулийн байгууллагад хандсан. Үүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хүлээн зөвшөөрч, мөн гүтгэлэг хэмээн үзсэн бөгөөд Зөрчлийн хуулийн 6.21-т заасны дагуу Э.Бат-Үүлийг торгох шийдвэр гаргасан юм. Гэвч Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, торгуулийг хүчингүй болгуулах өргөдөл гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан билээ.
Уг шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдаж шатны шүүхэд болж байна.
Энэ тухай тэрбээр “Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс гаргасан гомдлын бичгийн зарим хэсгийг нийтэлсэн байв. Уг гомдолд Э.Бат-Үүлийн бичсэн нийтлэлийн зарим хурц үгийг онцгойлон бичиж, Монгол улсын Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын нэр төр, алдар хүндэд нь халдан ор үндэслэлгүйгээр гүтгэсэн хэмээжээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүүр торны цаана зураг нь удахгүй гарах байх аа
ХӨГИИН ХУЛГАЙЧ АЛУУРЧ ЛУЙВАРЧ НАР ШУДАРГА ЁС ҮНЭНЧ ДҮР ҮЗҮҮЛЭН ТӨРИЙН БОДЛОГО ЯРИХЫГ АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ
чамд яг зохиж бна муу хулгайч луйварчин �##�уурчин ардчилсан нэр зүүсэн хулгайчууд та нар бүгд үхвэл таарна. Та нарыг хара�##� идээсэй