СПОРТ

Монголын боксчид олон улсын тэмцээнээс долоон медаль хүртжээ

Энэ сарын 13-18-нд Стамбулд болсон боксын олон улсын тэмцээнд Монголын боксын шигшээ багийн тамирчид оролцон гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Ахмед Комертын нэрэмжит тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-д Х.Энмандах, 57 кг-д Х.Энх-Амар, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ нар түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энмандах, Х.Энх-Амар нар төрсөн ах дүүс юм.

Мөн эмэгтэйчүүдийн 69 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал нар мөнгө, 51 кг-д Л.Алтанцэцэг, эрэгтэйчүүдийн 64 кг-д Б.Чинзориг нар хүрэл медаль хүртэв. Улмаар Монголын тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн цом өргөжээ.

Тэд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч О.Батхүү, Буянжаргал, Б.Пүрэв-Очир нарын удирдлагад оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button