СПОРТ

АТГ: Улсын хоёр аварга, таван арслан тэргүүтэй 37 бөх цолоо хураалгах нөхцөл байдал үүссэн гэдэг худал мэдээлэл

Үндэсний бөхийн спортод олон жил бугшсан допингийн эдээ, бээр нэг сайн шахагдаж мэдэх нь. Жил жилийн улсын наадмын дараа допингийн асуудал олныг талцуулж, шуугиан тарьдаг. “Үнэн хүчээр цол хүртэв үү. Хориотой бодис хэрэглээд дийлдэхгүй байна уу” гэх хардлага наадамчин олны дунд ам дамжин яригддаг. Гэхдээ өнгөрсөн жилийнх шиг хүрээгээ тэлсэн, бүх шатны байгууллагын анхаарлыг татсан нь ховор. Өмнөх жилүүдэд “Тэдэн бөхөөс допинг илэрлээ эсвэл илрээгүй” гээд л өнгөрдөг байсан. Тэгвэл 2019 оны улсын наадмынх тэс өөр.

З.ЭНХБОЛД: АТГ-аас ТОДОРХОЙ ХАРИУ ГАРСНЫ ДАРАА Л ТЭДНИЙГ ШИЙТГЭХ ЭСЭХЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИЙДНЭ

Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн нь энэ асуудлыг улам хурцатгасан. Тэднээс хориотой бодис илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид ӨРГӨН БАРЬСАН юм. Үүний сацуу ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ.

Ер нь улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн түүх үгүй. Хаана хаанаа яахаа, тэднийг хэрхэн шийтгэх учраа олохгүй сандарч байна.

Энэ асуудал тийм ч амархан, хурдан шийдэгдэхгүй бололтой. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Э.Оюунболд, Д.Цэрэнтогох нар АТГ-т гомдол гаргасан. Тэр гомдлынх нь хариу гараагүй байгаа болохоор Ерөнхийлөгч ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байгаа. АТГ-аас ямар нэгэн хариу гарсны дараа л тэднийг шийтгэх эсэхээ Ерөнхийлөгч шийднэ. Энэ асуудал нэлээд сунжрах байх. Ер нь үндэсний бөхийн допингийн маргаан хоёр, гурван жил үргэлжилдэг шүү дээ” гэсэн.

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваа гэнэ лээ.

Журам ёсоороо аль ч спортын тамирчдын А сорьцын хариу албан ёсоор гарсны дараа нийтэд зарлах учиртай. Гэтэл наадмын дараа шахам “Хоёр бөхөөс допинг илэрч, Э.Оюунболд шинжилгээнд бүдэрч” гэх дуулиан дэгдсэн. Үүнийх нь дараа улсын наадамд шөвгөрсөн бөхчүүд “Надаас допинг илрээгүй” гэж ам уралдан мэдэгдэл хийсэн. Д.Цэрэнтогтох хүртэл мэдэгдэл хийн, өөрөөсөө булзааруулсныг  уншигчид сайн мэднэ.

АТГ-т 109 БӨХИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ДАХИН ШАЛГАЖ БАЙНА

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох хоёрын гомдлын дагуу АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 (давхацсан тоогоор 192) бөхийн допингийн шинжилгээг дахин нягталж байгаа билээ. Тэдний шинжилгээний хариуг Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудтай харьцуулан, тулгахаар болсон юм. Энэ ажил одоо ид үргэлжилж байна.

Сүүлийн үед “Улсын аварга цолтой хоёр, улсын таван арслан, нийт 37 бөх цол, амжилтаа хураалгах нөхцөл байдал үүсчээ” гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдсаар байгаа. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Худал мэдээлэл. АТГ-аас бөхчүүдийн допингийн асуудлыг шалгаж дуусаагүй байгаа” гэв.

АТГ ГАВЬЯАТ ЭМЧ Ч.НАСАНБАТЫГ ШАЛГАЖ ДУУСААГҮЙ БАЙНА

Үүнтэй зэрэгцэн нэгэн асуудал олны анхаарлыг татаж, дуулиан тарьсан нь допингийн шинжилгээ авдаг эмч нар хахууль авдаг эсэх асуудал. АТГ-ын шалгалтын явцад бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хоёр эмчийг шалгаж байгаа. Тэдний нэг нь Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, хүний гавьяат эмч, үндэсний шигшээ багийн их эмч Ч.Насанбат. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид төдийгүй үндэсний бөхчүүдтэй 20 гаруй жил тулж ажиллаж буй тэрбээр спортынхны “но”-г хамгийн сайн мэднэ. АТГ-аас түүнийг шалгаж дуусаагүй байгааг мөн хэлсэн.

