СПОРТ

БТСГ Монголын чөлөөт бөхийн холбоотой гэрээ байгуулав

Биеийн тамир, спортын тухай хууль, Болосврол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпийн 9, паралимпийн 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

Энэхүү гэрээний эхлэл болгож өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбоотой “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар оролцож, гарын үсэг зурлаа.

Монголын баг тамирчиддаа амжилт хүсье.

Эх сурвалж: БТСГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-01-16 18:20

bold batbayar gej ah duu hujaa chuluut bihiig nuraaj bndaa .ed nar 3 ueiin tuuhee tag nuudag novshuud daa .

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x