“Эрдэнэт залгамж” баг цувралыг тэргүүлж эхэллээ
Үндэсний лигийн Дэд хэсгийн плей-оффын тоглолтууд явагдлаа.
Эрдэнэт Залгамж цувралыг тэргүүлж эхэллээ
Өчигдөр Үндэсний лигийн дэд хэсгийн плей-оффын хоёр тоглолт МҮЭСТ ордонд болов. Эхний тоглолт хүснэгтийн гуравдугаар байраар гарсан “Эрдэнэт Залгамж” болон зургадугаар байраар шалгарсан “Дорнод Маршал” багуудын хооронд болов. Тоглолтын эхнээс Эрдэнэтийн баг бага зэрэг давуу тоглож байсан юм. Гэхдээ “Дорнод Маршал”-ын залуус оноог 10 дотор хадгалж өрсөлдөөнийг сонирхолтой болгож байсан. Улмаар эцсийн мөчид 94-88 харьцаатай “Эрдэнэт Залгамж” баг хожлоо. Ингэснээр цувралын харьцаа 1-0 болов.
Баянгол дүүрэг ИТХ баг хожив
Улиралд гайхалтай байж хүснэгтийн 2-р байрт бичигдсэн Баянгол ИТХ баг плей-оффд 7-р байраар шалгарсан Завхан Гарди багийн эсрэг учраа таарлаа. Хоёр баг тоглолтын эхнээс нягт хамгаалалттай тоглолтыг эхлүүлсэн бөгөөд эхний хагас тэнцүүхэн өндөрлөсөн.
Улмаар шийдвэрлэх үед Баянгол баг илүү тоглолтыг үзүүлснээр 71-56 харьцаатай. Ингээд Баянгол дүүрэг ИТХ баг цувралыг тэргүүлж эхэлсэн юм. Цувралд түрүүлж хоёр хожсон баг нь дараагийн шатанд шалгарах бөгөөд цувралыг хоёр дахь тоглолтууд бямба гарагт 12:30 цагаас Мон-Алтиус БТДС зааланд явагдана гэж МҮСБХ-ноос мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.