Э.ОЮУНБОЛД ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ЗОДОГЛОНО

Баяр наадмыг зохион байгуулах хорооноос “Э.Оюунболдоос допинг илэрлээ” гэж албан ёсоор зарласны дараа тэрбээр “Миний шээсийг сольчихлоо гэж мэдэгдсэн.

Монгол Улсын отгон аварга “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу утсаар залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлсэн. Би допинг хэрэглээгүй. Намайг гүтгэсэн, би удахгүй барилдана” гэжээ.

Э.Оюунболд Цагаан сарын барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базааж гэнэ лээ. Тэрбээр улсын аварга цол хүртсэнээсээ хойш Төв аймагт болсон Атар газрын 60 жилийн ойд барилдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-18 09:10

Муусайн допинг хэрэглэсэн юмнууд одоо болих хэрэгтэйшдээ
Зүгээр ажил хийж байгаа хүнийг оролдоод байх юм бузрууд
Шинжилгээ солих болможгүй

иргэн
иргэн
2020-01-18 11:04

Хошного Оюунболдоо чи яаж хэлж чадаж байна ац минээ маа чи горьд монголын ард түмнийг доромжилж дуусаагүй юу

бѳгсѳндѳѳ пуужинт
бѳгсѳндѳѳ пуужинт
2020-01-18 11:22

Оюунболд одоо болимоор юмаа г�##�зуурсан байсан биздээ 3 хуруу минь тийм сайн бсан бол 3 хуруугаа гозойлгож найраанд ортлоо доошоо орохгүй ш

Зочин
Зочин
2020-01-18 11:29

Улсын баяр наадмаар олгодог цолоо шинжилгээний хариу ирсэний дараа бат�##�гаажуулах хэрэгтэй тэр болтол бай шагн�##� өгөх хэрэггүй цолоо авахаар

ӨМНӨГОВЬ
ӨМНӨГОВЬ
2020-01-18 21:02

СЭРГЭЭШНИЙ ГҮЗЭЭ ОЮУНБОЛД БОЛИО !!! БИТГИЙ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ДЭВЖЭЭ ЁС УЛАМЖЛАЛЫГ ГУТААГААД ДОРОМЖЛООД БАЙ !!!

БӨХ
БӨХ
2020-01-18 21:06

ОЮУНБОЛД ТЭНЭГТЭЭД Б.БАТЭРДЭНЭ , ОЮУНЭРДЭНЭ УЛСТӨРИЙН ШОУНД БАГШ АДЬЯАХҮҮГИЙН НАЙРУУЛГААР ОРОСЫН УУЛЫНХНЫ СЭРГЭЭШЭЭР БОРДУУЛСАН НЬ ҮНЭН!!!

irgen
irgen
2020-01-18 21:12

Oyunbold ovoo tom artai yum baina. Bantan olon jil zuursan ichih bulchirhaigui Bat Erdene avarga ene buhnii tsaana baigaa bizee.

Зочин
Зочин
2020-01-19 02:08

Шинжилгээний дүнгээр илэрсэн бол хуулиа дагах нь зө. Сольсон бол нотолгоо хэрэгтэй

Bid
Bid
2020-01-19 10:41

Baterdene odoo bolio naad mangar batsaanaa avaad undesnii bohoos z##l

Зочин
Зочин
2020-01-19 10:53

ОЮУНБОЛД РУУ ХЭН ДАЙРААД БАЙНА?НААДАХ ЧИНЬ ШАЛГУУЛЬЯ ГЭЖ БАЙНА.УВСЧУУД ТОГТОЖ АЙЛД.ЗААВАЛ УВСЫН БӨХ ТҮРҮҮЛЖ УВС ХҮН ДУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?

зочин
зочин
2020-01-19 16:23
Reply to  Зочин

Увс хүн гэж ямар хүн байдаг юм бэ?

Зочин
Зочин
2020-01-20 07:52

Мөнгө �##�бан туша�##�ын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болчихсон хүмүүс байдаг юм шүү.Тэд үүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй ,хүн ч �##�на

Лалар
Лалар
2020-01-20 08:47

Энэ жилийн допингийн шинжилгээ ямар хурдан гарваа хэзээч ийм хурдан гарч байхыг мэдэхгүй юм бна. Улс төрчид хор хутгаад бна уу гэх хардлага

Лалар
Лалар
2020-01-20 08:50

Улс төрчид энэ бөх мөхөөс холуурхан байж болохгүй юм байхдаа арай жижиг асууд�##� бишүү тэнэг юмаар хэрүүл хийгээд явхымаа

Зочин
Зочин
2020-01-20 09:10

Бөхийн өргөөг авч чадахгүй байгаа хонзогнолоо Оюунболдоор дамжуулж аваад бна шдэ. манай энэ дээдсүүд, Хад аврага шиг хэлмэгдүүлэхээр шийджээ

Холбоотой мэдээ

Back to top button